зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ил болсон оффтейк гэрээг сөхөхөд...

2022-12-23
0
ЖИРГЭХ

Ямааны мах халуун дээрээ гэдэг. Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалтай зэрэгцэн их олон юм ил болж байна. Сайн хэрэг. Одоо бүгдийг нь шалгаад мухарлах нь ч зүйн хэрэг. Гэхдээ жоомоо алах гээд байшингаа шатааж болохгүйг бас бодолцох учиртай. Шулуухан ингэж дүгнэсэн нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдох нь байтугай шалгагдаа ч үгүй асуудалд бид сошиалаар “цааз”-ын ял оноож эхэллээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагийн ёжилж хэлсэнчлэн 1072 ширхэг хувьцаатай хүн бүр нүүрсний хулгайч болохоо алдаж байна.

Байдал ингэтлээ хавтгайрсан нь эдийн засгийн бусад салбараа ч нурааж мэдэх нь. Ядаж л Монголд нүүрсний хэрүүлээс өөр юм үлдсэнгүй. УИХ, Засгийн газар нь бодлогын шийдвэр гаргах ёстой өч төчнөөн асуудлыг хойш тавьж, үнэндээ талбай тойрсон жагсаалд л анхаарлаа хандуулж байв. Мэдээж ард түмэн жагсаж байгаа хойно анхаарах нь зүйн хэрэг. Гэвч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, шийдлээ хүлээсэн өөр түмэн асуудал, мянган бэрхшээл байна. Нэг том дуулиан нөгөөгөөр дарагддагийн үлгэрээр бусад “хэрэг”-үүд ч намжлаа.

Гэхдээ бид нүүрстэй холбоотой бүхнийг шууд хулгайч гэж цоллох нь зөв үү, буруу юү? Одоо ганц жишээ дурдъя л даа. Оффтейк гэх гэрээнүүд ил боллоо. Ард түмний шаардлагын дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байгуулсан 9 гэрээг төрийн нууцаас гаргасан.

Үүн дотор сошиалд хамгийн их шүүмжлүүлж буй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ ч багтаж байна. Гэтэл үнэндээ энэ бол ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу төрийн нууцад хамааруулсан байсан гэрээг л Засгийн газар ил болгосон төдий зүйл. Түүнээс нүүрсний хулгайг ҮАБЗ нь хав дараад, түүнийг нь Засгийн газар илчилж байгаа хэрэг огтоос биш. Угаасаа энэ гэрээг эхнээс нь нууцалсан шалтгаан бол дэндүү гэмээр улстөржилтөөс болж мега төсөл дахиад хэдэн арван жилээр гацах вий л гэсэн болгоомжлолоос үүдэлтэй. Үүнийг ч тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд болох өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар мэдэж буй. Өөрөө гэрээ байгуулах үед ЗГХЭГ-ын дарга байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч гадарлаж байгаа. Тэгэхээр нууцаас л гэрээг гаргасан болохоос нийгэмд дэгдээд буй шиг нүүрсний хулгайг зарласан, хулгайчийг олоод тогтоочихсон хэрэг огтоос биш юм.  

Ер нь ямар ч сэдвийг нийгэм рүү шидэхэд ухаж ойлгох хэсэг байхад, уралдаж сэвэх нэгэн ч байдаг аж. Ямар ч муу барааг зарах тэнэг байхад авах тэнэг олдоно гэдэг шиг л юм. Гэхдээ нүүрсний хулгай тойрсон энэ асуудал дээр бол арай өөр. Нийгмийг албаар бухимдуулах, нийтийг нэг хэсэг рүү турхирах ажиллагаа зохион байгуулалттай өрнөж буй нь нууц биш болсон. Жагсагчдын дунд ч өдөөн хатгасан, өөр зорилгоор яваа хүмүүс мэр сэр байгааг хууль, хяналтын байгууллагууд зарлаад байна. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн оффтейк гэрээг сөхөж үзье. Үнэхээр зарим хэвлэлийн бичиж байгаа шиг, зарим сошиал одын дэлгэж байгаа шиг тийм ноцтой гэрээг “Эрдэнэс Тавантолгой” байгуулчихсан хэрэг үү. Хамтдаа шалгая.

Гэхдээ эхлээд уншигч Танаас асуухад, “Бодь Интернэшнл” компанийн байгуулсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээг бүтэн уншиж, бүрэн судалсан уу? Лав сошиал сүлжээнд нэг км төмөр замыг 5-6 сая ам.доллароор барьжээ гэх барим тавим байр суурь бол оргүй цуурхал төдий зүйл аж. Нэгэнт ил болчихсон, “Эрдэнэс Тавантолгой”-н цахим хуудаст байршсан “Бодь Интернэшнл”-ийн оффтейк гэрээг ухахад ийм байна.

1.

Нүүрстэй нь бус, төмөр замтай нь хөгжмөө захилдагийг бид уг нь ойлгох цаг ирсэн л баймаар. Харамсалтай нь, үгүйсгэл өнөөдөр ч үргэлжилсээр байна. Жил бүр Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, төсвийн орлогоо түүнээс бүрдүүлэхээр тэмүүлдэг ч үнэндээ чаддаггүй. Энэ бол нүүрс нь байхгүйдээ бус, тээвэрлэлтээ хийж чаддаггүйтэй холбоотой. Тиймээс ч нүүрсээ ахиу шуурхай гаргах зорилготой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих оролдлого аль 2008 онд эхэлж байв. Энэ үед Ухаа худагийн ордоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц тавих тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” компанид олгосон ч үнэндээ энэ нь бидний төмөр замтай болох оролдлогын дөнгөж эхнийх нь байв. Үүнээс хойш 14 жил гацаж байж, дөрөв дэх оролдлого дээрээ “Бодь Интернэшнл” компани энэхүү мега төслийг дуусгасан. Гэхдээ хэдий мега төсөл ч мега хэмжээгээр асуудал дагуулж болохгүй нь ойлгомжтой. Олон нийтийн сүлжээнд тавигдсан, бас зарим хэвлэлийн мэдээлсэн шиг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нэг км-ыг нь 5.48 сая ам.доллароор барьсан уу. Яг зэрэг шахуу өрнөсөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам км нь 3.36 тэрбум төгрөг, Ханги-Мандал чиглэлийн төмөр зам км нь 2.64 сая ам.долларын өртөгтэй байхад Гашуунсухайтынх яагаад 5.48 сая ам.доллар байна вэ? Хэд нугалсан энэ үнэ бол яах аргагүй иргэдийн эргэлзэж буй, асуух ёстой асуулт. Гэвч хариулт нь тун ойлгомжтой аж.

Тавантолгой-Гашуунсухайт бол зэрэглэлийн хувьд ч, цогц байдлын хувьд ч нөгөө хоёроосоо өөр. “Бодь Интернэшнл”-ийнхэн Монголд анх удаа I зэрэглэлийн уулзваргүй төмөр замыг бүхий л дагалдах бүтээн байгуулалтын хамт цогцоор нь хийсэн юм байна. Өөрөөр хэлбэл, төслийн нийт өртгийг замын уртад хуваагаад нэг км-ын өртөг 5.48 сая ам.доллар гэх нь шулуухандаа гүтгэлэг ажээ.

Учир нь, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаас ялгаатай нь Гашуунсухайтын зам зургаан багц ажлаас бүрдэж байгаа. Зөвхөн зам төмрөөс гадна дохиолол холбоо, эрчим хүч, зөрлөг өртөөний барилга байгууламж, шилэн кабель, засварын депо, хөдлөх бүрэлдэхүүн гээд цогц төслийн өртөг нь нийлээд 1.282 тэрбум ам.доллар. Үүнээс яг төмөр замын өртгийг нь салгаж тооцвол 474.2 сая ам.доллар буюу  нэг км төмөр замыг 5.48 сая ам.доллар бус, 1.46 сая ам.доллароор тавьжээ. Харин 5.48 сая ам.доллар гэдэг бол төслийн зургаан багц ажлын нийт өртгийг замын уртад хуваагаад л гаргачихсан тоо болж таарлаа.

Мөн стандартын хувьд энэ төмөр зам I зэрэглэлийн уулзваргүй зам. Энгийнээр тайлбарлавал, та бид вагонд суухад “түг түг” гэх чимээ сонсогддог. Зам төмөр нь залгаастай учраас л ийм чимээ гарч, төмөр замын эвдрэлийн 75 хувь нь ч энэ залгаас дээр үүсдэг аж. Мөн залгаас төмрөөс болж хурдлах боломж ч тааруу байдаг аж. Та бидний харьцуулаад байгаа Тавантолгой-Зүүнбаягийн төмөр зам бол яг тийм III зэрэглэлийн, залгаастай төмөр зам. Энэ замаар жил дээд тал нь 15 сая тонн ачаа тээвэрлэх чадалтай бол Тавантолгой-Гашуунсухайт ямар ч залгаасгүй учраас 100 км цаг хүртэл хурдалж, 30 сая тонн ачаа зөөх боломжтой I зэрэглэлийнх. Хамгийн гол нь залгаасгүй төмөр зам нь төмөр замын урсгал засварын зардлыг 75 хүртэл хувиар бууруулдаг. Ашиглалтын зардал нь маш бага, эдийн засгийн өгөөж нь өндөр гэсэн үг.

Энд бас нэг анхаарах зүйл байгаа нь “Бодь Интернэшнл”-ийнхэн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг шууд өөрсдөө очоод л тийм хэмжээний өртгөөр барина гээд барьчихсан зүйл огт биш. Дээр цухас өгүүлсэнчлэн Гашуунсухайт чиглэлд хамгийн анх төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл аваад байсан “Энержи Ресурс” компанийн захиалгаар Австралийн “AECOM Australia” Pty Ltd компанийн 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр энэ төмөр замыг хийж гүйцэтгэсэн аж. Тэгэхээр төслийн өртөг нь ч, ТЭЗҮ нь ч яг тэр үеийнх буюу “Энержи Ресурс”-ын захиалгаар боловсруулж, төр өөрөө улсад худалдаж авсан ТЭЗҮ-ээр бүтээн байгуулалтыг хийсэн ажээ. Төрийн ТЭЗҮ гэдэг тооцоолол нь төрийнх өөрийнх нь гэсэн үг л дээ.

2.

Оффтейк гэрээ. Энэ үг монголчуудын хувьд “луйвар” гэдэгтэй адил ойлгогддог болоод байна. Угтаа бол бизнесийн нэг л жишиг гэрээ юм. Гэтэл оффтейк гэх үгэнд дөрөөлж Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөл дээр л гэхэд “Бодь Интернэшнл” нэг тонн нүүрсийг 60-хан ам.доллароор тооцож авахаар гэрээлжээ гэхчлэн ярьж, бичиж эхэллээ. Үнэхээр зөв өнцөг. Нэг тонн нүүрс зах зээлийн ханшаар 120 ам.доллар байхад “Бодь” яахаараа 60 ам.доллароор тооцож авдаг юм бэ? Яах аргагүй асуух асуулт, хардах өнцөг. Гэвч дахиад л бодох ёстой юм. Бодох бодохдоо бүр 10 жилийн өмнөхийг ч ухрааж бодох шаардлага үүсч байна. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тун сонирхолтой өнцөг гаргаж тавьсан юм. Тэр хэлэхдээ “Нүүрсний хулгайн асуудлаар зургаан жилийн турш нам гүм байснаа өнөөдөр бусдаас буруу хайж, өөрсдөө цэвэр үлдэх гэсэн төрийн төлөөллийн тайлбар нь иргэдэд таалагдахгүй байна. Ард иргэд тэр хариултад итгэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” өөрөө жилд 1 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Ирэх дөрвөн жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Үүний цаана дахиад нууц гэрээ гарч ирвэл магадгүй ирэх 10 жил зарах нүүрсний орлогоо урьдчилж аваад, хуваагаад идчихсэн нөхцөл байдал байгаа тул ард иргэд төрд итгэхгүй байна. Ер нь оффтейк гэрээ хэзээнээс эхэлсэн бэ? Магадгүй, 2011 онд Сү.Батболд Ерөнхий сайдын үед анхны оффтейк гэрээ хийгдэж эхэлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”-г ашиглан “Чалко”-гоос 1 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байсан түүхтэй. Саяхан гарч ирж байгаа гэрээнүүд 2022 онд зурсан байна. Ийм байхад яагаад ард иргэдийн тархийг угаагаад байгаа юм бэ. Төрөлжсөн хулгайг гудамжинд явж байгаа хүн хийхгүй. Бизнес эрхлэгч хийхгүй. Төрөлжсөн хулгайг эрх мэдэлтэй хүн хийдэг. 2022 оны гэрээг нууцын зэрэглэлд хамруулсан байтал хэнээс юу хайгаад байгаа юм бэ” гэж тэр мэдэгдэв.

Үнэхээр О.Цогтгэрэл гишүүний хэлсэнчлэн 2021 оноос л Монгол Улс нүүрсний зах зээлд өөрийнхөөрөө тоглож чадахаа байсан. Өрсөлдөх чадвараа алдсан гэрээг нь Сү.Батболдын Засгийн газар хийсэн байдаг. Тэр Ерөнхий сайд байхдаа буюу 2012 оны сонгуулийн өмнөх жил Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.доллар өндөр хүүтэй зээлж авсан. Нүүрсээ урьдчилж зарсан энэхүү мөнгөөр сонгуулийн амлалт болох Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг гэж иргэн бүрт тараагаад дууссаныг Та бид мэднэ. Гэвч МАН сонгуульд ялагдсан. Дагаад Монголын нүүрс ч зах зээл дээр ялагдсан байдаг. Монгол Улс “Чалко”-д тавьсан 350 сая ам.долларын өрөө нүүрсээр төлж барагдуулахын тулд бүтэн зургаан жил зарцуулсан. Явж явж 2017 онд “Чалко”-той байгуулсан гэрээ дууссан боловч тухайн үед дахиад л хөнгөлөлттэй нөхцөлөөр нүүрсээ “Чалко”-д нийлүүлэх дахин нэг урт хугацааны гэрээ хэрэгжиж эхэлсэн юм. Энэ гэрээ нь хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондоо байгуулсан учраас одоо ч яг ямар нөхцөлтэй, ямар үнийн дүнтэй, ямар зохицуулалттай байгаа нь улсын нууц хэвээрээ байна. Харин яагаад заавал дахин, дахин ийм гэрээ байгуулаад байсан нь олон учир шалтгаантай боловч ганц тодорсон үнэн гэвэл Монголын нүүрсний үнийг “Чалко” тогтоодог хэвээр үлдсэн. Хятадын биржийн үнийг “Чалко” баримталж, “Чалко”-гоос бусад худалдан авагч нар тэр үнээс хэт зөрүүтэй үнэ хэлдэггүй жишиг тогтсон юм.

Дэлхийн зах зээл дээр нүүрс 150 ам.доллар хүрсэн ч Монголын уурхайн амны үнэ “Чалко”-гоос хараат байсаар ирсэн гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн албан ёсны тайланд ч нүүрсний үнийг маш тодорхой, дэлгэрэнгүй бичсэн байсан нь үүнийг гэрчилнэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн тайланд дурдсанаар 2020 нэгдүгээр улиралд “Чалко”-д нэг тонн нүүрсийг 53.16 ам.доллароор өгч байсан бол бусад харилцагчид 63.40 ам.доллар, хоёрдугаар улиралд “Чалко”-д 54.68-гаар өгч, бусдад 63.40 ам.доллароор өгч байжээ. Харин мөн оны гуравдугаар улиралд “Чалко”-д 47.94 ам.доллароор өгч, бусдад 55.28 ам.доллар, дөрөвдүгээр улиралд “Чалко”-д 46.52 ам.доллар бол бусдад 55.28 ам.доллароор зарсан байна. 2021 оны нэгдүгээр улиралд ч ялгаагүй, “Чалко”-д 52.60 ам.доллароор өгч, бусдад 63.15 ам.доллароор нүүрсээ борлуулсан байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсийг хамгийн хямдаар худалдан авагч нь “Чалко”, бусад хэрэглэгчид ч бас тэр индексд дөхүүлж авдаг аж. “Бусад” гэдэгт “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс авдаг 20 гаруй “айл” багтаж байгаа юм.

Гэхдээ энд нэг зүйлийг зориуд онцлоход, “Бодь Интернэшнл” ямар ч тохиолдолд нүүрсний үнийг 60 ам.доллароор хатуу тогтоогоод аваад байгаа юм биш. Санхүүжилтийн гэрээнд заасан үнэ тооцох аргачлалын дагуу нүүрсний үнийг улирал тутам зах зээлийн үнээр индексжүүлэн тооцож тогтоох ба гэрээ байгуулах үеийн анхны индекс тооцох суурь үнэ нэг тонн нүүрс тутамд 60 ам.доллар (2019 оны 4-р улирлын үнэ) байжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү суурь үнэ улирал тутам өөрчлөгдсөөр байдаг ажээ. Одоо ч зах зээлээ дагаад хөдөлж байгаа гэсэн үг.

“Бодь Интернэшнл”-ынхэн ч энэ талаар албан ёсоор мэдэгдэл гаргасан байна лээ. Тус мэдэгдэлд өгүүлснийг харсан ч, “Эрдэнэс Тавантолгой”-н цахим хуудаст байршсан оффтейк гэрээг ухсан ч нэг иймэрхүү л байна даа.

О.Балдан-Очир

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Уншигч (202.9.40.225)
    Тавантолгой төмөр зам ХХК-ийн захирал Удаанжаргалтай яагаад оргон зайлав? Асуудалтай /хулгай хийсэн/ болоод л тэр шүү дээ мэдээж. МТЗ ТӨХК-ийн захирал байсан Бат-Эрдэнэ, женкогийн зөвлөх байсан Ганбат нар яагаад оргон зайлаад, интерполоор эрэн сурвалжлагдаж, эх орон, элгэн садандаа ирж чадахгүй, хүний нутагт толгой хорогдож байна. Мэдээж хулгай хийсэн, хийх хийхдээ том хэмжээгээр хийсэн болоод тэр шүү дээ. О.Балдан-Очир оо.
    2022 оны 12 сарын 23 | Хариулах
  • Уншигч (202.9.40.225)
    Үүнийг бичигч этгээд захиалгатай, зориудаар тархи угаах гэж бичжээ. Уншигчид дотор төмөр замчид, төмөр зам гадарлах хүмүүсийг байдгийг мартаж болохгүй шүү. 1-рт залгаасгүй зам төмөртэй бол 1-р зэрэглэлийн төмөр зам гэдэггүй. Олон хүчин зүйлээс хамаардаг. 2-рт энэ төмөр замын доод бүтцийн 80 гаруй хувийг 2012-2014 онд гүйцэтгэсэн байсан. 3-рт дээд доод бүтэц, өртөө, зөрлөг, дохиолол, холбоо, эрчим хүч, ус хангамж, төмөр замын инженерийн бусад байгууламж, төхөөрөмж байж иж бүрэн технологийн үйл ажиллагаа явагддаг. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд энэ бүхэн бүгд баригдсан. Тэгээд 1 км-ийг 1,2 ам.доллараар баригдсан байдаг.
    2022 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.72.245.121)
    Монголд нүүрс тээвэрлэхэд 1-р зэрэглэлийн зам барьдаг сонин хачин юм их байх ююмаа
    2022 оны 12 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн рулгайч хулгайча ажлуулж хулгайч хулгайчаа өмөөрдөг гэж , эднийнп хаан банкд ажиллаж бгаад албан тушаалаа ашигласан хулгайч ажилладаг
      2022 оны 12 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    12 цаг 21 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    12 цаг 27 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    13 цаг 23 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    14 цаг 7 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    14 цаг 17 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    15 цаг 51 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    15 цаг 53 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    16 цаг 47 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    16 цаг 47 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    17 цаг 35 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    17 цаг 54 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    18 цаг 10 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    18 цаг 20 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    19 цаг 32 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    19 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    19 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    20 цаг 7 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    20 цаг 22 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    20 цаг 43 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК