Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гавьяат нисгэгчийн охины “Нислэг” кафе

2022-1-21
0
ЖИРГЭХ

Улаанбаатарын утаа үл мэдэг сарнижээ, энд. Энд гэдэг маань Буянт-Ухаагийн дэнж. Уулын замаар Туулыг тольдон “мөлхсөөр” товлосон хугацаанаасаа жаахан хоцроод Буянт-Ухаагийн дэнжид саяхан бууриа зассан “Нислэг” кафе руу очлоо. Харин энд миний фэйсбүүкийн найз Ума эгч буй. Ума.. Ума Сүри...Фэйсбүүкийн танил Ума эгчийн нэрийг С.Ундармаа гэдэг. Буянт-Ухаа дахь Чингис хаан нисэх буудлын өөдөөс харсан хоёр давхар цагаан байшинд кафегаа нээгээд сар орчмыг үджээ. Биднийг С.Ундармаа эгчийн хань Д.Цогт-Эрдэнэ ах инээд алдан угтлаа. Ума эгчийн фэйсбүүкийн хуудаснаас түүний ханийг хэр хөгжилтэй хүн бэ гэдгийг гадарлах болохоор харин ч инээмсэглэлгүй угтсан бол гайхах байлаа. “Миний эхнэртэй юун тухай ярилцах нь вэ, аан. Умааг дуудчихлаа” гэсээр ширээнд урьсан Цогоо гуай, Ума эгч хоёр “Нислэг” кафегаа өөрсдөө ажиллуулж буй.  


ГАВЬЯАТ НИСГЭГЧИЙН ОХИНЫ “НИСЛЭГ” КАФЕ

Нислэг кафед орж очиход зөөлөн дулаан уур амьсгал угтана. Найзуудаараа тухлаад кофе уун хорвоогийн сонин хачныг хуучилж суумаар тийм тухтай. Хоёрдугаар давхартаа таван өрөөтэй бөгөөд өрөө бүхнийг тухтай суухаар тохижуулжээ. Кафегаа нээхээр төлөвлөөд өөрсдөө бүх юмаа тэгээс эхлэн босгосон гэх тэд энэ хугацаанд барилгачин, засварчин, будагчин, оёдолчин, интерьер дизайнер гээд их л олон мэргэжилд хувирчээ. Булан бүрт нь сэтгэл шингээсэн гэж бардам ярихаар сайхан тохижуулжээ тэд. Хамгийн гол нь “Нислэг” кафены хоол ямар ч амтлагчгүй, яг гэрийн хоол шиг гардгаараа маш онцлог.

-Кафегаа яагаад “Нислэг” гэж нэрлэв, бас яагаад заавал Буянт-Ухаад, хотын төвөөс ийм хол газрыг сонгосон юм бэ?

-Миний аав Д.Сүрэнхорлоо гавьяат нисгэгч, ИНУЕГ-ын даргаар ажиллаж байлаа. Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан хүн. Буянт-Ухаагийн дэнж бол миний бага настай салшгүй холбоотой. Аав ээж, хүүхэд настай холбоотой олон сайхан дурсамж энэ газарт байдаг. Нисгэгч аавын охинд Буянт-Ухаагийн дэнж ээлтэй байлгүй яахав. Бас энэ газар нээж байгаа кафе маань “Нислэг” нэртэй байлгүй яах вэ.

-Байнгын үйлчлүүлэгчидтэй болж байна уу?

-Байнгын үйлчлүүлэгчид байгаа шүү. Цайны цагаар урд оффисийн хүүхдүүд ороод ирдэг юм. Найз нөхөд маань биднийг их дэмжинэ. Хотоос зориод хүрээд ирнэ. Манай кафегаас гаргадаг хоол бүгд гэрийн хоол, бас үнэ нь 7000-7500 төгрөг байдаг. Амт чанар, үнэ боломжийн болохоор хүмүүс их ам сайтай байдаг. Би тогоочдоо амтлагч битгий хийгээрэй гэдэг юм. Тэгээд л хүмүүс дуртай байдаг байх.

-Мах, бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдээд л байна. Танайх дагаад үнээ нэмсэн үү. Эсвэл анх нээхдээ л ийм үнээр үйлчилж байв уу?

-Анх нээснээсээ үнээ өөрчлөөгүй. Хоолныхоо үнийг нэмэх бодол надад байхгүй. Махны үнэ өссөн ч хоолныхоо үнийг нэмж чадахгүй л байгаа. Бараа материалын үнэ энэ хэвээрээ өсөөд байвал 200-300 төгрөгөөр нэг порц хоолны үнийг нэмэгдүүлж магадгүй л юм даа.

-“Нислэг” кафед хэчнэн хүн ажиллаж байна вэ. Цалингаа тавих гээд зээл авсан гээд бичсэн байсныг тань уншсан...

-Кафегаа нээхдээ нөхөр бид хоёр засвараа өөрсдөө хийж байлаа, тоног төхөөрөмжөө бүгдийг зээлээр, түрээсээр авсан. Үнэнийг хэлэхэд гарааны бизнес эхлүүлж байгаа хүмүүст зээл олгох байгууллага олдоогүй ээ. ЖДҮ-гийн зээл авъя гэхээр үйл ажиллагаа явуулаад заавал нэг жил болсон байх шаардлагатай юм байна. Тэгээд бид хоёр байр, машинаас эхлээд хуримын бөгж, ээмэг гээд бүгдийг нь ломбардад тавиад кафегаа нээсэн. Бид өөдрөг хүмүүс, болно оо гээд л зүтгээд байгаа. Болно доо. Манай кафе одоогоор таван ажилтантай. Цалингаа тавихын тулд тэтгэврийн зээл авсаан, үнэн. Эхний цалингаа тэгэж тавьж байлаа. Дараа нь ахаасаа мөнгө зээлсэн. Манай хэд бид хоёрыг бодоод заавал өнөөдөр цалингаа авна гээд шахаад байдаггүй. Тэглээ гээд би нэг өдөр ч гэсэн цалинг нь хойш тавьчихъя гэж бодож байгаагүй. Яаж ийж байгаад л цалингаа хугацаанд нь тавихыг хичээдэг.

 

ХОЁРДУГААР ДАВХАРТ БАЙГУУЛАХ НОМЫН САНГИЙН НЭР “МОМОГИЙН НАЙЗУУД”

“Нислэг” кафегийн хоёрдугаар давхартаа тэд хүүхдийн номын сан байгуулахаар төлөвлөжээ. Хил гааль дээр бараа материал гацаж байгаагаас энэ төлөвлөгөө жаахан хойшлоод байгаа. Гэхдээ тэд хүүхдийн номын сандаа хэдийнэ нэр өгчээ. Тэр нь “Момогийн найзууд”. Саяхан бурханы орныг зорьсон П.Батхуяг найзынхаа дурсгалд зориулж ингэж нэрлэнэ гэдгээ Д.Цогт-Эрдэнэ ах хэлэв. “Богинохон хугацаанд амьдарсан ч гэлээ миний найз олон хүний сэтгэлд том орон зай үлдээжээ. Хар багаас нөхөрлөсөн Момотойгоо номын дэлгүүрээр гүйдэг, номын санд өнжин нөхөрлөдөг байлаа” гэж тэрбээр тэнгэрт дэвшсэн найзыгаа дурсав.

 

БОРООНЫ ДАРААХЬ ҮНЭР БИДНИЙГ ЭХ ОРОН РУУ МИНЬ БУЦААН ДУУДСАН

Тэдний дунд нэгнээ гэсэн хайр оршин буй. Ундармаа эгчээс анх танилцсан түүхийг асуухад “Цогоо манай найзын ангийн хүүхэд байсан юм байна лээ. Анх 2015 онд фэйсбүүкээр танилцаж байсан юм. Бид хоёр учрах ёстой хүмүүс байжээ гэж боддог. Манай хүн АНУ-д 12 жил амьдарч байгаад Монголдоо ирээд эндээ хамт амьдрах болсон доо. Учрах ёстой хүнтэйгээ учирсан болохоор би жаргаж амьдарч байна. Бид бие биенээ яг байгаагаар нь хүлээн авч хайрладаг учраас жаргалтай амьдардаг” гэлээ.

АНУ-д 12 жилийг үдсэн Д.Цогт-Эрдэнэ ах “Монголоо үнэхээр их санасан. Ялангуяа бороо орсны дараах үнэр шиг тийм тансан үнэр өөр ямар ч улсад байдаггүй юм билээ. Эх орноо санаад зүүдлээд сэрдэг үе байсан” гэлээ.

–Танд буцах бодол байсан уу?

-Үгүй ээ. Тэр талаар бодохыг ч хүсдэггүй. Эх орондоо ирээд амьдралынхаа аз жаргал, утга учраа олчихсон хүнд буцах бодол байгаагүй. Эхнэр маань заримдаа гадагшаа явъя гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад Улаанбаатар тохиромжгүй хот шүү дээ. Гадагшаа явахаар бол эхнэрийнхээ төлөө л явна.

С.Ундармаа: Хааяа Монголоос өөр газар амьдармаар санагддаг юм. Нэг хэсэг Австралид хэсэг амьдрах гэж үзсэн. Тэндээ 14 хоногт 800 долларын тэтгэлэгтэй байдаг байлаа. Гэхдээ нутгаа санаад эргээд ирсэн. Яг л нөгөөх борооны дараах үнэр шиг...

...Улаанбаатарын утаа энд үл мэдэг сарнижээ. Хотын тийш саравчилахад сааралтан үзэгдэж, хамар цоргих нь эхүүн үнэр үл ялиг үнэртэх ийм цагаар “Нислэг” кафед бидний богинохон уулзалт борооны дараахь тансаг үнэрийн талаар ийн ярилцсаар өндөрлөлөө. 30-аадхан минутын өмнө гэгээтэй байсан гадаа үдшийн бүрий татаад эхэлчихэж. Олон улсын нислэг хүлээн авдаг байсан Буянт-Ухаа үдшийн бүрэнхийд эл хульхан үзэгдэнэ. Онгоцны мотор хүнгэнэсэн буянтай дэнжсэн уг нь. Гэхдээ зүгээр ээ. “Нислэг”-ээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид Буянт-Ухаагийн буурал дэнжийг олноороо зорьж байх болтугай.

Т.Мөнхжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (59.153.113.108)
    Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich
    2022 оны 01 сарын 22 | Хариулах
  • Цэнджав (103.57.95.124)
    Ангийн Охиндоо Эрүүл Энх, Аз жаргал хүсье ☀️
    2022 оны 01 сарын 22 | Хариулах
  • m.mandahaipoland. (195.191.163.80)
    amjilt xusie. oczixooroo zaabal oczimoor sanagdczlaa. bayarlalaa.
    2022 оны 01 сарын 22 | Хариулах
  • Ану (124.158.109.232)
    ЦогтЭрдэнэ, Ундармаа 2тоо баяр хүргээд аз жаргал хүсэе
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • ЛГБТ Анараа: (202.9.40.230)
    Комедиан идэродтойгоо дахиад оон оон хиймээр байна сонжинграндын 950тоот бээб 88048888
    2022 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 6 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 31 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 33 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 36 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 18 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 3 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК