Цахим гадаад паспорт олгож эхлэх нээлтийн ажиллагаа боллоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нээж үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд нэгдэн орж, 82 дахь гишүүн орноор элсэн орсон онцгой өдөр тохиож байна. Өнөөдрөөс цахим гадаад паспорт олгох ажил албан ёсоор эхэлж байна. Зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн Чингис хаан ОУНОБ-аар энэхүү паспортыг ашиглах боломж нээгдэнэ.
Анхны захиалгыг өгсөн иргэдэд өнөөдөр цахим гадаад паспортыг гардууллаа.
Улсын бүртгэлийн бүх байгууллагаар цахим гадаад паспортыг олгож байна. Заавал шинэ паспортыг авах шаардлагагүй өмнөх паспортоо ашиглаж болно. Магадгүй паспортын хугацаа нь дууссан бол энгийн болон цахим гадаад паспортоос өөрөө сонгоод захиалах боломжтой юм. Цахим паспортын нууцлалыг маш сайн хангасан" гэв.