
Хиймэл оюун ухааны хөгжил дэвшил контент бүтээх арга барилыг бүр мөсөн өөрчиллөө. Өнөө цагт хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглан хүн бүр өндөр нягтралшилтай бодит зураг, олон сая хүнд хүрдэг видеонууд, эсвэл студийн түвшний дуу хөгжмийг ч хүссэн үедээ хормын төдийд хийдэг болсон. Энэ удаа бид одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж буй хэрэгслүүдийг, тэднийг алдартай болгосон жишээнүүдийн хамт, алхам алхмаар ашиглах заавартай нь танилцуулж байна.
- Midjourney (Фотореалистик дүрслэлд хамгийн шилдэг нь)
Midjourney бол өнөөдрийн AI дүрс бүтээх технологийн хамгийн шилдэг хэрэгслүүдийн нэг. Гэрэл, материалын болон өнгөний динамик хослол, сүүдэрлэлтийн тал дээр хүний авсан өндөр зэрэглэлийн зурагтай төстэй түвшинд ажилладаг. Контент бүтээгчид, брэндүүд, хэвлэл мэдээллийнхэн эднийг ашиглаж, анхаарал татсан постер, сурталчилгааны зураг, концепт арт, бүр киноны санааны зураг гаргадаг болсон. Хамгийн гол нь уг хэрэгслийг ашигласнаар ямар ч хүн мэргэжлийн фотографер, график дизайнер биш байсан ч өндөр түвшний бүтээл гаргах боломжтой болдог. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлүүдийн жишээг хүргэж байна.





Midjourney ашиглах заавар:
- Midjourney зөвхөн Discord дээр ажилладаг тул Discord аккаунт үүсгэнэ.
- Midjourney–ийн албан ёсны Discord серверт нэгдэнэ.
- Subscribe хийх буюу нэг сарын эрх худалдаж авна. (сарын 10 ам.доллараас 120 ам.доллар хүртэл өөр сонголтуудтай)
- Зураг үүсгэх суваг руу орно.
- Chat box дээр /imagine бичээд промптоо оруулна. Жишээ нь:
/imagine a futuristic city made of gold, cinematic lighting, ultra realism - 30–60 секунд хүлээнэ.
- DALL-E 3 (Хамгийн хялбар, текстийг яг зөв бичдэг хиймэл оюуны хэрэгсэл)

DALL-E 3 нь ChatGPT-тэй бүрэн уялдсан тул ямар ч төвөггүй, гүн технологийн мэдлэггүй хэрэглэгч хүртэл мэргэжлийн түвшинд ашиглах боломжтой. Өмнөх AI-уудын хамгийн том сул тал байсан “текст буруу бичих, үсэг солигдох” асуудлыг бүрэн шийдсэн. Нэмж хэлэхэд, хэрэглэгчийн хэлсэн санааг ChatGPT өөрөө маш нарийн, өндөр чанартай дүрслэлийн промпт болгон хөрвүүлдэг тул олон шат дамжлагагүй бүрэн автомат процесс бий. Тиймээс бизнесийн танилцуулга, инфографик, сошиал пост, зар сурталчилгаанд хамгийн ойлгомжтой, найдвартай сонголт болдог. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлүүдийн жишээг хүргэж байна.


DALL-E 3 ашиглах заавар:
- ChatGPT-д нэвтэрнэ (Plus/Pro хэрэгтэй).
- Шууд хүссэнээ бичнэ:“Гарын самбар барьсан муур, дээр нь ‘Hello World’ гэж бичсэн зураг хий.”
- Зураг автоматаар гарна.
- Засах бол зөвхөн хэлэхэд л хангалттай.
- Stable Diffusion (Хяналт хамгийн өндөр, Anime дүрслэлд шилдэг)

Хэрэглэгч өөрийн компьютер дээр суулгаж, тохиргоог хүссэнээрээ өөрчилж, өөрийн dataset ашиглан өөрийн хэв маягийн загвар сургах боломжтой. Энэ нь бусад хаалттай AI-д боломжгүй. Аниме, иллюстраци, сюрреал дүрслэл, онцгой эффекүүдэд дэлхий дахинд #1 сонголт болсон нь уг хиймэл оюун ухааны хэрэгслийн олон талт зааврыг дагах өргөн боломжтой шууд холбоотой. Худалдааны төсөл, тоглоомын концепт арт, манга дүр бүтээхэд маш тохиромжтой. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлүүдийн жишээг хүргэж байна.


Stable Diffusion ашиглах заавар:
- DreamStudio эсвэл HuggingFace зэрэг сайт руу орно
- Промпт бичнэ: “Аниме хэв маягийн дайчны хөрөг, нарийн.”
- Хэмжээ, тохиргоог өөрчилж болно.
- Зураг автоматаар гарна.
- Runway (AI Видео үүсгэгч хамгийн шилдэг нь)
Runway Gen-2 нь кино бүтээгчдэд бодит амьдралд зураг авах шаардлагагүйгээр зураг авалтын материал (B-roll) гаргах боломж олгосон анхны томоохон AI системүүдийн нэг. Ингэснээр бага төсөвтэй студи, контент бүтээгчид холливудын түвшний динамик кадртай видео хийх боломжтой болсон. Видео продакшн салбарын бүтээлч процессыг бүрэн өөрчилсөн гэж судлаачид үнэлдэг. Бас Runway-н үр дүнд шинэ төрлийн уран сайхны клип, сюрреалист реклам, туршилтын богино кинонууд дэлхий даяар гарч эхэлсэн. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлүүдийн жишээг хүргэж байна: Жишээ бичлэгүүд

Runway ашиглах заавар:
- RunwayML сайтад бүртгүүлнэ.
- “Gen-2 – Text to Video” сонгоно.
- Промпт бичнэ: “Нар жаргаж буй уулын дрон ашигласан кино кадр.”
- Generate дарж 4 секундийн дотор видео үүсгэнэ.
- ElevenLabs (AI Дуу хоолойны хамгийн бодит хувилбар)
ElevenLabs дууны технологи нь хүний ярианы аялга, амьсгаа, интонац, хурд, сэтгэл хөдлөлийн өнгө аясыг маш нарийн дуурайдаг. Энэ нь маркетинг, подкаст, аудиокитаб, тоглоом, кинонд дуу хоолой хийх процессыг үндсээр нь өөрчилсөн. Хүн бүр студи бичлэгийн аппаратгүй байсан ч мэргэжлийн дикторын чанартай дуу хоолой гаргах боломжтой болсон. Voice cloning технологиороо алдартай тул брэндүүд олон хэл дээр нэг хэв маягийн дуу хоолойтой сурталчилгааг богино хугацаанд бүтээдэг давуу талтай. Уг хэрэглсийг илүү дэлгэрэнгүй танилцуулсан бичлэгийн холбоосыг хүргэж байна: ElevenLabs

ElevenLabs ашиглах заавар:
- ElevenLabs сайт руу орно.
- Бэлэн хоолой сонгох эсвэл өөрийн хоолойг upload хийнэ.
- Бичээсээ оруулна.
- Generate → MP3 татаж авна.
- Suno (AI Хөгжмийн бүтээлд хамгийн шилдэг нь)
Suno нь хөгжмийн үйлдвэрлэлд яг DALL-E 3-ын хийсэн шиг хувьсгал авчирсан. Хөгжим зохиох, үг бичих, дуучин дуугарах, продюсерийн мастер хийх зэрэг бүх шат дамжлагыг ганц текстийн тайлбар руу автоматжуулсан. Дуу хөгжмийн ур чадваргүй хүн ч өндөр чанартай, радиод цацаж болохуйц бүтээл гаргах боломжтой болсон. Ингэснээр сошиал контент бүтээгчид, рекламны агентлагууд, инди артистуудын бүтээлч процесс асар их хурдассан. Уг хэрэглсийг ашиглаж бүтээсэн бүтээлийн жишээг хүргэж байна: Suno

Suno ашиглах заавар:
- Suno сайт руу орно.
- Create дараад шинэ дуу эхлүүлнэ.
- Жишээлбэл: “Хайрын тухай дуу”
- Create дарж өөрийн дууг сонсоно.
А.Болдбаатар


















































