Улаанбаатар хотын дурсгалт хөшөөнүүдэд чихэвч зүүлгэж эхэлжээ. Чихэвчтэй хөшөөнүүдийг анзаарвал Марко Поло, С.Зориг, Б.Явуухулан нарын хөшөөнд чихэвч зүүсэн байна.
Тус хөшөөнүүдэд яагаад чихэвч зүүсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд олны анхаарал чихэвчтэй хөшөөнүүдэд чиглэжээ.
Тухайлбал, иргэд "уйдсандаа хөшөөнүүд дээр чихэвч зүүгээгүй нь тодорхой. Зарим хүмүүс нийгмийн сөрөг үйл явдлуудаас залхсандаа хөшөө хүртэл чихэвч зүүлээ гэж байгаа бол зарим нь улс төрийн хулгайч нарын худал ярианаас хөшөө маань залхжээ" гэх зэргээр жиргээд эхэлжээ.
Ийнхүү уншигч та бүхэнд чихэвчтэй байгаа хөшөөнүүдийн гэрэл зургийг хүргэе.