зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ганболд: Бид "сахал" Д.Эрдэнэбилэгийн савраас гараад "Голомт"-ын Д.Баясгалангийн саварт орчихоод байна

2021-4-09
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Бид бие даасан үзэл бодолтой, нам бус иргэд. Монгол Улсын иргэний хувьд бид улс орныхоо ирээдүйн төлөө санаа зовж байна.

ЭШЛЭЛ 2

Нүдэн дээр илт байгаа алдаа завхралыг яаж зогсоох вэ гэж байнга ярилцаж байнга идэвхтэй байх байр сууринаас ханддаг.

ЭШЛЭЛ 3

Бид үндсэндээ 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 жилийн цаг хугацааг өнгөрөөж байна. Нийгэм гэдэг өөрөө иргэдээс бүрддэг. Өнөөдөр бид амьдралаа эргээд харахад ямар байгааг бид мэдэж байгаа.

ЭШЛЭЛ 4

1990 онд бид хөгжилтэй, эдийн засаг өндөр, иргэнд ээлтэй, эрх чөлөө ардчилал ийм сайхан зүйлд орно гэж бүгд уухайлан нэгдэж цоо шинэ цаг үе рүү орсон. 

ЭШЛЭЛ 5

Гэтэл бид 1921 онд нэг шинэ үед ороод 1990 онд өөр нэг үед шилжихдээ даргад ээлтэй, иргэнд халтай, нийгэм хаалттай үерүү орсон байна. Эргээд харахад зарим иргэд социализмын цаг үе сайхан байсан гэж санагалзаж бодтол цаг үед иржээ.

ЭШЛЭЛ 6

Сонгуулиас сонгуулийн хооронд ард иргэд горьдлого тээж найман удаа УИХ-ыг сонголоо. Би илүү шударга гэж дараа дараагийн хүн гарч ирдэгийг бид мэднэ.

ЭШЛЭЛ 7

Бидний нүдэн дээр дөнгөж саяхан хүртэл эрх мэдэлтнүүд хэлсэнээсээ эргэж буцаж байгааг харж байна. Иргэд яаж бухимдаж байна. Үүнийг хараад яаж дуугүй суугаад байж чадаж байна вэ.

ЭШЛЭЛ 8

Цэрэг үхэж л байдаг, Батлан хамгаалахын сайд ямар ч хариуцлага хүлээхгүй. Тэр бүү хэл “Ядуу айлын хүүхдүүд хүмүүжил муутай, сайн зодож хүмүүжүүлэх ёстой" гэсэн юм ярьж байх юм.

ЭШЛЭЛ 9

Ард иргэд ковидоос болж ядарч туйлдаж байхад хөшөө дурсгал, усан сан барьж байх жишээний. Төсвийн хөрөнгөөр 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гэсэн. Гэтэл өнөөдөр 13-хан аймаг л PCR шинжилгээний аппарадтай байна.

ЭШЛЭЛ 10

Дэлхийн олон улсын байгууллагын тусламжаар 560 сая орчим ам.доллар ирсэн. Гэтэл энэ мөнгийг бүтээн байгуулалтад оруулсан юм гэдэг тайлбар өгөөд тендер нэрээр өөрсдийн ах дүү хамаатан садандаа  өгчихөөд зогсож байдаг.

ЭШЛЭЛ 11

Нийгмийг залуу үе гарч ирж байна шинэчилнэ гэдэг үгээр хуурч, эрх барьж байгаа МАН-ынхан урдаа залуу үе барьчихаад өөрсдөө сууж л байна. Гэтэл тэр залуу үе нь дэвшилтэд хөгжингүй бодлого байхгүй байгаа нь өнөөдөр энэ цар тахал, нийгэм энэ хэмжээнд явж байна.

ЭШЛЭЛ 12

Бид хүссэн ч эс хүссэн ч шинэ цаг үе рүү орох зайлшгүй шаардлага гарч ирээд байна. Шинэ цаг үе рүү шилжих явцыг хувьсгал гэж хэлдэг. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж байдаг. Ард иргэд нь цаашид энэ хэвээрээ амьдрахгүй боломжгүй болж, төр засаг нь хуучин арга барилаараа удирдах боломжгүй болсон энэ хоёр нөхцлийн огтлолц дээр хувьсгалын тохироо бүрддэг. 

ЭШЛЭЛ 13

Бид өмнө нь хувьсгал хийхдээ цусгүй хувьсгал хийсэн. Үүнтэй адилаар буюу эмх замбараагүй байдал, үймээн самуун, иргэний дайн үүсгэхгүйгээр дахин шинэ цаг үе рүү орох хэрэгтэй байна. Бидэнд ийм чухал үе ирээд байна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал.

ЭШЛЭЛ 14

Эрх мэдэлтнүүдийн хэмжээ хязгаагүй аархал өнөөдөр ард түмэнг туйлын их бухимдуулж байна. Энэ нь иргэдийг үймээн самуун уухайла орох, энэ сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж өгч байгаа гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.

ЭШЛЭЛ 15

Өнөөдөр 62 суудалтай, Үндсэн хуулийг бүхлээр нь өөрчлөх хэмжээний эрх мэдэлтэй энэ нам, ууган гэж ярьдаг ойлголтынхоо дагуу энэ шийдвэрт манлайлж оролцох ёстой.

ЭШЛЭЛ 16

Өнөөдрийн төр засаг иргэнээ сонсож, иргэний нийгэм бий болгож цоо шинэ цаг үе рүү орох хэрэгтэй байна. Нэг намын харьяат бус олон намын ургалч үзэлтэй байна гэсэн ойлголт өнөөдөр бүрэн алдагдаж, ганцхан нам ноёрхож байна.

ЭШЛЭЛ 17

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг. 34 нам нь сул дорой, эрх тэгш бус нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн. Эдний 70, 80 хувь нь нэг хүний удирдлаганд цүнхэнд явж байдаг нам байдаг. Одоо эдгээр намуудыг татан буулгаж, зохион байгуулалтад оруулж, шинэ цаг үе рүү шилжих шаардлагатай байгаа болохоор МАН-ы дарга У.Хүрэлсүх, УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх гэж байна.

ЭШЛЭЛ 18

Алагчилсан сонголттой шударга ёс гэдэг зүйл Монгол Улсад газар авсан. Тэд үүнийгээ өөрсдийн өрсөлдөгч, эрх ашигтаа зориулж хэрэглэдэг болсон. Энэ нь нөгөө липтний адал явдал, шударга үнэнийг дэнсэлдэг шүүгч нарын бодит нүүр царай харуулж байна. Улсын Дээд шүүхийн шүүгч нь банкны эзний өмнө бөхөлзөж, тайлангаа тавьж, үүрэг даалгавар авдаг. Төрийн ордоны гурван давхрын зүүн жигүүрт шүүгч нар ирж, хэнд ямар ял өгөх үүрэг даалгавар авдаг ийм л гаж нийгэм рүү нэгэнт гулсаад орчихсон. Энэ бол хэн нэгнийг гүтгэж, харлуулж байгаа зүйл биш. Зөвхөн бодит байдал.

ЭШЛЭЛ 19

Бид энэ байдлаараа цааш явбал дэлхий дээр байдаг эмгэнэлт улс орнуудын жишиг рүү л орно. Газрын баялагтай ч үймээн самуунтай, цус урссан, ард түмэн нь туйлын ядуу африкийн орнууд шиг л болох болно. Эсвэл нэг дарангуйлагчаа магтан дуулж тэрнийг шүүмжилсэн нэг үг гарахад сураггүй алга болдог, хэлмэгддэг л болно.

ЭШЛЭЛ 20

Өнөөдөр сөрөг хүчин нь сул дорой. Өөр хоорондоо тэмцэлдээр юу ч хийхгүй байна. Ардчиллаар овоглосон маш олон хүний үзэл бодлыг уландаа гишгэж байна. Сая шинээр сонгогдсон намын дарга нар нь ч лидер мөн эсэх нь эргэлзээтэй. Нэг дарга нь Дорлигжавын дүү, бизнесийнх нь хамтрагч, нөгөөх З.Энхболдын нэр холбогддог компанийн захирал байх жишээний. Энэ нь олон нийтийг манлайлж, итгэл үнэмшилтэйгээ авч явна гэдэгт эргэлзэх эргэлзээг төрүүлж байгаа юм. Уг нь шинэ цагийг төрүүлэхдээ тэд ардчилсан гэдэг үгээр овоглосон. Гэтэл тэдний хийсэн гэмт хэрэг, булхай луйвар нь ч өнөөдөр хөрөөгүй байна.

ЭШЛЭЛ 21

Ардчилсан гэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь АТГ, ТЕГ, шүүх прокурор гээд бүгдийг хувьдаа авч, ашиг сонирхлын төлөө зохиомол хэргүүд үүсгэж, олон арван хүнийг хэлмэгдүүлж, дээрэмдэж, төрийн өмчүүдийг хувьдаа авсан. Сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй бүлэглээд.  Дарханы төмөрлөгийн үйлдвэр 100 хувь төрийн өмчит компани. Монгол Улсын хамгийн том төмрийн хүдрийн нөөц ордтой газрыг өнөөдөр тэдний бүлэглэл өдөр шөнөгүй 100 воганаар зөөж, ачиж зарж байна. Иргэдийг эрүүдэн шүүж байгаа бичлэгүүд нь өнөөдөр задарч байна. Ямар ч эрүүдэн шүүлт гэж байхгүй гэж мэлзэж байсан хүмүүс өнөөдөр улайтал нь бичлэгүүд нь задрахаар өөр тайлбар хийж байна.

ЭШЛЭЛ 22

Бид ардчилсан хүний эрхийг дээдэлсэн нийгэмд амьдрахаа болиод удаж байна. Сүүлийн 10  жил Монгол Улсын нийгэм улс төр огцом ялзралд орсон. Нэг эрх мэдэлтнээс нөгөө рүү шилжихдээ улам бүр хурдацтайгаар зэрлэгшиж, улам ихийг идэж уудаг шунаг нөхцөл байдал нь л илүү их хөгжсөн. Үүнийг ч иргэд ил тод харж байна.

ЭШЛЭЛ 23

Бид сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний савраас гараад Голомтын Д.Баясгалан гэдэг хүний л саварт орчихоод байна. Ер нь монголчууд барын амнаас гараад чонын аманд ордог болсон. Бид хүн байх ёстой болохоос номхон хонь байдаг байж болохгүй.

ЭШЛЭЛ 24

ЖДҮ-чид нийгмийн ямар их эгдүүцлийг төрүүлсэн билээ. Энэ ёс зүйгүй үйлдэлийг У.Хүрэлсүх дарга нь тухайн үедээ Ерөнхий сайд нь хатуу арга хэмжээ авна гэж амалсан. Гэтэл тэдэнд хариуцлага тооцоогүй. Энэ нь буруу үйлдлийг өөгшүүлж дараа дараагийн хүмүүст боломж олгодог. Үүний тод жишээ нь Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг авчихаад хүүг нь тэглүүлэх, 50 хөнгөлүүлэх хууль санаачлаад явж байх жишээний. Энэ бол ард түмэнд ямар их басамжилж доромжил байгаагийн л тод жишээнүүд. Уг нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл ард түмэнд нэг янз, албан тушаалтанд бас нэг янзаар үйлчилж байна.

image

Т.Ганболд нарын 22 иргэн УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн. Энэ үеэр "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал, иргэн Т.Ганболдын мэдээлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (47)

  • zochin (66.181.181.233)
    Baysaglan ,Erdenbileg 2 uulaa xyatdiin erliiz yum uu.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (46.242.70.252)
    Хөгшин эрлийзийн савраас гараад арай залуу хурлийзын гарт орсон юм биз дээ.
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.242.243.81)
    Номхон байж болохгүй босно тэмцэнэ гээд байдаг нөгөө хүн мөн үү дээ???
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Галаа (103.229.122.86)
    Хахууль өгч хэргээ хаалгадаг хөгийн амьтан, тийм мундаг байсан юм бол алалцаад гарахгүй яасын
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
    • gantsaaraa bol aluulaad l duusna oluulaa bol yalaad l garna shuudee! ho
      2021 оны 04 сарын 13
  • Зочин (192.82.80.163)
    Паушокын ярилцлагыг уншаарай ....
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (111.199.63.39)
    192.82.78.183- d BAYARLALAA.
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (111.199.63.39)
    HUDALCH LUIVARCHIN GAR BISHUU, ENE TOM HAMARTAI NOVSH, PAUSHOKIIN YARIAG SONSOOD OI GUTLAA. RIO TINTO-n BOLD GEDEG DALDAGATAI NIILEED HUN DEEREMDSEN NOVSH BISH YUM UU, ENE, UZLIIN TENEMEL
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.141.115)
    HUJAA BAYSGALANGIIN GART ORNO GEJ YUU BAIH VEE HURDAN ZAILUULVAL TAARNAAA
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
    • sahal ba bayasgalan 2-laa hujaaa hahaha
      2021 оны 04 сарын 12
  • Зочин (66.181.185.187)
    Баян өлгий аймгийн ерөнхий прокурор Т.Батсүхийг албан тушаалаас чөлөөлжээ.
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • zochin (58.108.51.214)
    Zuv l ayrih yum yagaad humuus demjdeggui yum bol ene huniig
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.75.56)
    Дарханд ганц машины өмнө зогсоод бөөн сүржэн шоу хийгээд тэрэнд нь ирсэн 100 хүрэхгүй шахуу хүнийг хараад сонгуулд ялсан мэт шоудаж болжил өгвөл харлуулах сэдэлтэй УИХ-ын гишүүн болох гэж улайран тэмцээд болохгүй болохоор боож үхэх гэж хашгирч байдаг болсон болоогүй шударга царатангуут Ганбаатарас авахуулаад өчнөөн байна энэ мэтийн нөхдүүдээр хэрэггүйдээ.Одоо больдоо
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
    • Ганболдыг боль гэж бгаа юму ?? заа чи тэр сахалтайгаа зайлаа
      2021 оны 04 сарын 11
  • 53 байрны ах (202.9.46.146)
    Дээшээ гараад эвдэрчихгүй бол зөв л хүүхэд
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Луйварчин хамар (64.119.17.91)
    Цагаандаа гарсан улаан луйварчин Ганболдыг улс төрөөс хол байлгах хэрэгтэй. УИХ-д байгаа одоогийн луйварчидыг 2024 онд дахин сонгож болохгүй.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
    • ene luivarchin hun sh teee, yag unendee, deeremchin
      2021 оны 04 сарын 10
    • тэгээд луйварчин сахалыг залах уу?? зайл2
      2021 оны 04 сарын 10
  • Зочин (202.9.46.183)
    нийгмийн сүлжээгээр тархсан гэмт хэрэгтнээс авлига авч хэрэг хаадаг гэх Баянөлгий аймгийн прокурорын газар ерөнхий прокурор Т.Батсүх гэгчийг албан тушаалаас чөлөөлжээ.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Син Жин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Монгол орон шиг буурай хөгжилтэй орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, соёл, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийнхуй, зам,эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын (Америкийн) эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг (Ардчиллыг) 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг (Ардчиллыг) Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг өнөөгийн АН, МАН гэгч дээрэмчдийн хоёр бүлэглэл өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) буюу Ардчилсан хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хүн төрөлхтөн хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (192.82.78.183)
    Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • мөнх (122.201.31.93)
    Ганболд г дэмжих хэрэгтэй одоо эрх баригчид хулгай хийхдээ маш нууцын зэрэглэлд оруулж байгаад идэж уудаг болж төрд ажилуул баяждаг гээд залуус цүнх баригчид болжээ
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.71.71)
    Ene durak darhanii tumurlugiin uildveriin darga baihdaa aimaar idsen shuu buur ulaan tsaim
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.180.179)
    Өөрчлөх цаг болсон хонь шиг амьдраад залхаж байна
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (111.199.57.102)
    ene ooroo deeremchin sh tee,
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.103.10)
    голомт банк гэж хуульд захирагдаггүй гарууд ард иргэдээс мөнгөө төлөөч гээд байнга дарамтлана нөгөө угаах мөнгө нь ард иргэдээс орж ирэхгүй байгаа бололтой новшнууд гэж ер нь гадны банкуудыг оруулж ирэх цаг нь болсон шүү энэ хэдэн монополь банкуудыг задлах ёстой шүү
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • ойлгогч (192.82.87.194)
    Энэ чинээлэг залуу,хөрөнгөлөг ерөнхийлөгч,шинэчлэгч 5-г тэргүүлэгч ерөнхий сайд нарын хэлсэн үгүүдийн агуулгын 70-80 хувь нэг шугаман дээр байсаар байгаа ч огтлолцохгүй ,үйлдлээрээ нэгдэхгүй байсаар ???Бас ААН.-н чинээлэг хэсгүүд 10 их наядаар/3хувиар/ угжигдав уу гэмээр элдэв хэл ам намжив.Энэ нь зөв талынхны үндсэн зорилго биш баймаар......Одоо ман-н бага хуралын уур амьсгал сонин байх болов уу?
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    16 цаг 36 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    20 цаг 20 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    20 цаг 36 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    20 цаг 47 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    20 цаг 55 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    21 цаг 12 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    21 цаг 14 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    Уржигдар 13 цаг 01 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК