Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Энхбаяр: Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд элдэв ТББ тэргүүлэхээ болих хэрэгтэй

2020-7-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, дэд дарга Т.Аюурсайхан, Х.Булгантуяа болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар Ёс зүй, сахилга хариуцлага, Инноваци, цахим бодлого, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодыг шинээр байгуулахыг тусгасан УИХ-ын тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Уг асуудлыг УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим гишүүд асуулт асууж хариулт авсныг тоймлон хүргэе.

Ё.Баатарбилэг: УИХ-ын гишүүн гурав хүртэлх байнгын хороонд орж ажиллах боломжтой гэж байгааг дэмжинэ. УИХ Засгийн газрын үйл ажиллагаанд оролцоод баймааргүй байна. байнгын хороодын ажиллах чиг үүрэг давхцах тохиолдол гардаг. Өнгөрсөн туршлагаас харахад “манай, танай байнгын хорооны асуудал. Эсвэл минийх биш, чинийх гэх зэргээр асуудлыг өөрөөсөө зайлуулдагаас болж зарим асуудал сул хаягдсан тохиолдол бий. Ялангуяа хүний эрхийн асуудал байна. Хуулийнх ч  юм шиг, нийгмийн хамгааллынх ч юм шиг. Тиймээс зааг ялгааг нь сайн гаргаж, давхардалгүй байхад анхаараарай. Ёс зүйн хорооны төсөлд төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодын асуудлыг эрхлэн ажиллана гэж байна. Гэтэл Төрийн албаны хууль батлагдсан. Төрийн албаны зөвлөл гэж бий. Энэ бүх ажил Засгийн газрын хийх ажил. Энэ ажлыг нь УИХ-ын Ёс зүйн байнгын хороо татаж авч болохгүй. Парламент нь парламентийн ажлаа, Засаг нь Засгийнхаа ажлыг хийх хэрэгтэй шүү. Дээр нь нэг юм хэлье. Гишүүд янз бүрийн спортын холбоо зэргийг тэргүүлж ажилладаг явдлаа багасгаарай. УИХ-ын гишүүн гишүүнийхээ ажлыг л сайн хийх ёстой болохоос биш сонирхол, хоббигоо дагаж, ажилд саатуулдаг байж болохгүй. Тиймээс хэрвээ спортын хороо ахалдаг бол санаачлагаараа татгалзаарай.

Н.Энхболд: Ё.Баатарбилэг гишүүнтэй санал нэг байна. Байнгын хорооны хуралдааны үеэр ч гэсэн яг ийм санал гарч байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн байгууллагын ажлын зааг, ялгааг тодорхой болгож өгсөн. Үүний нэг нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх. Ер нь бол Ёс зүйн хороо нь төрийн байгууллагын ажилд оролцохгүй, ажлыг нь заахгүй. Нийт 600 гаруй Ёс зүйн хороо байдаг юм байна. Эдгээрийг эрх зүйн талаас нь дэмжих, УИХ-ын зүгээс гаргасан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд хяналт тавих замаар ажиллана.

Б.Энхбаяр: УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт ажлыг хавсарч эрхэлж болохоор хуулийн төсөлд оруулсан байна. Аливаа хууль, хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэх учиртай. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн баримтлана. Мөн УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаалыг хавсарч эрхлэхийг хориглоно. Түүнчлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцсан бол түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан байдаг.

УИХ-ын гишүүн нь төрийн бус байгууллагын сонгуульт албыг хавсаргах нь ашиг сонирхлын зөрчил болно.

Өнгөрсөн парламентын 76 гишүүн 300 орчим ТББ-ын даргыг албыг хавсарч эрхэлж байсан. Төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд сур харваа, хурдан морь уяачдын, бөхийн зэрэг спортын холбоод, бүр өөрийн нэр дээр сангууд байгуулдаг асуудал хавтгайрсан байсан.

Нутгийн зөвлөлийн хувьд бүр тоймоо алдсан. Шинэ хуулиар УИХ-ын гишүүдийн хариуцлага нэмэгдсэн. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь эхний өдрөөс эхлэх учиртай. Өөрийн нэр сан байгуулж, хандив авдаг, мөнгө угаадаг асуудал яригдаж байсан. Энэ бол УИХ-ыг цэвэр тунгалаг байхад чухал нөлөө үзүүлэх асуудал.

Тухайн гишүүн нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа гэхээс илүүтэй тухайн ТББ-ын сонгуульт албыг хаших явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдох, барьцаалагдах, шалгагдах тохиолдол олноор гардаг.

Нэг иргэн нэг сая төгрөгийн хандив өгсөн байлаа гэхэд түүнийг нь юунд зарцуулсан бэ гэдгийг шалгадаг. Энэ хүсээд байх зүйл биш. Монгол Улс Саарал жагсаалтад орсон нэг үндэслэл, шалтгаан нь ТББ-аар дамжуулж мөнгө угаасан гэдэг зүйл шүү.

УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага, харин ТББ бол иргэний нийгмийн байгууллага. Нэг гартаа төр барьж, нөгөө гартаа иргэний нийгмийг атгаж, хоёр нүүр гаргах боломжгүй. Үүнийг Үндсэн хуулиар хориглосон. Тиймээс энэ заалт Үндсэн хуульд нийцэж байгаа юу гэдгийг асууя.

Т.Аюурсайхан: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө үүнтэй адил заалт байсан. Өмнөх туршлагаас харахад ийм асуудлаас болж Үндсэн хуулийн Цэц дээр ямар нэг маргаан үүсэж байгаагүй. Төрийн бус байгууллагын сонгуульт ажил хашсан хүн бүр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байна гэж харах нь өрөөсгөл зүйл. Учир нь ТББ-ын тухай хуулиараа үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдаг. Хэрвээ үнэхээр ашиг сонирхлын зөрчил үүсэх юм бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээс эгүүлэн татах үндэслэл болно.

Өмнө нь шалгагдаж байсан хүмүүсээс болж бусад гишүүдийн сонгуульт ажил хийх эрхийг нь хасах нь өрөөсгөл. Б.Энхбаяр гишүүний хэлсэн үнэн.

Тиймээс үүнийгээ гишүүд мэдрэх ёстой. Улс төрийн намуудын дэргэд ТББ-ууд байдаг. Хэдийгээр намуудын дэргэдэх гэж байгаа ч эрх зүйн хүрээнд ТББ-ын статустай учир Удирдах зөвлөлд нь УИХ-ын гишүүд орж ажилладаг. Тогтмол орон тоотой байхыг нь хуулиар зохицуулах ёстой гэж бид үзсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Иргэн (64.119.23.23)
    Уул нь Энхбаяр хууль зүйн сайд болох байсан юм
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.21.195)
    ШУДАРГА Аюурсайхан минь - ээ хайран - хайран ...
    2020 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.141.213)
    Энх баяр гишүүн зөв хэлжээ гишүүн хүн хууль батлах ажилаал сайн хийх хэрэгтэй
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.180.209)
    Энхбаяр гишүүний саналыг дэмжиж байна?! Маш зөв?!
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.194.236)
    Энхбаярын зөв шүү
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    УИХ-ын гишүүд ТББ-ыг тэргүүлэхийг болиулах нь зөв. Мөн төрийн өмнөөс ажил гүйцэтгэдэг гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй шалтгаанаар ТББ-д улсын төсвөөс санхүүжилт олгодог асуудлыг бүрэн зогсоох хэрэгтэй
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • zochin (202.179.26.201)
    zov, yg naadchaa schalgaj uter turgen emch chegchend oruul. B.Enchbayar chuul zuin said boloch estoi baisan daanch ESaid albaar ene zaluug cholduulsan
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Гонгор (192.82.65.56)
    Зөв асуудлыг тавьсан байна. Бүгд л энд тэнд тэргүүн, гишүүн болсон хүмүүс байдаг юм. Цэгцлэх хэрэгтэй.
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (118.26.142.235)
    uimuulegch durtei, kkkk
    2020 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    1 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    1 цаг 20 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    3 цаг 10 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    14 цаг 51 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    14 цаг 57 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК