“Өсвөрийн парламент хөтөлбөрийн жишээнд тулгуурлан компанит ажлыг хэрхэн зохион байгуулах” талаар танилцуулах сургалт, “ Theory of change”, “Aсуудалын мод”, “Оролцооны шат”, “Start up төсөл боловсруулах” сургалтууд болж байна. Хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор шийдвэр гаргахад хүүхдийн оролцоог хангах ажлыг чанаржуулах, бүх талбарт урт удаан хугацааны хүүхдийн оролцоог хангасан ажлын төлөвлөгөө, төсөлт хөтөлбөрийг гаргаж батлах юм байна. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудын хүүхдийн хөгжил оролцоо, хамгааллын эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, Хүүхдийн оролцоог дэмжихэд төрийн болон үүрэг хүлээгчид Хүүхдийн оролцооны байгууллагуудтай хамтран хүүхдийн оролцооны зураглал боловсруулах, хэлэлцүүлж батлах аж. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих чиглэлд төр болон төрийн бус байгууллага салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэх, тодорхойлоход санал зөвлөмж гаргах гэх зэрэг чухал бодлогын шинжтэй арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.