Увс аймгийн Сагил суманд Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны 13:36 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Хүчтэй хөдлөлийн талаарх мэдээлэл:
- Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2022-12-27 13:36:36
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 50.22 91.03
- Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 4.6
- Болсон газар: Увс аймгийн Сагил сумаас баруун зүгт 44 километрийн зайд боллоо.