БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дуучин Д.Болдод газар олгосон гэх асуудалд тайлбар өглөө.
Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Дуучин Д.Болдын хувьд 7 жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Иргэний болон бусад хуулиар газар олголт хийсэн.
Тэгэхээр төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, түүнд би 2751 мкв газар олгосон зүйл байхгүй. Бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.
Зайсангийн уугуул иргэдийн газар олголттой холбоотой маргаантай асуудал бий. Намайг сайд болсноос хойш 174 иргэний асуудал гарч ирсэн. Аав, ээж минь энд амьдарч байсан. Тэд дөрвөн хүүхэдтэй. Одоо дөрвөн хүүхэд нь бүгд газар авах ёстой гэдэг асуудал гарч ирсэн. Үүнийг бид боломжгүй гэж үзсэн. Ингээд ажлын хэсэг байгуулагдаад "Зайсангийн иргэд" ТББ өөрсдөө оролцоод бид 74 иргэний асуудлыг шийдсэн. Эхлээд 13 иргэнд, үүний дараа 61 иргэнд газар олгосон. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогссон. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэг ч газар олголт хийгдээгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)