"Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд зарлагдсан Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл ирэх даваа гарагт 18:00 цагт дуусна. Сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажлын хэсэг Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 16-ны 11:00 цагаас ажиллаж, хэвлэл мэдээлэл, иргэдийн асуултад хариулна.
Сэдэв:
- Бүртгэлд хамрагдаж байгаа иргэдэд хандсан анхаарах зүйлс
- Бичиг баримтын бүрдүүлбэрийг нягтлах үйл ажиллагааны тухай
- Сорилын шалгалтад бэлдэх удирдамж
- Хөндлөнгийн ажиглагчдын баг ажиллуулах тухай
- Асуулт, Хариулт