Өмгөөлөгч О.Баасанхүү Хөгжлийн банкинд 120 тэрбумын өртэй Шинэ Яармаг төслийн талаар ноцтой баримт дэлгэж байна.
Тэрбээр "Ковидын үеийн хоёр жилийн хугацаанд маш олон ААН-ын үйл ажиллагаа зогссоноос болоод Хөгжлийн банкны шугамаар авсан төсөл хөтөлбөрүүдтэй компаниуд хүнд байдалд орсон. Манай үйлчлүүлэгчийн хувьд хөгжлийн банкны зээлдэгч биш. Буруу ташаа мэдээлэл их гарсан. Энэхүү мэдээллүүдийг тухай бүрд нь тайлбарлаад явах боломжгүй байлаа. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан учраас зарим нэг мэдээллийг өгье.
Янз бүрийн төслүүдээс хэд хэдэн төсөл маш амжилттай хэрэгжсэн. Төрийн орон сууц корпрацийг Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй байна гэж яриад байгаа. Төр наад байшингаа битгий зар гээд хэлчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн орон сууц корпораци хөгжлийн банкны зээлээ төлөх ёстой байсан ч төр төлүүлээгүй" гэв.