Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал шинэ оны босгон дээр Нарны хүүхдүүд, Сос хүүхдийн хотхонд өсөж буй хүүхэд багачуудад шинэ жилийн бэлэг гардууллаа. Сос хүүхдийн төв нь 2009 онд байгуулагдсан.
Энэ хугацаанд тус төвд нийт 137 хүүхэд хамрагдсан бол өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэд амьдарч байна. Нарны хүүхдүүд асрамжийн төв нь 2000 онд байгуулагдсан бөгөөд нийт 108 хүүхэд хамрагджээ. Өнөөдрийн байдлаар 40 хүүхэд амьдарч байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг