Гаалийн ерөнхий газраас боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Замын-Үүд боомтын өртгөтгөл шинэчлэлтийн ажил зорчигч тээврийн терминалын хувьд дуусаж ашиглалтад хүлээн авсан. Ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалт 2023 оны долоодугаар сард дуусгаж, ашиглалад оруулахаар төлөвлөж байна. Зорчигч тээврийн терминалын үйл ажиллагаа хэвийн явагдаж, нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн. Одоогоор өдөрт 30 орчим автобус, 1200 зорчигч нэг талдаа орж гарч байна гэх мэдээлэлтэй байна.
Гашуун сухайт боомтын өргөтгөл шинэтгэлийн ажлыг 2019 онд эхлүүлсэн ч цар тахалын улмаа бүтээн байгуулалтын ажил хойшлогдсон. Энэ онд багтааж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Алтанбулаг боомтын бүтээн байгуулалт мөн 2019 онд эхэлсэн. 1,7 км урттай, дөрвөн эгнээ зам баригдана. Мөн боомтын зогсоол шинэчлэгдэн баригдана. Ухаалаг гарцууд мөн ашиглалтад орно. Төмөр замын Сүхбаатар боомтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан. Ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ боомт ашиглалтад орсноор төмөр замаар бүрдүүлэлт хийж байгаа ААН, бизнес эрхлэгчдийн цаг хугацаа 30 хувиар багасах судалгаа гарсан. Хилийн Бичигт боомтыг 2022 онд эхлүүлэхээр тендер зарлагдсан боловч хойшилсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)