Монголын нүүрс олборлолтын салбарт анхаарал татахуйц тоглогч болоод буй Австралийн “Hunnu Coal” компанийг Тайландын “Banpu” компани худалдаж авах нь тодорхой болов. 477 сая доллароор уг компанийг худалдаж авах саналыг нь Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Тайландын банк зөвшөөрснөө өнөөдөр мэдэгджээ. “Banpu” нь өнгөрсөн гуравдугаар сард “Hunnu Coal”-ын 12 хувийг худалдаж авснаар тус компанийн хамгийн том хөрөнгө оруулагч болсон юм. “Banpu” үүний өмнө Австралийн “Centennial Coal” компанийг хоёр тэрбум доллароор худалдаж авсан билээ.
“Hunnu Coal” компани нь Өмнөговь, Дорнод, Говь-Алтай, Дундговь аймагт Үнст худаг, Цант уул зэрэг нүүрсний томоохон ордуудыг эзэмшдэг байна.