2023 оны гуравдугаар сарын 10-нд Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг хар сүүлт зээр байна гэж сумын иргэн Н.Ням-Очир мэдээлэл өгсөн байна.
Мэдээллийн дагуу тус газарт очиж хоёр хоног тандалт, ажиглалт хийж тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан, "Монголын улаан ном"-д орсон нэн ховор хар сүүлт зээрийн хоёр настай бодьгал байсныг өнөөдөр ТХГ-ын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын БНГ-ын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт аваачиж амжилттай суллаж тавилаа.
Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр энэ зэрлэг амьтан бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн гэж БОАЖЯ-наас мэдээллээ.