БОАЖЯ-д иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу мэдээлэл, тайлбар өгч байна. Энэ үеэр БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох мэдээлэл өглөө.
Тэрбээр "МХЕГ татан буугдсан. Чиг үүрэг нь харьяалагдаж байгаа. Тухайлбал Байгаль орчны чиглэлийн хяналт манай яаманд харьяалагдаж байгаа. Салбарын хяналтын чиглэлийн хүрээнд дунд эрсдэлтэй үнэлэгдэж байгаа 949 объектод хяналт хийхээр төлөвлөгөө батлуулсан. Тэгэхээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.
Мөн төлөвлөгөөт бус хяналтыг хийж байгаа. Он гарснаас хойш нийт 85 өргөдөл хүлээн авснаас 64-ийг шийдвэрлэсэн. Таван байгууллагын өргөдлийг хүлээн авах боломжгүй гээд буцаан шилжүүлсэн.
Урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Агаарын чанарын асуудалд урьдчилан сэргийлэх хяналт хийж байгаа. Мөн Хуш модны самар боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Эмээлт орчмын үйлдвэрүүдийн малын гаралтай бүтээгдэхүүний хог, хаягдлын асуудал маш тулгамдаж байна" гэв.
Д.Батчулуун