"Бодь интернэйшнл" группийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан мэдээлэл хийлээ.
"Бидний хэрэгжүүлсэн төсөл бол Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын цогцолбор төсөл.
Энэхүү төсөл 2008 оны зургаадугаар сарын 18-ны өдөр буюу одоогоос 14 жилийн өмнө Засгийн газрын 252 дугаар тогтоолоор Энэржи Ресурс компанид энэ төмөр замыг барих, ашиглах концессын эрхийг өгсөн. Энэ мөчөөс эхлээд судалгаа шинжилгээний ажил, газар шорооны ажил, зураг төслүүд зэрэг ажлуудыг хийсэн. Ингээд дөрвөн жилийн дараа концессын гэрээнд гарын үсэг зураад, энэ ажлыг эхлүүлсэн. 2008 оны зөвшөөрөл бол С.Баярын Засгийн газрын үед өгөгдсөн. Энэ концессын гэрээ Сү.Батболдын Засгийн газрын үед хийгдсэн. Дараа нь 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд тавхан сарын өмнө байгуулагдсан гэрээг цуцалсан. Ингээд энэхүү төмөр замын лицензийг төрийн өмчийн компанид буюу “Монголын төмөр зам” компани руу шилжүүлсэн. “Монголын төмөр зам” компани хэлэлцээр хийгээд Энержи Ресурсийн компанитай хэлэлцээр хийгээд, нөхөн төлбөр олгосон. Өмнөх хийсэн ажлууд, зардлуудыг олгосон. Дээр нь хөгжлийн банкнаас 400 хүртэлх ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд эхний 200 сая ам.долларын санхүүжилтийг аваад ажлаа үргэлжлүүлсэн. Шинээр тендер зарлаагүй, өмнө гүйцэтгэгч компаниар үргэлжлүүлсэн. Ингээд 200 сая ам.доллароор ажлыг үргэлжлүүлээд явж байтал санхүүжилтгүй гээд зогсоосон.
Төсөл 2014 оны сүүлээр, 2015 оны эхээр бүрэн зогссон.
Дараа нь 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамж гараад, энэ төслийг гадаадын хамтрагчтай хамтрах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Ийнхүү ажлын хэсэг гарч ажлуулсан. Ингээд УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тендерт сонгон шалгарсан БНХАУ-ын компани энэхүү гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байна, Монгол Улсад илт хохиролтой байна гэж хэлээд энэ гэрээг байгуулаагүй. Ингээд таван жил энэ төсөл гацсан. Сайханбилэг ерөнхий сайдын дараа Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд энэ төслийн хүрээнд юу ч хийгээгүй. Тухайн үед хүмүүс мөнгийг нь эдээд, овоолсон шороо үлдээсэн хэмээн харж байгаа. Өнөөдрийг хүртэл хүмүүс яг ийм бодолтой байгаа. Харин 76 сая ам.доллар нь Улсын төсвөөс гараад Энержи Ресурс компанид олгогдсон. Samsung комданид 200 сая доллар нь очсон. Тэнд 2000-аад хүн ажиллаж байсан. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал, зургийн компанийн гүйцэтгэх захирал хоёрыг нь 515 хоног саатуулаад, бүх туслан гүйцэтгэгч нарын бүх ажлын шалгасан. 2018 оны үед Samsung компанийн захирлыг 515 хоног хорьж байгаад, ажлын хариуцлага алдсан гээд 40 сая төгрөгөөр торгоод явуулан. Эцсийн үр дүнд энэхүү төсөл 11 жил гацсан. Нүүрсний тээвэр ордоосоо илүү чухал гэдгийг та бүхэн мэднэ. Бид ТЭЗҮ-д ямар ч өөрчлөлт оруулаагүй. Хилээс наана 37 км-т хүрэх төмөр зам байсан. Нэмж хил хүртэл явна гээд 216 сая долларын төслийг өгсөн. Инээд манайд өгсөн нийт төсөв бол Нэг тэрбум 50 доллар. Нэг км нь 1.460.000 ам.долларын өртөгтэй. Нийт зургаан багц ажил бий. Нийт ажлын өртөг бол 896.1 сая доллар. Захиалагчийн зардал 18.1 сая доллар. Захиалагч нь “Тавантолгой-төмөр зам” компани.
Бидний барьсан төмөр зам нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам. Бусад бүх төмөр зам гуравдугаар зэрэглэлийн төмөр зам. Өртөг өндөртэй төмөр замыг бид маш хямд барьж өгсөн.
Хоёрдугаарт, Нүүрсний гэрээтэй холбоотой асуудал.
Энэхүү төслийг санхүүжүүлэгч нь Эрдэнэс Тавантолгой компани мөн. Харин захиалагч нь Тавантолгой төмөр зам компани. Манайх гүйцэтгэгч компаниар орсон. Манайхыг 30 сарын дотор энэхүү ажлыг дуусгаж өг гэсэн. Тиймээс бид энэ онд дуусгах үүрэг хүлээсэн. Харин биднийг 60 саяын дотор санхүүжилтийг өгнө гэсэн. Хүн чинь 30 сарын ажлын цалингаа 30 сарын дотор л авахыг хүснэ. Гэхдээ бид зөвшөөрсөн. Нүүрсээ зараад орж ирсэн орлогыг нь төр авчихдаг. Эднийх 400 орчим сая төгрөг босгосон. Гэтэл Монголбанк худалдаж авсан. Төр өөрөөсөө худалдаж авсан гэсэн үг. Ингээд мөнгө босоогүй.
“Эрдэнэс тавантолгой”-н цорын ганц санхүүгийн бололцоо бол нүүрсээ л өгнө. Ийм учраас нүүрсний гэрээ рүү орчихсон юм.
Бид нүүрсийг нэг үнээр аваагүй. Улирал бүрд нүүрсний үнэ өөрчлөгддөг тэр үнээр л бид авдаг. Холбогдох гэрээг төрийн нууцаас гаргасан. Манай дээр дөрвөн гэрээ байгаа гэж яриад байгаа юм. Гэтэл хоёр гэрээ л байгаа. Нүүрсний гэрээ, санхүүжилтийн гэрээ бол нэг гэрээ. 2013 оны төсвөөр энэхүү төслийг дуусгаж байгаа. Манай төсөл 82 хувьтай үргэлжилж байна. Тэнд олон зуун хүн ажиллаж байна. Одоогийн нөхцөл байдлаас болоод энэ төсөл бүрэн дусахгүй байх эрсдэлтэй байна" гэв.
Д.Батчулуун