зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ үеийн Монголын “Стив Жобс” буюу ах дүү программистууд

2020-4-15
0
ЖИРГЭХ

Монгол хүүхдүүд оюуны чадамж, сэтгэлгээ, авьяас чадвар өндөр гэдгийг батлан харуулсаар байна. Тэдний нэг нь есөн настай Л.Өлзий, 11 настай Л.Сансар нар юм. Тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд программ бичиж сурахаар өөрсдийгөө дайчлан бие даан суралцсан байна. Үүнийхээ үр дүнд хэд хэдэн тоглоом, завгүй иргэдэд зориулсан аппликейшн зохион бүтээжээ. Ингэхдээ хүүхдүүд зөвхөн өөрсдийн нөр их оролдлогоор бүтээсэн гэдгийг энд онцолъё.

Тухайлбал, ах дүү хоёр хэдхэн хоногийн өмнө тоглоомоор дамжуулан үеийн хүүхдүүддээ халдварт өвчин ямар хор хөнөөлтэй болохыг ойлгуулахаар хиймэл оюун ухаан дахь халдварыг илрүүлж устгадаг хөдөлгөөнт тоглоом зохион бүтээжээ. Мөн өмнө нь дартс тоглоомтой төстэй боловч дэлхийн аль ч улсаас дүрсээ харан холбогдон тоглох боломжтой тоглоом бүтээсэн байна. Одоо бол ажил ихтэй, завгүй хүмүүст зориулсан, тэдний ажлыг сануулдаг камер бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд үүнээс гадна дахиад гурван аппликейшн дээр ажиллаж байгаа гэсэн. Ингээд уншигчиддаа Б.Лхагвацэрэнгийн гэр бүлтэй танилцуулъя.


-ХОЁР ХҮҮДЭЭ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭЭД ЭХ ОРОНДОО ОЧИНО-

Б.Лхагвацэрэн гэргий С.Алтаннавчтайгаа хамт Лондон хотод анх танилцаж гэр бүл болжээ. Тэд одоо ам бүл дөрвүүлээ болж Лондонд ажиллаж, амьдарч байгаа Монголын нэгэн гэр бүлийн төлөөлөл болсоор хэдийнэ 10 жил болжээ. Өрхийн тэргүүн Б.Лхагвацэрэнгийн хувьд ложистикийн чиглэлээр ажилладаг бол гэргий С.Алтаннавч нь загвар зохион бүтээдэг аж. Тэдний алс хэтийн төлөвлөгөө нь хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлээд нутаг буцах. Энэ ч утгаар хүүхдүүдээ монгол хэлийг нь мартуулахгүйн тулд гэртээ ихэвчлэн эх хэлээрээ ярилцдаг, Англид байдаг монгол хүүхдүүдийн тусгай сургуульд сургадаг гэсэн. Тусгай сургуульд долоо хоногт нэг удаа шатар, монгол хэлний хичээл заадаг бөгөөд том хүүгийн хувьд зургаан настайгаасаа монгол хэлээ сурч эхэлсэн учраас хэл сурахад төвөгтэй зүйл байхгүй байгаа талаар хэлсэн юм.

Ямартай ч хоёр хүүдээ мэргэжил эзэмшүүлээд нутгийн зүг жолоо зална гэснийг сонсоод Монголын ирээдүй нэг ч гэсэн боловсон хүчнээр нэмэгдэх нь ээ гэсэн эерэг бодол төрсөн юм. Магадгүй шинэ цагийн Стив Жобс энэ гэр бүлд өсөн торниж байхыг үгүйсгэхгүй ээ. Учир нь хүүхдүүд программын хичээлийн анхан шатны мэдлэгээ сургуулиасаа авсан ч багшийн заах мэдлэг нэг хувь, хувь хүний хичээл зүтгэл 99 хувь гэдэг. Тиймдээ ч номтой нөхөрлөж хоёр жилийн турш тасралтгүй хичээллэж, хөдөлмөрлөсний үр дүнд аливаа програмыг төвөггүй бүтээж чаддаг болжээ. Мэдээж хүүхэд бүр авьяастай. Хамгийн гол нь тэдний сонирхлыг нь хөгжүүлж, дэмжвэл үр шим нь ингэж л мэдрэгдэх нь. Аавынх нь хувьд хүүхдүүдийнхээ сонирхолтой зүйлийг нь дэмжиж, урамшуулдаг бөгөөд хүссэн материаллаг зүйлийг нь бэлдэж өгөхөөс гадна сайн найз, сайн ярилцагч, сайн хамтрагч байж чаддаг юм шиг санагдсан. Тэдний гэр бүлийн уур амьсгал, орчноос харахад шүү дээ.    

-ДҮҮ НЬ ADOBE- ДЭЭР АЖИЛЛАЖ АХ НЬ КОД БИЧДЭГ-

Өөрсдийгөө бага балчир гэж гололгүй хүүхэд ч гэсэн зохион бүтээгч байж чадна гэдгийг үлгэрлэн харуулсан тэд өдөр хоногийг уйдах биш биеэ дааж аливаа зүйлийг сурч мэдэхэд зарцуулж завгүй өнгөрөөж байна. Хими, физик зэрэг зарим төрлийн хичээлүүдээ бие даан үзэж үеийнхнээсээ бүр хоёр жилийн мэдлэгээр илүү явж байгаа гэсэн.

Хүүхдүүд Лондонгийн “Маркетинг парк” сургуульд суралцдаг бөгөөд том хүү зургадугаар анги, бага хүү нь тавдугаар анги. Лондонгийн хичээл сургуулийн үйл ажиллагаа гурван долоо хоногийн өмнөөс карантилагджээ. Хүүхдүүд “Эхний долоо хоногтоо хичээлгүй сайхан байсан ч дараагийн долоо хоногоос уйдаж эхэлсэн байна. Тэгээд өөрсдийгөө хөгжүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор ийм аппликейшн хийж эхэлсэн” гэв. Тэд хэдийнэ зохион бүтээгч болжээ. Шинэ санаа олдвол түүнийгээ хэдхэн хоногийн дотор бүтээл болгоод л гаргачихдаг. Ийм л чадвар эзэмшжээ.

Дүүгийн хувьд Adobe дээр ажиллаж харин ах нь код бичдэг. Хүүхдүүд ингэж л гар нийлж ажилладаг аж. Хүүхдүүд анх тоглоомоо тодорхой хэмжээний мөнгөөр зарж байсан бол одоо гар утсаараа хайлт хийн татан авахад зориулж үнэгүй болгожээ. Сүүлийн хийсэн тоглоомны хандалт бодсноос их сайн байгаа гэсэн. Л.Сансар, Л.Өлзий нарын дараагийн бүтээл завгүй хүмүүст зориулсан технологи. Тэднийг шинэ үеийн Монголын Стив Жобс ч байж магадгүй гэж хэлсэн нь ийм учиртай. 

-ЭХ ОРОН МИНЬ ҮҮНЭХЭЭР ГОЁ. МОНГОЛДОО Л ОЧИХЫГ ИХ ХҮСДЭГ-

Аав Б.Лхагвацэрэн “Монгол Улс хорио цээрийн арга хэмжээн дээрээ хөгжсөн орнуудын өмнө явж байна. Учир нь энд хүний эрх гэдэг утгаар ч тэр үү, зарим нь улсынхаа гаргаж байгаа зөвлөгөө, журмыг мөрдөнө. Мөрдөхгүй нэг нь ч байна. Ийм сул байгаа учраас өнөөдрийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Лондон дахь монголчуудын хувьд аль эрт бэлтгэлээ базааж, арга хэмжээ авч эхэлсэн. Хүнс, хамгаалах хэрэгсэл, ариутгал гээд шаардлагатай зүйлүүдээ бэлдчихсэн. Бүр нэг бүтэн үхрийн мах бэлдсэн айл ч бий гээд инээсэн юм. Мөн бидний хувьд хоол хүнс, хамгаалах хэрэгсэл, ариун цэврээ сайн хангасан. Түүнчлэн Английн Засгийн газрынхаа өгсөн зөвлөмж чиглэлийг сайн дагаж, мөрдөж байна. Энд тээвэр, эрүүл мэнд, телефон интернетийн салбарын ажил хэвийн үргэлжилж байна. Бусад салбарууд одоогоор зогссон” гэсэн юм.

Манай улс дан ганц хорио цээрийн арга хэмжээ гэлтгүй сурагчдынхаа мэдлэг, боловсролыг тасалдуулахгүй байхад арга хэмжээ авч байгаагийн нэг нь цахим хичээл. Энэ талаараа ч зарим хөгжингүй улс орны өмнө явж байгаа бөгөөд ЮНЕСКО-ийн байгууллага манай цахим хөтөлбөрийг судалж, бусад орнуудад танилцуулж, туршлага судлуулах болсон талаар БСШУСЯ-аас мэдээлсэн удаатай. Харин Англи улс сурагчиддаа зөвхөн онлайнаар даалгавар өгч, хураах байдлаар л хичээлээ үргэлжлүүлж байгаа гэсэн. Ингэж бодохоор бидэнд гаднаас сурах ч зүйл их бий ч давуу тал бас ихтэй гэдгээ харуулсаар байна.

Б.Лхагвацэрэнгийн гэр бүл 2014 онд эх орондоо ирсэн байна. Энэ талаар том хүү “Би эх орондоо нэг удаа очиж үзсэн. Монголд амьдрах гоё санагддаг. Английн цаг агаар нь байнга өөрчлөгддөг. Нар бараг үздэггүй. Хөдөө нутаг гэж байдаггүй их хавчигдмал санагддаг. Цаг агаар нь хүмүүсийнхээ зантай адилхан. Харин эх орон минь үүнээс тэс өөр. Монголдоо л очихыг их хүсдэг” хэмээн хэвлүүхэн ярьж байлаа.

Хүүхдүүд аль хэдийн мэргэжлээ сонгосон бөгөөд ахын хувьд програмын чиглэлээ илүү хөгжүүлж бизнес эрхлэхийг хүсдэг гэсэн бол бага хүү эмнэлгийн чиглэлийн мэргэжилтэн болохыг хүсдэг гэсэн юм. Монголын ирээдүй хойч үе ингэж бэлтгэгдэж байгааг харахад сайхан байлаа. Монголын ирээдүй гэрэлтэж байна. Эцэг эхчүүд та ч бас хүүхдийнхээ дотнын нөхөр нь байж, тэдэнтэй ярилцаж, дэмжиж байгаарай. Үр дүн нь их, бага ч гэлтгүй заавал харагдах болно гэдгийг энэ удаагийнхаа нийтлэлээр дайгаад өндөрлье. 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • бодлын хулгайч (66.181.167.53)
    МУНДАГ "БАЦААНУУД" ВЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ АВЧ ЯВАХ ИЙМ СЭТГЭХҮЙТЭЙ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУС БИДЭНД ХЭРЭГТЭЙ. САЙН СУРААРАЙ. ДАХИН АМЖИЛТ ХҮСЬЕ
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • өө (103.87.255.110)
    Хүүхдүүд онц. Сэтгүүлч 0. Арай дэндүү юм. Ойлгохгүй зүйлээ нийтлэж хүн гутаахаа больмоор юм. Юун "хиймэл оюун дахь халдварыг илрүүлэх" вэ?
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.26.148)
    Стив жобс чинь программист биш уран илтгэгч бас сайн борлуулалтын менежер. Мундаг программист байлаа гээд apple шиг болно гэсэн үг биш. Маш олон хүмүүс нэгдмэл санаанаас юм бүтээж байж том юмыг хийнэ. Бод бод бод
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
    • uuchlaarai edgeer huuhduud tanii hiij chadaagui yumiig hiisen huuuhduud bna shuude
      2020 оны 04 сарын 16
  • Llp (66.181.178.30)
    Woaw, gaihaltai. Ene door comment bichsen humuusees l deer bn.
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.122.31)
    Баяр хүргье
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.99)
    Оросоор "Программист", монголоор "Программчин" гэж хэлэх ёстой!!
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Програмч мэргэжилтэй гээд тодотгох нь зев байхаа. Миний аав программчин, БСБ-д программчинаар ажилдаг гэх мэт.
      2020 оны 04 сарын 15
    • "Программч" гэж болох л юм. Гэтэл "Саальчин", "Гуталчин", "Оёдолчин" г.м. үгсийг бас "ч"-ээр төгсгөх үү? Ж: "Саальч", "Гуталч" г.м.?
      2020 оны 04 сарын 15
    • Программчин биш Програмч
      Зочин
      2020 оны 04 сарын 15
    • German.
      Zuvhun orosoor ch bas bish ee kkkk
      2020 оны 04 сарын 15
    • Gn
      Programm gdg ugee bas orchuulkumu?
      2020 оны 04 сарын 15
  • Зочин (66.181.188.70)
    Zov shuu medeellin technology delhiig erguuldeg bolson onoo tsagt huuhduudee uneheer unetei hun bolgoj osgoj baina. Niigemdee mundag une tsenetei humuus bolno busad etseg ehchuud ch gsen huuhduudiin utas computert durtai zang ni ashiglaad ali boloh hogjuulehiig bodooroi. Ter sampin oyun uhaanii sport zeregees iluu heregleetei chadvar shuu
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • irgen (31.165.215.200)
    mongold toroogui baij uhaantai hyyhdyyd umaa eh ornoo geed ganz ochij yzchiheed, hoorhon ger byl hyyhdyyd baina soeltoi , uhaantai
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • steve jobs gants mur code bichij uzeegui hunshde (192.82.71.7)
    DA
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
    • Batua
      Gants ch programm bichij uzeegui hun chinii heden ueree olj chadahgui amjiltiig olchihdon baina
      2020 оны 04 сарын 15
  • Зочин (66.181.183.151)
    Стив Жобс програм бичдэг байсан уу
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
    • Bichdeggui
      2020 оны 04 сарын 15
    • guest
      Баримтат кинон дээрээ гардагшд
      2020 оны 04 сарын 15
  • Иргэн (211.36.148.110)
    Манай улс төр эд нар шиг олон хүмүүсийг дэмжих хэрэгтэй монголын ирээдүйн үр сад шүүдээ
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.25.222)
    Xuurxun ium be Good luck
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Tegshee (202.131.227.82)
    Mundag duu nart amjilt husiy
    2020 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    41 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 49 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 1 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК