Өнөөдөр буюу энэ сарын 22-ны 10 цагийн байдлаар ихэнх нутгаар цаг агаар тогтуун, тэнгэр цэлмэг байна. Хэнтий, Сүхбаатар, дорнод аймгийн нутгаар хүйтэн явган шуургатай, А21 дугаартай Чойболсан-Баян-Уул-Ульханы боомт чиглэлийн авто замын дагуу цасан шуургатай байна.
Улсын чанартай авто замын сүлжээнд /үндсэн 40 чиглэл/ 44 шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд, авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ