Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Алтан гадас од ямагт хойд зүгийг заадагтай адил нүүрсний хулгай МАН-ын засгийн газар руу заах боллоо. Монгол Улсын засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Ганбатыг томилсон. Энэ хүн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ын ТУЗ-д хоёр дахь удаагаа ажиллаж байна. 2019 онд гүйцэтгэх захирал Б.Ганхуягыг сайн ажилласан гэж дүгнээд явж байсан хүн. Ажиллаж байхдаа хулгайгаа шалгаагүй байж, одоо шалгах гээд явж байна.
38-н хэрэг шалгагдаж байгаагийн 35 нь МАН-ын засгийн газрын үед гарсан хэрэг байна. Өнөөдөр МАН хяналт тавьж чадаагүй, доороо ажилладаг нэгжийнхээ ажлыг хянаж чадаагүй. Нүүрсний хулгайч гэдэг бол МАН-ын Засгийн газарт байна.
Засгийн газрынхаа энэ асуудлыг ярих цаг нь болсон. Үүнийгээ ч МАН-ын гишүүд яриад эхэлсэн байна лээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ил болсон гэрээнүүдийг Засгийн газрын шийдвэрийн дагуу хийсэн байгаа. Одоо гишүүдийг зарлаад, хувийн бизнес эрхдэгчдийг зарлаад, жолооч нарыг цоллохоо боль. Яагаад хүмүүсийн төөрөгдүүлээд байна вэ. Одоо ганцхан шалгах зүйл бол Засгийн газар. Ийм л асуудлын хүрээнд шаардлага хүргүүлж байгаа юм" гэв.
Д.Батчулуун