Нийслэлийн хэмжээнд оюутан залуусын нийгмийн оролцоог дэмжих, сурч боловсрох, хөгжих боломжуудыг бий болгох, санал санаачилгыг нь сонсохоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтуудыг хийж байна.
Энэ удаагийн уулзалтаар нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын төлөөллийн хамт СУИС-ийн оюутан залуустай чөлөөт уулзалт хийжээ. Арга хэмжээний хүрээнд “Явуулын үйлчилгээ”-ээр дамжуулан оюутан залуучуудад сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө, нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэсэн байна.