Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 9 цагийн хэмжилтээр Толгойт, Дамбадаржаа, I хороолол 303-337 байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм. Харин Баянхошуунд агаар "Маш их бохирдолтой" түвшинд хүрсэн байна.
Нийслэлийн бусад хэсгийн мэдээллийг харвал, Хайлааст, Шархад, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн орчимд агаар бохирдолтой буюу индекс 225-296 байгаа юм.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.