Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч, хөгжсөний 95, Үндэсний
төв байгуулагдсаны 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өнөөдөр МҮЭ-ийн
ойн баярын хурал, концерт МҮЭСТО-д болно. Энэ үеэр МҮЭ-ийн түүхэн
замналыг харуулсан “Зураг түүх өгүүлнэ” фото зургийн болон дурсгалын
зүйлээс бүрдсэн үзэсгэлэн гарах юм. Ойн баярт Олон улсын чөлөөт ҮЭ-ийн
холбооны Ази Номхон далайн байгууллага, Хятад, Вьетнам, Япон зэрэг орны
ҮЭ-ийн төлөөлөгчид урилгаар ирээд байна.

Монгол улсад
үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүссэн, Бүх Монголын
Үйлдвэрчний Эвлэлийн анхдугаар хурал 1927 онд хуралдаж анхны даргаар
Ц.Дамбадорж сонгогдон ажилласан үеэс МҮЭ байгуулагдсан гэж үздэг байна.