Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийж байна. Энэ үеэр Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван мэдээлэл өглөө.
Тэрбээр "2010-2011 оны долоодугаар сарын 1-н хүртэлх хугацаанд 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүртгэл хийлгүй гаргасан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн. Энэ зөрчлийг 2013 онд илрүүлсэн ч одоо хүртэл шийдэгдээгүй байна.
БНХАУ-ын гаалийн мэдээлэлтэй манай улсын мэдээлэл зөрсөн. Энэхүү зөрсөн мэдээлэл статистик зэрэгцүүлэлтийн хүрээнд тодорхой баримтууд гарч ирнэ.
Манай байгууллагаас хоёр албан хаагчыг шалагж байгаа гэх мэдээлэл ирсэн. Гашуун сухайт гаалийн байгууллагад ажиллаж байсан ахлах байцаагч байгаа. Одоогоор гурван удаагийн хяналт, шалгалт хийгдсэн" гэв.
Д.Батчулуун