Маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл хийлээ.
Тэрбээр " "Маргааш нийслэл хотод "Ердөө 90 минут" бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулагдана. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/01 баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас эхэлж, 12:30 цагт дуусна.
ААН, иргэд, төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс ойр орчныхоо 50 метр талбайг цэвэрлэнэ.
Иргэд маань сайн дураараа өөрсдийнхөө гаднах орчноо цэвэрлэж, халтиргаа гулгаагаа арилгах, хог шорооноосоо салах үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.
Сэтгэгдэл (2)