Өнгөрөгч наймдугаар сард Зайсангийн эцсийн буудалд таван хүн архинд хордож амиа алдсан билээ. Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс, улмаар Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-тай хамтарсан ажлын хэсэг гарч мөрдөн шалгаснаар хохирогчид “Хархорин” захад спирт найруулж зардаг иргэдээс согтууруулах ундаа тогтмол авч хэрэглэдэг нь тогтоогдсон байна. Тиймээс хуурамч архи зардаг найман хүнийг шалгаж байгаа аж. Тэд “Хархорин”, “Хүчит шонхор” зэрэг зах дээр спирт найруулан зардаг бөгөөд техникийн спиртийг нэгэн томоохон архины үйлдвэрээс авдаг байжээ. Тиймээс уг архины үйлдвэрийн ажилчдыг амиа алдсан таван хүний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Харин архины үйлдвэрийн нэрийг цагдаагийн газар одоохондоо нууцлаж байгаа гэнэ. Хэргийг УМБГ үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Золбоо