Канадын Квебек мужид дэгдсэн хүчтэй ой хээрийн түймрийн улмаас АНУ-ын Нью-Йорк мужид хийгээд Хойд Америкын ихэнх хотод агаарын чанар маш муу, нарийн тоосонцор дэгдсэн байна. Тус мужид 15 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хочул лхагва гарагт Нью-Йорк муж улсын оршин суугчдад нэг сая амны хаалт тараана гэж мэдэгдэв. Нью-Йорк хотод улбар шар өнгийн манан бүрхэж, Эрх чөлөөний хөшөө зэрэг дурсгалт газруудыг бүрхэв.
Тэрбээр "Энэ бол түр зуурын нөхцөл байдал. Энэ бол Ковид биш. Нью-Йорк хотын автобус, галт тэрэгнүүд нь өндөр чанартай агаар шүүлтүүрийн системтэй. Тийм учраас нийтийн тээвэрт зорчих нь эрсдэлгүй" гэв.
Л.Сайнаа