Гавьяат тамирчин Ц.Шаравжамц дугуйгаа алдсан талаараа өөрийн цахим хуудсаар зар тавьжээ. 29 инчийн XXL рамтай энэ дугуйг нь түүнд гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших бэлэглэж байсан юм байна. Ц.Шаравжамц гавьяат энэ дугуйгаа анх унаж эхлэхдээ,
Дугуй унана гэсэн хүмүүс гайхаад байх шиг бна. Бас таарах дугуй олдохгүй гэж санаа зовж байх шиг бна. Санаа тавьсанд та бүхэндээ баярлалаа. Талийгаач ахын маань өгсөн нэг ийм дугуй байдаг юм аа. Даан ч өнөөдрийг хүртэл зориглож унахгүй байсан юм. Аажим аажмаар унаж эхэлдэг юм уу л гэж бодсон юм. Дугуй унадаг найзууд их олон байдаг юм бна. Зөвлөгөө аваад л жийгээд байхаас даа
гэж бичиж байв. Ц.Шаравжамц гавьяатын дугуйг харсан үзсэн хүмүүс 91915523 дугаарын утсаар түүнтэй холбогдоорой.
Сэтгэгдэл (2)