зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ онд тохижилтын 46 ажил хийнэ

2023-3-20
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга авто зам, дугуйн зам, явган хүний зам, гүүрэн байгууламжийн ажлын явцын талаар тодруулав.

Явган хүний замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавина

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жил он дамжин хэрэгжиж байгаа 114 арга хэмжээ байна. 2022 онд Түгжрэл бууруулах арга хэмжээний хүрээнд 11 ажил эхлүүлсэн. Тухайлбал, Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын 750 метр авто замын ажил эхэлсэн. Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох гүүрэн байгууламжийн ажил 39 хувьтай яваа. Зургаадугаар сар гэхэд дан нурууг угсарна гэж тооцоолж байгаа. Зайсангийн хос гүүрний ажил 33 хувьтай байна.  Дулааны шугам солих учраас дулаан хаах хүртэл бэлтгэл ажлыг хангана. Шар хаднаас Улиастайн эцэс хүртэлх замын ажил үргэлжилж байгаа. Улиастай талаасаа 800 метр замын ажлыг хийсэн.

2022-2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 36 арга хэмжээ бий. Энэ хүрээнд Шувуун фабрик Сонгино чиглэлийн авто замын Туул гол дээрх төмөр бетон гүүр, Санзайн авто замын засвар, шинэчлэл, Цэргийн амралтаас хойш үргэлжлэх нэг км зам зэрэг ажлууд дууссан” гэлээ. Тодруулбал, 24 ажил дууссан бөгөөд 12 ажил хэрэгжих шатандаа явж байгаа юм. Өнгөрсөн жил 22 байршилд явган зам тавьсан бол энэ жил Бага тойруугийн үлдсэн байршилд явган зам тавина гэдгийг хэлж байлаа.

Хотын дарга дугуйн замууд хоорондоо холбогдохгүй байгааг онцолж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаатай уялдуулахыг үүрэг болгов. Мөн явган замыг хамгийн багадаа 2.7 метр, түүнээс дээш өргөнтэй тавих ёстойг санууллаа. Түүнчлэн ажлаа шуурхайлж, хотын ажлыг аваад ажлаа гүйцэтгэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулж, хариуцлага тооцох ёстой гэдгийг онцлов.

Дугуй цагааны тохижилтын ажил 85 хувьтай байна

Тохижилт, ногоон байгууламжийн ажлын явцын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ “Нийслэлд 2022-2023 онд 207 гэрээт ажлыг хэрэгжүүллээ. Үүнээс 94 ажлыг 2022 онд ашиглалтад оруулсан. Он дамжин хэрэгжиж байгаа 113 ажил байна. 2023 онд тохижилтын 46 ажил хэрэгжихээс найман ажилд гэрээ байгуулсан. 38 ажил гэрээ байгуулахаар хүлээгдэж байна” хэмээв.

Мөн 2022 онд ашиглалтад орсон томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг танилцууллаа. Тухайлбал, “Асем вилла” хотхоны хойд талын Туул голын эрэг дагуух тохижилтын ажил дууссан. Тохижилтын ажил нийт 35 мянган ам метр талбайг хамрах бөгөөд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч, нийтийн бие засах газар, харуулын байр, гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, сандал, хогны сав, эко налуулга, шорлогийн талбай зэрэг ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэжээ.

Богд хааны ордон музейн тохижилтын ажил 2465 ам метр талбайг эзэлнэ. Авто машины зогсоол, байгалийн боржин чулуун явган зам, ногоон байгууламж, хуйлмал зүлэг, гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж, сандал, хогны сав зэрэг ажлуудыг хийсэн байна.

Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын тохижилтын ажлын тухайд явган хүний зам, бут хашаалж тарих ажил, хүүхдийн модон тоглоом, явган хүний гүүр, ногоон байгууламжийн ажил, гадна цахилгаан, гадна бохирын асуудлыг шийдэх зэрэг ажлуудыг хийсэн. Өдгөө авто замын ажлыг яаралтай гүйцэтгэж, угтах хэсгийн чулуун замын ажлыг яаралтай дуусгаж, дөрөвдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын нийт гүйцэтгэл 85 хувьтай байна.

Харин Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажил нийт 36 мянган ам метр талбайг хамарна. 2022 онд авто зам, зогсоолын ажил, хайрган зам, явган замын өнгөт хавтан, үерийн далан, голын эргийн металл рамтай тавцан, сүүдрэвч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 2023 онд нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, камержуулалт, тоноглол, тоглоомын талбай, нийтийн театр зэрэг ажлуудыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дураар ажиллахаар 2000 гаруй хүн бүртгүүлжээ

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд 11 спортын төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нийслэлийн удирдлагуудад мэдээлэл өгөв.

Тэрбээр “Зүүн Азийн олимпын хороонд наадмын бэлтгэл ажлын тайланг сар бүр онлайнаар илтгэж байгаа. Мөн наадмын дэргэд Хот, Олимп, Спорт гэсэн гурван дэд хороо байгуулсан. Өдгөө наадмыг олон нийтэд сурталчлах, таниулах арга хэмжээг зохион байгуулж буй. Түүнчлэн эсээ бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Мөн наадмыг сурталчлах спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Наадмын хөтөлбөрт багтсан төрлүүдийн тест тэмцээнүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Наадмын хүрээнд 1500 орчим хүнийг хамруулсан 30 гаруй сургалтыг зохион байгуулж, наадамд ажиллах хүний нөөц, сайн дурын ажилтнуудыг чадавхжуулна. Сайн дураар ажиллахаар Монголоос 1950, гадаадаас 120 гаруй хүн сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн. Тэмцээнийг 10 гаруй барилгад зохион байгуулна” гэлээ.

Наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэн, хаалтыг Сүхбаатарын талбайд хийхээр төлөвлөжээ. Наадамд 1500 гаруй тамирчин оролцож, нийт 2700 орчим хүн тэмцээнийг зорьж ирэх төлөвтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Анх удаа зохион байгуулж байгаа том хэмжээний наадам тул сайн зохион байгуулах хэрэгтэй. Нийслэлийн харьяа байгууллагууд уялдаа холбоотой, ач холбогдол өгч ажиллах шаардлагатай. Мөн хотын иргэдийн төлөө хийж байгаа ажилдаа эзэн болж ажиллаарай” хэмээв.

Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргааныг шийдвэрлэх Ажлын хэсэг ажиллаж байна

Үүний дараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа. Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт, Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Түгжрэлийг бууруулах төсвөөр 2023 онд есөн ажил, 110 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Улс, нийслэлийн хөрөнгөөр 19 ажил, 619 нэгж талбар чөлөөлөхөөр байгаа.  Налайх, Баянзүрх дүүргийн хилийн цэс дэх маргаан, газар эзэмших, ашиглах эрх олгосон асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг гарсан. Өнгөрсөн долоо хоногт хуралдаж, шийдвэрийг гарган ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгогдсон 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцалсан эсэх талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлд зөвшөөрөлгүй барьсан 55 барилгыг Зөвлөлийн хурлаар танилцуулсан. Хурлаас 14 архитектур төлөвлөлтийн даалгавар, 10 батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар үүрэг өгсөн. Ажлын хэсэг хуралдаж, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зураг болон техникийн нөхцөлүүдийг цуцлахаар шийдвэр гаргана” хэмээлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5076 айлын орон сууц ашиглалтад орно

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийсэн ажлын явцын талаар Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2023 онд 10 байршлын 26 хэсэгчилсэн талбайд 26 төсөл хэрэгжүүлэгч компани 5076 айлын орон сууц ашиглалтад оруулна. Энэ нь 46 блок барилга бөгөөд нийт 159 нэгж талбарыг чөлөөлнө. Өнгөрсөн жил дахин төлөвлөлтийн хүрээнд 5900 айлын орон сууц ашиглалтад орсон нь хамгийн өндөр үзүүлэлт. Өмнө нь 1000-1500 айлын орон сууц ашиглалтад орж байсан. Ногоон орон сууцны төслийн хүрээнд 5.6 га газар чөлөөлсөн. Үүнээс 1.2 га газарт ногоон орон сууцны зураг төслийн ажил хийсэн” гэлээ.

Хотын дарга дэд төвүүдийг түшиглэн нийгмийн бүтээн байгуулалт хийх, мөн орон сууцжуулах бодлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.

Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Гуравдугаар сарын 10, 13-нд Энхтайваны өргөн чөлөөнд явдаг Ч:1 чиглэлд туршилт хийж, өглөө автобусны эцсийн буудлаас явдаг байсныг буудлуудаас нэгэн зэрэг хөдөлгөсөн. Ингэснээр автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан. Зорчигчдоос санал авахад 81.5 хувь нь энэ зохион байгуулалтыг дэмжлээ. Цаашид энэ чиглэлийн ажлуудыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Сургуулийн 75 автобусны 25 нь үйлчилгээнд явж байсан. Сүүлд орж ирсэн 50 автобусыг есөн дүүрэгт хуваарилж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Дүүрэг бүрд маршрут, төлөвлөлтийг гаргасан” гэлээ.

Автобусыг дүүргүүд хүлээн авсан бөгөөд жолоочийн цалин гэх мэт урсгал зардлыг нийслэлээс хариуцахаар болжээ.  

Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

  • Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.

  • Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

  • Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

  • Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажилтан, албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

  • "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг"-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч төрийн албанд томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах.

  • Хотын стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, сургалт арга зүйгээр хангах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

  • Орон сууцны барилгын ашиглалтын төлөв байдалд, инженерийн шугам сүлжээний ашиглалтын төлөв байдал зэрэгт тандалт судалгаа хийж, барилгыг паспортжуулах ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

  • Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

  • Худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах.

  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн худалдаа, үйлчилгээний газруудын гадна орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, түр хадгалах цэгийн стандартыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

  • Авто замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн болон ачаа тээврийн хэрэгслийн хаягдал утааны агууламжид шинжилгээт хяналт шалгалт хийж, стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулах.

  • “Стратегийн команд штаб”-ын сургуулийн хүрээнд хийгдэх Гамшгаас хамгаалах танхимын болон биет дадлага, сургалт болон бэлэн байдлын үзлэгтэй батлагдсан хуваарийн дагуу байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

  • Авто тээврийн техник хяналтын үзлэг, оношилгооны газруудын талаар санал боловсруулж танилцуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван СОЁОЛОН
"Дээлтэй Монгол" наадмын үеэр дараах замыг хаана
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
    14 мин
  • Улсын цолтой 50 орчим бөх бүртгүүлжээ
    20 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
    51 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван СОЁОЛОН
    1 цаг 17 мин
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
    1 цаг 28 мин
  • "Дээлтэй Монгол" наадмын үеэр дараах замыг хаана
    1 цаг 34 мин
  • Х.Нямбаатар: Цахилгаан хязгаарлах эрсдэлийг хаасан төсөл бол Бөөрөлжүүт, шаардлагатай гэвэл дахиад ч дамжуулан зээл өгөхөд бэлэн байна
    1 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11864 болжээ
    2 цаг 15 мин
  • Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар иргэдийн саналыг авч эхлэв
    2 цаг 30 мин
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
    2 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Сэлбэ дэд төвийн тендерт монгол компаниуд оролцох боломжтой болсон талаар мэдээлнэ
    2 цаг 47 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон замыг шинэчлэх ажил ирэх сард дуусна
    2 цаг 53 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 59 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно
    3 цаг 9 мин
  • Монголын эдийн засгийн форумд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно
    3 цаг 22 мин
  • Т.Дүгэрдорж: Бид цолоо ахиулъя, амжилтаа бататгая хэмээн дор бүрнээ хичээж байгаа
    3 цаг 44 мин
  • Ш.Уламбаяр: Төрийн наадамд 28 дахь жилдээ зодоглохоор бэлтгэлээ хийж байна
    3 цаг 53 мин
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    17 цаг 30 мин
  • Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
    17 цаг 36 мин
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК