Иргэн Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой шүүх хурал өнөөдөр болж, суллах шийдвэр гаргажээ. Түүний шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд /2023.03.10/ шүүх хурал товлогдсон боловч шүүгдэгч Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлж байв.
Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг мэдээллийг шүүхээс өгч байв.