Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зуны цагийн тоололд шилжих эсэхийг шийднэ гэж байсан ч долоо хоногоор хойшлуулжээ.
"Уг асуудал олон нийтийн дунд маргаантай байгаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өөрийн биеэр асуудлаа танилцуулах нь зүйтэй" гэж үзсэн болохыг ЗГХМОНХА мэдээллээ.