ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён И.К.Азизов үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахаар болсон аж. Тиймээс зарим сайдуудтай уулзаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
И.К.Азизов өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 26-нд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хүлээн авч уулзсан байна.
И.К.Азизов 2013 оноос хойш Элчин сайдаар ажилласан юм. Тэрбээр үүрэгт ажлыхаа үеэр манай улсын дотоод асуудалд оролцсон хэргээр олон нийтийн зүгээс томоохон шүүмжлэлд өртөж байсан билээ.