Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Яруу найраг миний амьдралын хамгийн зөв зуршил

2022-11-21
0
ЖИРГЭХ

Гадаа намрын сүүл шарваж, өвлийн сахал цантаж үзэгдэнэ. Газар дэлхийн олон амьдралаас ганцыг нь сурвалжлахаар гэрээс гарлаа. Манай сайтын хамт олон энгийн амьдралаа энгийн биш гэдгийг мэддэггүй, огт тоодоггүй хүмүүсийн нэг өдрийн амьдралыг сурвалжлан хүргэх "Миний 24 цаг" буланг эхлүүлж байна. Манай булангийн хамгийн анхны дугаарыг чимэхээр зогсож буй энэ эрхэм бол Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Улаанбаатар хотын суугуул иргэн, зохиолч, яруу найрагч нэгэн. 


Энэ эгэл жирийн эрийг Д.Цогбадрах гэдэг. Утга зохиолынхон түүнийг “Өндөр Цогоо” гэх нь олонтаа. Өдгөө 30 гаран насыг гэтэлж яваа нэгэн. Бид тохиролцсоны дагуу “Модны хоёр”-т байх тэдний гэрийн гадаа энэ сарын 17-нд өглөөний 09 цагаас уулзлаа.

Тэрбээр өглөө босоод хамгийн түрүүнд гэдэсний таталт, гар дээр суниалт зэрэг дасгалууд хийдэг аж. Үүний дараагаар уран зохиолын ажлаа хийдэг тухай ярив. Тэр сүүлийн сар гаруй хугацаанд зөвхөн үргэлжилсэн үгийн зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд “бичих нас нь ч ирчихлээ дээ” хэмээн инээд алдан ярина.

Бид уулзсан даруй хотын төвд байрлах “UBH Center” лүү түүний ээжийн шинжилгээний тестийг авахаар алхлаа. Хотын амьдрал жирэлзэн урсаж, хөлийн алхаа нийлүүлсээр нэг л мэдэхэд “Худалдаа хөгжлийн банк”-ны дэргэд ирэв. Эндээс тэр бэлэн мөнгө авах ёстой байлаа.

Үүний дараагаар цааш хөдөлж, шинжилгээний тест авах эмнэлэгт ирлээ. Таван давхарт байрлах эмнэлгийн коридорт бид хэсэг хүлээв. Ойрын хэдэн сар ээжийгээ асарч яваа тэрбээр бодол болсон нүдээ шалнаас салгаж чадахгүй сууна.

Удалгүй эмч гарч ирэн түүнд тест өгснөөр бид нэгдүгээр хороололд байх түүний эгчийн гэр лүү явахаар “МУБИС”-ийн автобусны буудлаас 21 дүгээр хороолол хүрэх автобусанд суусан юм.

Бид замдаа Исламын шашны үүсэл, цаад мөн чанар, бидний хэрэглэж буй бичиг үсгийн үүсэл, түүхэн хэрэглээ зэрэг олон сэдвээр ярилцаж явсаар зорьсон газраа ирэв. Шинэхэн баригдсан орон сууцны нэгэн тоотод тэдний эгчийнх байдаг. 

 

Тэрбээр цай аягалж уугаад , номын сангаас Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн номыг шүүрэн авч уншлаа. Энэ бол утга зохиолд дурлаж, өөрийн дураар амьдарч яваа түүний гэм биш зан нь гэлтэй.

Түүний өнөөдрийн амьдралын өөр нэгэн хэсэг бол оройн 17 цагт Багануур дүүрэгт зохиогдох Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойд зориулсан, уламжлал болгон зохион байгуулагддаг “Миний нутаг” яруу найргийн наадмыг шүүх хүндтэй үүрэг байв.

Түүнийг эгчийнхээ гэрт хэсэг байсны дараа түүний утга зохиолын хамаатан, дүү нар болох Ж.Эдмон, Б.Санчир нар ирж аван түүний гэр лүү хөдөллөө. Тэд Багануур дүүрэгт болох яруу найргийн наадамд оролцоно. Д.Цогбадрах гэртээ орж жаал юм авч, бид өдрийн 13 цагт Багануур дүүргийн зүг жолоо заллаа. Энэ зуур бид элдвийг хуучлав.

-Амьдралын тань 24 цаг хэрхэн өнгөрдөг вэ?

Төлөвлөсөн ажилгүй бол энгийн өнгөрдөг. Надад харьяалагддаг ажил, нам, бүлгэм байхгүй.   Ер нь өглөө босоод дасгал хийнэ. Тэгээд уран зохиолынхоо ажилд төвлөрдөг.

-Ямар уран зохиолын ажил дээр голчлон сууж байна вэ?

Сүүлийн үед үргэлжилсэн үгийн зохиолууд дээрээ төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Ойрын үеэс хэдэн боть номын зохиол эхлүүлчихсэн, уншиж цэгцлэх ажлыг хийж байна.

-Ямар төрлийн зохиолууд багтаж байгаа вэ?

Ихэвчлэн өгүүллэг болон тууж, бэсрэг зохиолуудаас бүрдэж байгаа. Хавар бичиж үлдээсэн гар бичмэлүүдээ энэ намраас цэгцэлж байгаа юм л даа. Зун бол аялаад зав байгаагүй. Сэдвийн хувьд өргөн хүрээнд баримт сэлт багатай, уран сайхны хэлбэрээр бичиж байгаа.

 

-Таны амьдралын өдөр тутам дасгал, хөдөлгөөнтэй зайлшгүй холбоотой гэсэн үү?

Тийм ээ. Хүн унтаж байхдаа цэнэглэж буй гар утас шиг л энергийг нөөцөлж байдаг. Хүүхэд унтаж байхдаа өсөж байдаг гэдэг шиг. Тиймээс тэр их энергийн хуримтлалыг тараах үүднээс мөр, нурууны дасгалаас эхэлж хийдэг. Хүзүүг дагаад тархины цусан хангамжийн гол хоёр судас бий. Энэ хоёр судасны цусан хангамж багасаж, цус өтгөрснөөс цус харвалт үүсдэг болохоор хүзүү мөрний дасгалыг байнга хийж байх ёстой. Хүзүү дагасан захын мэдрэлийн судаснуудад иллэг хийж, үйл ажиллагааг нь сайжруулж байх хэрэгтэй.

-Тэгвэл өдрийн амьдрал тань хэрхэн өрнөдөг бол?

Намраас эхлээд ээжийгээ асарч байгаа. Надад ер нь баримталдаг нарийн төлөвлөгөө байхгүй. Би дэндүү чөлөөт хүн шүү дээ. Гэхдээ уран зохиолынхоо ажлыг төлөвлөж хийдэг. Амьдралынхаа хамгийн идэвхтэй цагуудад хийдэг гэх үү дээ. Сүүлийн сар гаран хугацаанд шүлэг бичээгүй юм байна.

 

-Уран зохиол таны амьдралыг утгатай болгодог гэж хэлж болох уу?

Миний амьдралыг хөдөлгөж, утгатай байлгадаг ганц зүйл нь уран зохиол. Уран зохиол миний амьдралын салшгүй нэг хэсэг гэхээсээ илүү миний амьдрал өөрөө уран зохиолын салшгүй нэг хэсэг болчихсон. Хамгийн зөв зуршил гэж хэлж болно. Д.Урайнхай ахаас нэг хүн амьдралынх нь хэв маягийн тухай асуухад “Миний амьдрал тэтгэвэрт гарснаас хойш дөрвөн янзаар л өрнөж байгаа. Унших, бодох, унтах, идэх” гэсэн юм гэнэ лээ. Яг үүнтэй л адилхан. Одоогийн байдлаар уран зохиол миний амьдралын хамгийн идэвхтэй хэсэг. Яг одоогоор би бичиж чадна гэсэн итгэлтэй байгаа.

-Уншина гэдэг бичгийн хүний амьдралд чухал хэсэг шүү дээ?

Тэгэлгүй яах вэ. Би гурав, дөрвөн номыг зэрэгцүүлж унших дуртай. Ганцхан номыг барьж аваад унших нь ховор л доо. Эсхүл уншиж байгаад орхисон номоо хэдэн өдрийн дараа сөхөх ч юм уу,  унших хэв маягуудаасаа дурдвал янз бүр л дээ.

-Хэн нэгэн таныг хэзээ ч уран зохиолын ажил хийж болохгүй, бичихээс өөр ажил сонго гэвэл та үүнгүйгээр амьдарч чадах уу?

Чадна. Надад чаддаг юм зөндөө бий. Жишээ нь би аялал жуулчлалын мэргэжлээрээ ажил хийж болно. Бас би цахилгаанчин мэргэжилтэй. Цахилгаан хэрэгсэл, монтажийг сайн мэднэ, гагнуур хийж чадна.

-Өнөөдөр таны амьдралын энгийн л нэг өдөр үү?

Бусдаасаа онцгой өдөр гэж ховор шүү дээ. Төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт өдрүүдийг нэрлэж болно. Тухайн агшинд болж өнгөрсөн тод үйл явдлуудаас л тэр өдөр ямар байх нь шийдэгдэнэ. Тэгэхээр онцгой гэхээсээ илүүтэй энгийн нэгэн өдөр л болж байна. Харин онцгой байлгах эсэх нь тухайн хүний бодол, таашаал, дур сонирхлоос шалтгаалдаг байх даа.

-Таныг хоёр номын сантай гэдэг үнэн үү. Та хэр их ном хураав?

Тийм. Миний номын сан хоёр газар бий. Нэг нь манайд, нөгөө нь хуучин амьдарч байсан байшинд бий. Дөрвөн мянга гаруй ном байгаа гэж таамаглаж байна.

-Тэднээс хэдийг нь уншив?

Уншихад нэлээд цаг, зав гаргасан. Уншина гэдэг сайхан зүйл мөртөө зарим үед залхуутай ажил. Гараад өөр зүйл хиймээр үе зөндөө ирнэ. Тэр болгонд гараад л явчихдаг. Ерөнхийдөө мянга гаруйг нь уншчихсан шүү. Би өөрөө яруу найргийн дөрвөн ном гаргасан хүн.

-Та Антон Чеховын зохиол бүтээлүүдэд хайртай шүү дээ. Тэгвэл та түүнээс юуг нь үлгэрлэдэг вэ?

Антон Чехов бичих сургуулилтыг өдөр болгон хийдэг байсан тухай өдрийн тэмдэглэл дээр нь байдаг. Туурвил зүйн гол арга нь өдөр болгон бичих гэж өөрөө ч хэлсэн байдаг. Түүнээс нь үлгэрлэж, суралцахыг хүсдэг боловч тэгж чаддаггүй. Энэ дадлыг л өөрийн болгохыг их хүсэж байгаа. Өдөр болгон бичих гэж оролдоно, гэхдээ Чехов шиг байж чаддаггүй. Тэр онцгой суу билигт зохиолч. Би түүний зохиол бүтээлүүдтэй боломжийн хэмжээнд танилцсан, түүнийг сайн мэддэг.

-Хэрвээ Антон Чехов энэ цаг үед амьдарч байсан бол та түүнтэй уулзаад хамгийн түрүүнд юун тухай ярих байсан бол?

Чехов ууж, иддэг хүн байгаагүй л дээ. Би ч уудаггүй. Гэхдээ ганц юм хувааж ууя л гэж бодож байна даа. Хэрвээ Чехов хүсвэл шүү дээ.

 

-Яруу найрагч гэхээр л архи ууж, тамхи татсан улс гэж нийгэм даяар ойлгоод байна. Таны хувьд энэ зуршлаас хол хүн шүү дээ. Энэ талаар юу гэж боддог вэ?

Хуучинсаг, өнгөрсөн зууны л ойлголт юм даа. Уг нь бол хамгийн орчин үетэйгээ хөл нийлүүлдэг, ирээдүйг харж чаддаг нь уран бүтээлч бид нар шүү дээ. Харин үсээ урт ургуулах, сахал тавих зэрэг нь загвар, стайл л байх. Архи уугаад онгод орно гэдэг бол худлаа. Би ч өөрөө уудаг байлаа. Гэхдээ шартсан үед үүрээр эрт сэрчхээд байдаг шүү дээ. Тэр үед хүчтэй мэдрэмж орж ирдэг л дээ. Тэгэхээр эргээд бодоход шартсан үедээ бичсэн шүлгүүд илүү хүчирхэг байгаад байх шиг санагддаг шүү.

-Онгод гэж байдаг юм болов уу. Бөөгийнхөөс өөр үү?

Би бөөгийн талаар мэднэ. Дархад, халх, урайнхай, буриад бөөтэй ч уулзаж байлаа. Тэр болгоны  онгодоо дуудах арга барил, шүтлэг хэрэгсэл, өмсгөлүүд нь өөр байдаг.  Түүн лугаа яруу найрагч хүн өөртэйгөө цагийг өнгөрүүлэх тусам илүү ихийг бүтээж чадна гэж би боддог. Энэ бол угаас хамтарч хийдэг ажил биш. Хамтарвал номтой л хамтрах байх. Зохиол бүтээл гэдэг хэтэрхий чөлөөт, бодгаль шинжтэй ажил учраас хэнээс ч хараат байх учиргүй.

-Жинхэнэ яруу найрагч гэж яг ямархуу хүнийг хэлж болох уу?

Нобаковоос сэтгүүлч “ямар хүнийг зохиолч гэх вэ” гэтэл хариуд нь өмнөх үеийнхээ бүх сайн зохиолуудыг уншсан хүнийг зохиолч хүн гэнэ гэж хариулсан гэдэг. Тэрэнтэй адил боловсорсон яруу найрагч байвал надад таалагдана шүү. Хэмжээндээ уншсан, мэдсэн хүн. Миний өөрийн бодол энэ. Цаг хугацаа шаардагдах нь мэдээж. Цаг хугацааг зогсоочих юмсан гэж хэн нэгэн бодох л байх, гэхдээ миний хувьд маш амтгүй байх болно. Үгийн урлаг бол маш эртнийх л дээ. Хүмүүс анх дүрсээр хоорондоо ойлголцохоос эхлээд тоо, үсэг, нот гурав байгалийн жамаар үүссэн. Үүнээс үгийн урлагийн бүтээлүүд, ном судар, хөгжим, шинжлэх ухаан үүссэн хэрэг.

-Тэгвэл та өөрийгөө яруу найрагч гэж тодорхойлж чадах уу?

Би өөрийгөө яруу найрагт дуртай, оролддог гэж хэлэхгүй. Би бол яруу найрагч.

-Яруу найраг тэгэхээр дээд түвшний урлаг мөн үү?

 -Үгийн урлагийн хамгийн дээд хэмжээс нь яруу найраг. Яруу найраг дотроо маш олон элементтэй. Эдгээрийг эзэмшиж чадсан хүн яруу найрагч болж чадна. Жишээлбэл, хэл найруулга, адилтгал, ихэсгэл багасгал, дүрслэл гэх мэт олон элементүүдийг эзэмшсэн байх ёстой. Гэхдээ авьяасгүй бол эдгээрийг эзэмшээд ч нэмэргүй.

-Сүүлийн үед яруу найрагч нэр зүүгчид олширчээ. Яруу найргийн наадмуудад оролцож, "би яруу найрагч" гэж өөрсдийгөө тодорхойлох болж. Энэ талаар юу гэж хэлмээр байна?

Чихээрээ сонсох, нүдээрээ унших өөр. Бичвэрээр яруу найраг бүтээх, тайзны хэмжээнд буюу дуу хоолойгоороо бусдад хүргэнэ гэдэг хоёр урсгал, чиглэл бий. Хэрвээ өөрийгөө яруу найрагчийн хэмжээнд байлгая гэвэл унших зайлшгүй шаардлагатай. Уншихгүйгээр бичвэл чанаргүй л бүтээл гарна. Амбиц хөөсөн хүмүүс бол тарамдуулсаар байгаад л дуусна. Тийм хүмүүс ихэвчлэн тэмдэглэлт ой, хэн нэгэнд зориулсан яруу найргийн наадмуудын зарлалыг уншаад л шууд түүнд зориулаад шүлэг биччихэж чаддаг хүмүүс. Гэвч яруу найраг гэдэг шал өөр зүйл гэдгийг л ойлгоосой. Тийм хүмүүс яруу найрагт нэг их хамааралтай биш учраас хэлээд байх зүйл алга даа. Тэгэхээр авьяастай залуучууд ийм зүйлд хэт автах нь буруу, донтуулчихна шүү. 

Бид цааш хурдалсаар яруу найргийн наадам эхлэхийн өмнөхөн Багануур дүүрэгт хүрэлцэн ирэв. Тус наадмыг шүүхээр ирсэн Д.Цогбадрахын хувьд яруу найргийн наадамд төдийлөн оролцоод байдаггүй бөгөөд “Болор цом” наадамд ганцхан удаа шүлгээ өгч, тэнцсэн нь 2016 онд ажээ. Тэр яруу найраг тайзан дээр биш, цаасан дээр л үлдэнэ гэдгийг мэддэг.

17 цагт эхэлсэн яруу найргийн наадам хоёр даваатай үргэлжилсэн бөгөөд газар газрын олон уран бүтээлчид шүлгээ уншиж, үгийн хүчийг үзэлцсэнээс түүний аян замын хамтрагчид болох Б.Санчир тус наадмын тусгай байрт, Ж.Эдмон дэд байрт шалгарсан юм. Наадам оройн 20 цагт өндөрлөж, тэд Багануур дүүргийн нэгэн хоолны газар оройн зоог барьснаар бид Улаанбаатар хотын зүг жолоо заллаа. 

Орон нутаг хоорондын зам гөлөөн ихтэй тул бид тайвуугаар хотын зүг дөхөж олон зүйлсийн талаар хөөрөлдөн, өөрсдийн дуртай хамтлаг дуучдын дууг сонсож, санал бодлоо хуваалцсан юм.

Хот руу орж ирэхийн алдад Д.Цогбадрах “Би эрх дураараа, өөрийн хүслээрээ амьдарч яваа хүн дээ. Гэвч ингэж амьдрахад мөнгөний асуудал их үүсдэг” гэв. Түүний хэлсэнтэй танилууд нь санал нийлэх биз ээ. Дээр хэлж байсанчлан түүнд харьяалагддаг байгууллага, нам, бүлгэм байхгүй. Тэр өөрийнхөө амьдралыг уран зохиолд зарцуулж, ёстой л өөрийн дураар амьдарч яваа нэгэн.

Явсаар шөнийн 12 цагт Д.Цогбадрахын гэрийн гадна ирлээ. Ийнхүү түүний амьдралын энгийн бөгөөд энгийнээс ондоо нэгэн өдөр өнгөрөв. Тэр дараа дахин уулзахын ерөөл үлдээгээд аян замын алжаал тайлахаар гэртээ орлоо.

 

Л.Сайнаа

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • William (197.211.58.182)
    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    4 цаг 17 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    7 цаг 38 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    7 цаг 43 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    22 цаг 48 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    23 цаг 14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    23 цаг 15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК