Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав

2026-6-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.05) нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр 10.03 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр товлов.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан зарим үед цаг сунган 22 цаг хүртэл хуралдаж 19 хууль, 14 тогтоол, нийт 33 хууль тогтоол баталсан гэлээ. Тухайлбал, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн гурван анхдагч хууль болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан амьдралд илүү нийцүүлж сайжруулсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн  Улсын Их Хурлын гишүүдийн ирц сайжирч буйг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглээд өнгөрсөн тавдугаар сард 100 хувийн ирцтэй нэг удаа ч хурал таслаагүй, хоцроогүй, гадаад, дотоод томилолт, эмнэлгийн чөлөө аваагүй Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Р.Батболд, С.Бямбацогт, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, М.Сарнай, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нарт талархал дэвшүүллээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав.


Тодруулбал, Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 17 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус хуваарилсныг хуралдаан даргалагч мэдээлэв.

Ингээд хуралдааны эхний асуудал болох хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 68 гишүүн буюу 89.5 хувь нь дэмжлээ. Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал үлдсэн хоёр хуулийн төслийг эцэслэн батлах асуудалд дөрвөн цагийн завсарлага авах саналыг гаргахад хуралдаан даргалагч 14 цаг хүртэл завсарлага өгөв.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар яаралтайгаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан байна. (дэлгэрэнгүйг эндээс) 

Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийн санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  61.7  хувь нь дэмжлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцуулсан.

Тус Байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 31 санал, найруулгын 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингийн гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийн 10 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргаснаа тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын Б.Жаргалан хуулийн төслийг шинэчилсэн найруулах агуулгаар оруулж ирэх үндэслэл шалтгаан, мөн улсын агаарын хөлгийн тоог байгууллага тус бүрээр нь танилцуулах, энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд анхаарч буй эсэхийг тодруулж, хариулт авсан. Үүний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 34 саналаар санал хураалт явуулав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. (дэлгэрэнгүйг эндээс) Тэрбээр танилцуулгадаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилсан тогтвортой хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулах, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах зэрэг нийт 26 зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Б.Жаргалан, Ц.Туваан, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуулийн төслийн үзэл баримтлалыг хөдөө аж ахуйн салбарыг зах зээлийн зарчмаар нь бус төрөөс дэмжих агуулга руу чиглүүлсэн үндэслэл шалтгааныг лавлав.

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай урамшуулал татаасыг олгож ирэхдээ дандаа үйлдвэрийн орцод чиглүүлсэн. 2015 онд 20 хувийн бүтээмжтэй байсан өсөлт өнөөдөр 6 хувь болж буурсан байна гээд хөдөө аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулан хөгжүүлье гэвэл бүтээмжтийг сайжруулан ёстой гэж үзсэн гэлээ. Мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гарган чанарт суурилж, бүтээмжийг сайжруулснаар үр дүн гарах тул урамшуулал, татаас шууд болон тариф болон тарифын бус хөнгөлөлтүүдээ ангилж, хуваарилах зохицуулалтыг төсөлд тусгаснаараа онцлог гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хөдөө аж ахуйн салбарын хөгжил улсын дунджаас 3-5 дахин буурсныг тэмдэглээд эл салбарт яаралтай цогц арга хэмжээ авах нь чухал гэв. Тэрбээр хөдөө аж ахуйн бизнес, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжилтэн бэлтгэх гээд асуудлыг экосистемээр нь авч үзэх шаардлагатай гэсэн санал хэлэв.

Ингээд Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн санал хураалтыг үдээс хойш явуулахаар боллоо

Дараа нь Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчууд ихээр зорчиж, амьдарч, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв. 

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр нь 5 хэсэг 29 зүйл, хавсралтаас бүрдэж байгаа бөгөөд хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох чиглэлд талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно гэлээ.

Энэхүү хэлэлцээрийн төслийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжээд, Засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Ингэснээр уг хэлэлцээрт талууд гарын үсэг зуржээ.

Тус хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон заавал соёрхон батлах олон улсын гэрээ бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах зохицуулалттай гэдгийг С.Амарсайхан сайд танилцууллаа.

Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга танилцуулсан. (дэлгэрэнгүйг эндээс)

Уг танилцуулгад Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ удаадаг, ач холбогдлыг нь бууруулдаг нөхцөл байдалруу орж байна гээд хэлэлцээрийн төслийг дэмжиж жилийн өмнө гарын үсэг зурж байхад хугацаа алдаж Хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг оруулж ирснийг холбогдох яамдуудад анхааруулав. Энэ талаарх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болсноор хуралдаан түр завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
Говь цөлийн найдвар
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
    саяхан
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
    15 мин
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
    19 мин
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    Өчигдөр 10 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Уржигдар 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    2026-07-15
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    2026-07-15
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    2026-07-15
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    2026-07-15
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    2026-07-15
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    2026-07-15
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК