зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Энхтүвшин: Чин сэтгэл, зүтгэл бол амжилтыг бүтээх хамгийн том шалгуур

2023-3-10
0
ЖИРГЭХ

Хэн нэгний тухай хүүрнэх, ярилцах явцдаа сэтгэлзүйн онцлог, ажлын амжилтаар нь бахархах, зарим үед баяр, гунигийн нулимс унагах гээд зочин, зочны онцлог байдаг. Энэ удаагийн албандаа 23 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа, 2022 онд “Онцгой гавьяа” байгуулсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нэг болох ахлах ахлагч Р.Энхтүвшин. Тэрбээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагчийн туслахаар ажиллаж байна.


-Албаараа бахархах хамгийн том шалтгаан нь аврагч та бүхний байгуулсан гавьяа. Хүнд гээд хойш суулгүй болгоно гээд зүтгэж байгаа сэтгэлийг хүртэл хайрламаар тийм л сайхан…?

            Арван жилийн сургуулиа төгсөөд л 18 настай залуу анх Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж эхэлж байлаа. 1997 он буюу 23 жилийн өмнө. Тухайн үед Цагдаагийн  байгууллагын харьяанд Гал команд нэртэй байсан. Ажиллах хугацаандаа гал түймрийн 720 удаагийн, аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Нийт 18 иргэний амь насыг авран хамгаалж, аж, ахуй нэгж байгууллага, иргэдэд учирч болох байсан 2,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, эд зүйлсийг авран хамгаалсан.  Үгээр илэрхийлэх боломжгүй тийм л баяр бахдал, бахархлыг ажил, алба маань олгодог учраас хоёргүй сэтгэлээр үүргээ гүйцэтгэдэг. Миний сонгосон зам болохоор аль болох шулуун байлгахыг л хүснэ шүү дээ. Шантрах, ухрах зориггүй больчихдог юм билээ.

-Цаг хугацааны эргэлтээр бидний амьдрал өөрчлөгддөг. Ажил, мэргэжлийн туршлага нэмэгдэнэ. Алдаа гаргах нь багасаж, онох нь илүү байгааг анзаардаг л даа?

Залуу байхдаа аливаа зүйлийг хийж үзээд алдаа гаргахаас айх хэрэггүй л гэж боддог. Хүний амьдралд гай болох, хэн нэгэнд хохирол учруулахгүй л байвал. Сайн, сайхан зүйлийг бодож, мөрөөдөж, хөдөлмөрлөж байгаа үед бүх зүйл бүтдэг юм байна. Өнгөрсөн 2022 онд Онцгой байдлын байгууллагын “Онцгой гавьяа” байгуулсан таван албан хаагчийн нэгээр шалгарсан. Хөдөлмөр, зүтгэлийг минь үнэлсэнд баяртай байгаа. Чин сэтгэл, зүтгэл бол амжилтыг бүтээх хамгийн том шалгуур юм байна.

-Таны ур чадварыг илтгэдэг бас нэг зүйл нь аврагчдын “бага олимп” гэж нэрлэж болох Гал унтраах техникийн олон төрөлтийн спортын амжилт, тийм үү.?

Анх ажилд орж байхад үед тухайн үеийн удирдлага хурандаа Ш.Лхагвасүрэн асан “Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэх хэрэгтэй. Аврагч хүнд байх ёстой тэсвэр хатуужил, ур чадварыг өгдөг” гэж зөвлөсөн. Энэ дагуу 1997-2006 он хүртэл 9 жил хичээллэсэн байна. Хичээллэж эхэлсэн анхны жилдээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 4х100 метрийн төрлөөс хүрэл медаль хүртэж байлаа. Түүнээс хойш 1999 онд  Булган аймагт болсон бүсийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрлөөс алт, 2001 онд Сэлэнгэ аймагт болсон бүсийн аварга шалгаруулах тэмцээний саадтай 100 метрийн төрөл болон 4х100 метрээс тус бүрт мөнгө, хоёр төрөлтийн нийлбэрээр хүрэл, 2003 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан бүсийн аварга шалгаруулах тэмцээний 4х100 метрийн төрлөөс хүрэл, 2003 онд болсон Хөвсгөл аймгийн бүсийн аварга шалгаруулах тэмцээний гурав сунадаг шатны төрөлд 13:08 амжилтаар мөнгөн медалийг хүртсэн.  Мөн 2004 оны улсын аварга шалгаруулах тэмцээний гурав сунадаг шатны төрөлд тус ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Эрдэнэбатын хамтаар 12:62 секундын амжилт үзүүлж, Монгол Улсын рекордыг шинэчлэн, спортын мастер цол хүртэж байлаа. Энэ рекорд одоог хүртэл эвдэгдээгүй байгаа.  Чөлөөт цагаараа сагс, гар бөмбөг тоглох дуртай.

-Байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, тохижилтын ажилд манлайлан оролцдог гарын ур дүйтэй алба хаагчдын нэг гэж таныг хамт олон нь тодотгодог юм байна?

1997 онд албанд орохоосоо өмнө Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мужааны ангийг IV зэрэгтэй төгссөн. Багын гарт тааралдсан жижиг материалын эвийг нь олоод, хэлбэр, дүрс оруулаад л бүтээл хийдэг байлаа. Жил ирэх бүр л ур чадвараа сайжруулаад хамт олныхоо санаачилсан бүтээн байгуулалт, тохижилтын ажилд гар бие оролцдог. Хамгийн сүүлд гэхэд албаныхаа музейг шинэчилж, сургалт танхим болоод ангийн тохижилтын бүхий л ажлыг хийсэн.

-Албаныхаа үнэ цэнийг мэддэг, мэдэрдэг учраас өөрийгөө бүрэн дайчилж ажилладаг юм шиг санагддаг?

Тийм шүү. Дуудлагаар үүрэг гүйцэтгээд ядарсан ч гэсэн иргэдийн баяр, талархлын үг урам зориг, итгэл, найдварыг бэлэглэдэг. Ажлын маань сайхан нь шүү дээ. Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд ээлжинд гарч байхад орон сууцны таван давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагаар ажиллаад 4 настай охины амь насыг аварч, аав, ээжинд хүлээлгэсэн өгсөн. Аав, ээжийнх нь баярласан сэтгэлийн үг одоо хүртэл “сонсогдож” байна.

-Хувь хүн талаасаа тусч, хичээнгүй, бусдыг хайрлахад сургадаг байх, манай алба?

Тийм шүү. Өөрийнхөө оронд хүнийг тавьж, хэнд, хаана тусламж хэрэгтэй байна туслахыг боддог. Миний хувьд эхээс тавуулаа. Айлын гуравдахь хүү. Аав, ээж хоёр маань Хөвсгөл аймгийн уугуул.  Аав Т.Рэгдорж  Дархан хотод анх 1976 онд нүүж ирээд хуучнаар байшин үйлдвэрлэх кабинатад, ээж Т.Өлзийжаргал нь худалдааны байгууллагад ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэртээ гарцгаасан. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Б.Мөнхцэцэг Дархан-Уул аймаг дахь аутизмын холбоог үүсгэн байгуулж, ажиллуулж байна. Хүү Э.Эрмүүн “Оюуны ирээдүй цогцолбор сургууль”-ийн есдүгээр ангид сурдаг. Охин Э.Энэрэл 5 настай. 7 дугаар цэцэрлэгт суралцдаг. Охин маань аутизмын хүрээний эмгэгтэй. Охиноо ирээдүйд бие даах чадвартай болгож өсгөх том зорилготой байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ болон ар гэрийнхээ ажлыг бүгдийн амжуулдаг эхнэртээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Баярлалаа танд. Таны хэлснээр сайхан зүйл бодож явахад биелэх нь цаг хугацааны л асуудал байх гэж ойлгож байна?

– Үе, үеийн ах нараасаа үлгэр дуурайлал авч, сурч ирсэн. Энэ зарчмаараа залуу үеийн төлөөлөл, залуусаа сургаж, дадлагажуулж байна. Бүх зүйлд сэтгэлээрээ хандаж байгаарай гэж хэлэх дуртай. Бас бүх зүйл цаг хугацаатай. Өнөөдөр биш ч маргааш, маргааш биш ч нөгөөдөр аль нэгэнд амжилт заавал ирдэг байна. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн удирдлага, алба хаагчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Амжилт бүрийн минь ард байдагт үргэлж талархдаг шүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
    4 мин
  • Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    28 мин
  • "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ дэмжлээ
    51 мин
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    1 цаг 3 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    1 цаг 16 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    1 цаг 47 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    2 цаг 14 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 30 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    3 цаг 11 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    3 цаг 21 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    3 цаг 40 мин
  • Наадам айсуй: Харваачдын ГОЦ амжилт
    3 цаг 45 мин
  • Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
    4 цаг 1 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
    4 цаг 2 мин
  • Японы эзэн хаан Нарүхито: Монголын нийгэм эрч хүчээр бялхаж байгаа нь мэдрэгдэж байна
    4 цаг 3 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
    4 цаг 9 мин
  • П.Өсөхбаатар: Энэ жил Завханы хоёр дэвжээ маань нэгдээд, бөхчүүд их өнгөтэй байна
    4 цаг 33 мин
  • Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог
    5 цаг 9 мин
  • Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарахгүй бол Монгол Улсад дахиж эдийн засгийн форум болохгүй
    5 цаг 12 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Заамар суманд ажиллалаа
    5 цаг 50 мин
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК