ДЭМБ болон ГССҮТ болон бусад байгууллагууд хамтран хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах асуудлаар хэлэлцэж байна. Энэ үеэр нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмч, нийгмийн ажилтан, багш, эрдэмтэн мэргэдийг оролцуулж байгаа бөгөөд тэднийг сургалтад хамруулах юм байна.
ЭМЯ-ны Нийгмийн, эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа “Хүүхэд хүчирхийлэлд өртөх, гэмтэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Нийгмийн бүх шатны байгууллага, нийт иргэдийн асуудал. Хүүхэд ихэвчлэн хүнд гэмтсэн, эсвэл цаг алдаж амь насанд нь тулсан үед эмнэлгийн байгууллагад очиж байна.
Тиймээс хүчирхийлэлд өртсөн хохирогчид дэмжих арга хэмжээ авах, хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэх багц бодлого хэрэгтэй байна.
Энэ удаагийн сургалт нь хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад сургуулийн нийгмийн ажилтан, багш нар руу чиглэж байна. Сургалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 24 сургууль, Баянзүрх дүүргийн 31 сургуулийн багш, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулж хамтран ажиллана.
ГССҮТ дээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг төв нээгдсэн. Ийм цэг манай улсад 18 байдаг юм байна. Энэ цэг 24 цагаар тасралтгүй ажиллаж, 3714 эмэгтэйг хүүхдийнх нь хамт хамгаалж ажиллажээ” гэв.
А.Сүх