Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийж байна. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Х.Баттулга яллагдагчаар татагдсан. Мөрдөгч өөрөө зургаан арга хэмжээг авах ёстой. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээг авдаг. Үүнд мөрдөгчөөс өөр хэн ч нөлөөлөх боломжгүй. Одоогоор 53 хүнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэлтэй байна.
Жагсагчид нэр зарлахыг шаардсан. Нэр зарлана гэдэг бол үндсэн хуулийн зарчмыг алдагдуулах нөхцөл байдал үүссэн. АТГ шалгагдах гэж байгаа 17 хүний нэрийг зарласан гэж ойлгосон. Н.Удаанжаргалтай холбоотой хүн шалгагдаж байгаа.
БНХАУ-аас та бүхний хүслэтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу ирсэн" гэв.