Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Л.Воронцов: Архинаас гарах хувь хүний чин хүслийг анагаахын шинжлэх ухаантай хослуулан эмчилгээ хийснээр сархад санаанд тань огт орохгүй

2019-12-26
0
ЖИРГЭХ

"Архи, архи, архи... Золигийн архинаас  л боллоо..., Энэ архи гэдэг ундаа байхгүй байсан бол амьдрал минь ямар сайхан байх байсан бол..., Одоо дахиж уухгүй..., уухгүй..., архинаас яаж гарах вэ..., Заа дүүрсэн хэрэг өнөөдөр л уучихъя..., Өнгөрсөн хорвоо..., Намайг хэн ч тоодоггүй..., Би угаасаа өнгөрсөн хүн..., Хар уснаас болж хамаг амьдралаа ингэж үрэн таран болгох гэж дээ..., Одоо л энэ усыг уухаа больё...” гэсэн харамсал, цөхрөл, гутрал, гуниг, зовлон шаналлын өнгө аястай эдгээр үгс бараан амьдралтай зэрэгцэн цөхөрсөн итгэл, ширгэсэн нулимстай нь хослон архины хамааралтай болсон ихэнх хүмүүсийн амнаас гардаг. Яаж энэ бараан амьдралаа орхиж, тунгалаг жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй, зорилго мөрөөдөлтэй амьдралаа эргүүлэн олж авах вэ гэсэн хүсэлтэй хүн олон. Ингэж бодож архинаас гарахаар янз бүрийн үр дүнгүй эм, тариа, эмчилгээнд хамаг эд хөрөнгөө барж хожим бие сэтгэлээрээ хохирон үлддэг хүн ч олон байна. Тэгвэл энэхүү архинд донтох өвчлөлийг эмийн бус сэтгэл заслын аргаар эмчилдэг ОХУ-ын Москва хотын Наркологич, сэтгэл мэдрэлийн их эмч, сэтгэл судлалын доктор Воронцов Александр Леонидовичтой ярилцлаа. Тэрээр өдгөө 10 дахь жилдээ Монголд ирж “Гоё амьдрал” эмнэлэгтэй хамтран монголчуудыг архинаас гаргах 94 хувийн үр дүнтэй эмчилгээгээ хийж буй.

-Та болон танай эмнэлгийн үйл ажиллагаа монголчуудад хэдийнэ танил болсон. Гэхдээ та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулж болох уу?

-Баярлалаа. Юуны өмнө удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг танай сайтын уншигчдад болон нийт монголчуудад өргөн дэвшүүлье. Миний хувьд Орос улсын эртний уламжлалт анагаах ухааны сургууль гэгдэх Москвагийн анагаах ухааны академийн Анагаах ухааны факультетыг 1982 онд төгссөн. Сургуулиа төгссөн жилээ Москвагийн Нийгмийн болон шүүх эмнэлгийн сэтгэл судлалын улсын эрдэм шинжилгээний төвд гурван жил дадлага хийж, Сербскийн нэрэмжит донтох диспансерийн VII төвд наркологичоор ажиллаж байлаа. Улмаар Москва хотын засгийн газрын харьяа Эрүүл мэндийн газраас эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж, 1999 оноос хойш Оросод алдартай Сэтгэлзүйн эмчилгээний төвд сэтгэцийн эмч, наркологич, сэтгэл мэдрэлийн эмчийн тэргүүлэх мэргэжилтнээр өдийг хүртэл ажиллаж байна. Энэхүү төвд архи, тамхинд донтсон, мөрийтэй тоглоомд орсон, хоол хүнсний асуудлаас болж таргалсан, турсан хүмүүсийг эмчлэн, хэвийн эрүүл саруул бие бялдартай болгохоос гадна сэтгэл санааны хувьд өөртөө итгэлтэй зорилготой амьдрах урам зориг өгч сэтгэл заслын уламжлалт болон орчин үеийн эмчилгээнүүдийг хийдэг.  Анагаах ухааны салбарт 30 гаруй жил ажилласан туршлага надад бий. Би Орос, Монголд төдийгүй гадаадад тодруулбал, Герман, Чех улсад урилгаар тодорхой хугацаанд очиж архинд донтсон өвчнүүдтэй уулзаж, тэдгээрийг эмчилдэг.

-Манай улсад анх хэдэн онд ирж байв. Анх ирж байсан сэтгэгдэл болоод хийсэн эмчилгээнийхээ тухайд ярихгүй юу?

-Монголд 2011 онд “Гоё амьдрал” эмнэлгийн урилгаар анх ирж байлаа. Өдгөө энэхүү төвд би найм дахь жилээ ирж ажиллаж байна. Намайг анх ирэхэд монголчуудын нийгмийн амьдрал, улсын хөгжил тийм ч сайнгүй байсан болов уу. Харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн байна. Хотын өнгө үзэмж, хүмүүсийн хандлага, харилцаа гээд. Тухайн улсын хөгжил гаднын хүнд тэр дундаа жилд нэг удаа ирдэг миний хувьд их тод харагддаг болов уу. Монголд их зүйл өөрчлөгдөж сайн, сайхан болж байгааг харж байгаа хэдий ч нэг л зүйл урьдын хэвээрээ бүр залуусын хүрээллийг хамарсан, тоо нь нэмэгдсэн, хавтгайрсан байдалтайгаар намайг угтан авдаг. Энэ бол монголчуудын архины зохисгүй хэрэглээ. Танай улсын хувьд архинд донтох өвчинд нэрвэгдэх залуус олширч байгааг харахад надад үнэхээр харамсалтай санагддаг. Жил бүр ирэхдээ олон зуун хүнийг эмчлээд эрүүл саруул, аз жаргалтай амьдралынх нь зүг рүү чиглүүлж өгөөд буцдаг. Дараа жил нь ирэхэд тэд бүгд архи дахиж амсаагүй, амьдрал ахуй нь дээшилж надад "Баярлалаа" гэж хэлэх гээд хүлээгээд сууж байдаг. Би тэр хүмүүстэй уулзах бүртээ өөрсдөөр нь бахархах сэтгэгдэл төрдөг. Гэвч нөгөө талдаа "Эмчлүүлье эмч ээ" гээд хүлээгээд суух хүн олон. Энэ хүмүүс дунд хийж бүтээх ид үедээ байгаа залуучууд цөөнгүй. Сүүлийн үед эрс нэмэгдэх шинжтэй харагдаж байгаа. Энэ бол маш эмзэглэх асуудлыг нэг шүү.

-Та манай улсад найм дахь жилдээ ирж байна гэлээ. Энэ хугацаанд ер нь хэчнээн монголчуудыг архинаас гарсан бэ. Бодит тоон судалгаа бий юү?

-Мэдээж хэрэг аливаа ажил баримттай, нотолгоотой, судалгаатай байх ёстой. Миний хувьд Орос, Чех, Герман зэрэг улсын нийт 50 орчим мянган хүнийг архи, тамхи зэрэг аливаа зүйлд хэт их донтох өвчнөөс нь салган эмчилсэн . Харин Монгол Улсад найм дахь жилдээ ирж ажиллахдаа олон зуун хүнийг архинаас гаргах эмчилгээндээ хамруулж, эмчилсэн байна. Эмчилгээнд орсон нийт иргэдийн 94 хувь нь өдийг хүртэл архи, тамхинаас хол, хөндийрсөн гэсэн судалгааг манай эмнэлгийн хамт олон мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтарч гаргасан байна лээ. Эмчлүүлсэн хүний тоо чухал биш. Харин эмчилгээний үр дүн л чухал.

-Нуулгүй хэлэхэд таны сая ярьсан тоон судалгааг сонсоод гайхаж, нэг л итгэхгүй байлаа. Тэгсэн энд бүр судалгаа хийсэн баримт бичиг болоод Монгол Улсын Эрүүл мэндийн яамны сайдын гарын үсэгтэй жил бүрийн зөвшөөрлийн гэрчилгээ он оноороо өрөөстэй байхыг хараад гайхшраад сууж байна. Та чинь манай улсын Эрүүл мэндийн яамны нэрэмжит шагнал, сайдын хүндэт тэмдэг, жуух бичгээр шагнуулж байсан юм байна шүү дээ...

-Тийм ээ. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын үе үеийн удирдлагуудтай уулзаж, тэдний талархлыг сонсож байлаа. Аймаг, сумын хүндэт тэмдгээр ч шагнуулж, олон хүнээс талархлын үгс сонсож байсан. Энэ бүгд өөрсдийнхөө амьдралаас архи хэмээх муу зуршлаа зайлуулж, аз жаргалтай гоё амьдралаа олж авсан миний өвчтөнүүдийн баярласан сэтгэгдэл байх. Би тэр бүгдэд баяртай байдаг. Нөгөөтэйгүүр миний хийсэн эмчилгээнүүд үр дүнтэй, тухайн өвчтөнд маш хүчтэй нөлөө үзүүлдэг тул би амжилтад хүрч ажилладаг гэж боддог.

-За баярлалаа... Харин одоо яг чухал асуудалдаа эргээд оръё. Таны эмчилгээний арга барил гэх үү, гол онцлог нь юу вэ. Архинаас гаргах эмчилгээ манай улсад олон байдаг. Тэр бүр нь үр дүн багатай байдаг л даа?

-Миний эмчилгээний гол онцлог бол архины хамааралд орчихсон хэдий ч архинаас чин хүслээрээ гаръя гэсэн бодолтой хүмүүсийг би эмчилдэг. Өөрөөр хэлбэл, надаар эмчлүүлэх гэж байгаа хүн архинаас гарах чин хүсэлтэй л байх шаардлагатай гэсэн үг. Мөн миний эмчилгээ тухайн өвчтөнд ямар нэгэн эм, тариа хэрэглэхгүйгээр өвчнийг нь эмчилдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөний сэтгэц, оюун бодол, далд ухамсарт нь сэтгэл заслын аргаар нөлөөлөх зарчмаар эмчилгээ явагдана гэсэн үг л дээ.

Нөгөөтэйгүүр бусад наркологийн эмчилгээнүүдээс энэ эмчилгээ  нь тухайн архинд донтсон хүний далд ухамсарт нь нөлөөлж архи уух дур хүслийг огт байхгүй болгодгоороо онцлогтой юм.

Мэдээж аливаа өвчин тухайн хүнээс болоод эмчилгээ хийж байгаа эмчийн ур чадвар, арга барилаас ихээхэн хамааралтай. Харилцан идэвх зүтгэл гаргаж байж аливаа аюулт өвчнөөсөө салж чадна шүү дээ. Тиймээс архинаас гарах хувь хүний чин хүслийг анагаахын шинжлэх ухаантай хослуулан эмчилгээ хийснээр сархад санаанд тань огт орохгүй гэдгийг бий баттай хэлнэ. Энэ олон жил надаар эмчлүүлж эрүүл саруул болсон нийт өвчтөнүүдийнхээ нэрийн өмнөөс болон өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээрээ би үүнийг баттай болоод хариуцлагатай хэлж чадна. Өөр нэг давуу тал бол эмчилгээ хийхэд цаг хугацаа маш бага  зарцуулагдана. Та хагас сар архи уухгүй, архинаас гаръя гэсэн чин хүсэлтэй байж надаар эмчлүүлэх юм бол дээд тал нь 10 жилийн баталгааг гаргаж өгч чадна.

-Далд ухамсарт нөлөөлж архи уух хүслийг нь огт байхгүй болгоно гэлээ. Үүнийг та дахиад тодруулж өгөөч?

-Архинд донтсон өвчтөнд эмчилгээ хийхдээ түрүүн хэлсэнчлэн “Та үнэхээр архинаас гармаар байна уу” гэж би асуудаг. Тухайн хүн архинаас гарах чин хүсэлтэй байвал миний эмчилгээний үр дүнд санаа зовох хэрэггүй юм. Тухайн өвчтөн эмчлүүлэхээс өмнө 14 хоног архи болон эсэглэн төрлийн хүнсний бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байх шаардлагатай. Учир нь спирт хүний тархинд 14 хоног хадгалагддаг юм. Тиймээс би зөвхөн эрүүл саруул тархи толгойг эмчлэх ёстойг өвчтөнүүдтэй байнга онцолж хэлдэг. Хүн төрж, өсөж бойжихоос эхлээд хүрээлэн буй орчноосоо асар олон мэдээллийг тархиндаа цуглуулж, тэдгээрт дасан зохицож амьдардаг. Жоохон хүүхдэд архи уух ч гэдэг юм уу, тамхи татъя гэсэн хүсэл, бодол тархинд нь байдаггүй шүү дээ. 

Яг ийм жоохон хүүхдийнх шиг бодлыг тухайн архинд донтсон хүмүүсийн тархинд буюу далд ухамсарт нь суулгаж өгнө гэсэн үг.

Ингэхээр тухайн хүний хажууд архи, тамхи байлаа ч түүнийг хэрэглэх ямар ч хүсэлгүй, сонирхолгүй нэг үгээр хэлбэл, тоохоо болино гэсэн үг юм. Ингэж далд ухамсарт нөлөөлөхийн тулд тухайн хүнийг сэтгэл заслын аргаар сэтгэхүйд нь гиптниуз буюу ховстох эмчилгээ хийж далд ухамсарт нь нөлөөлснөөр архи уух хүслийг үгүй болгодог гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тархинд нь байнга ирээд байгаа архи уух хүслийн мэдээллийг кодолж, тодорхой хугацаанд мартуулна гэсэн үг. Энэхүү хугацааг тухайн өвчтөн өөрөө сонгон эмчлүүлж болох юм. Ийм маягаар эмчилгээ хийлгэсний дараа тухайн хүнд архи уух хүсэл төрдөггүй, спиртийн төрлийн зүйлд сөргөөр хандаж, сэтгэл зүй санаа бодол нь тэр дороо өөрчлөгдөж эхэлдэг.  

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Манай улсад баяр, ёслол, найр цэнгээн дуусна гэж байдаггүй. Тэр утгаараа хүнд архи уух дур хүсэл, шалтаг, шалтгаан тоо томшгүй олон тохиолддог. Манай ардын нэг хуучны сайхан үг бий л дээ. "Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг" гэж. Үүн шиг энэ олон баяр архи уух шалтаг шалтгаан болж байсан ч таны энэхүү эмчилгээг хийлгэчихвэл огт дур хүсэлгүй болчихно гэж ойлгож болох уу?

-Та маш зөв онож хэллээ. Мэдээж тэгэлгүй яахав. Миний эмчилгээний үр дүн бол тухайн хүн архи болон бусад хэт их донтсон зүйлээ өмнө нь хэзээ ч хэрэглэж байгаагүй юм шиг тэрийгээ юу ч биш юм шиг ер тоохоо болино. Тийм болохоор таны хажууд хэдэн шил архи байсан ч гэлээ таны ойр орчимд ямар ч тэмдэглэлт баяр ёслол болсон ч бай, мөн таны сэтгэлийг баярлуулах, гуних үйл явдал болсон ч гэлээ тэр бүх үед архи уух шалтгаан болоод дур хүсэл танд огт төрөхгүй юм.

-Тантай ярилцах маш сонирхолтой байлаа. Танд баярлалаа?

-Баярлалаа. Танай хэвлэлийн уншигчдад болоод нийт монголчуудад удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг өөрийнхөө зүгээс болон “Гоё амьдрал” эмнэлгийн хамт олны зүгээс өргөн дэвшүүлж байна. Монголчууд та бүхэн архигүй, айдасгүй, гоё амьдралын төлөө надтай бидэнтэй хамт нэгдээрэй гэж уриалж байна. Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    10 цаг 13 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    10 цаг 58 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    11 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    12 цаг 46 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    13 цаг 11 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    13 цаг 29 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    14 цаг 57 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    14 цаг 59 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    15 цаг 13 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    15 цаг 15 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    15 цаг 22 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    15 цаг 35 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    16 цаг 43 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    17 цаг 1 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    17 цаг 9 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    17 цаг 13 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    17 цаг 46 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    17 цаг 53 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    18 цаг 4 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    18 цаг 9 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК