ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын "Сахилган” хөдөлгөөн, Монгол-Буриад мэдээллийн төвөөс тус улсын залуучууддаа цусаа хандивлах аянд нэгдэхийг уриалжээ. Уг төв нь Монголд ирсэн ОХУ-ын иргэдэд мэдээлэл өгөх, тэднийг дэмжих сургалтын байгууллага юм.
Өнөөдрийн аянд Улан- Үд, Эрхүү хотоос ирсэн болон Монголд ажиллаж, амьдарч буй 20 гаруй хүн нэгдэж, цусаа хандивлав.