"Эрдэнэс Монгол" ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсгээс тайлбар өгч, өнөөдрөөс ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа талаар мэдээллээ.
Тус компани нь нийт 88 ажлын байр бүхий нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар, үйлдвэр технологи, дотоод хяналт эрсдэл, төслийн судалгаа, үнэлгээний газар, хууль эрхзүй, захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулах юм.
- ахлах менежер 9-12 сая төгрөг,
- менежер 6.5-8.5 сая төгрөг,
- ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг,
- мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарчээ.
Мөн нэгдсэн стратеги хөгжлийн газар дотроо хоёр хэлтэстэй 13 хүний орон тоотой. Санхүү нэгдсэн удирдлагын газар мөн хоёр хэлтэс 14 хүний бүрэлдэхүүнтэй гэхчлэн алба, хэлтэс бүрийг орон тоог нарийвчлан заажээ.
Ажлын байранд тавигдах шаардлагын тухайд “Эрдэнэс Монгол” компанид ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 2-16-ны хооронд нээлттэйгээр явуулах юм.
Сэтгэгдэл (2)