ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт "зөв шийдвэр" гаргаж, давшилтаа зогсоосон Вагнер группын дайчдад талархал илэрхийлжээ.
"Эгзэгтэй үед цорын ганц зөв шийдвэрийг гаргасан Вагнерын бүлгийн цэргүүд, командлагч нарт би талархаж байна. Тэд ахан дүүгийнхээ цусыг урсгах гэж яваагүй" гэж Путин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тодотгов.Мөн тэрбээр эдгээр дайчид "Батлан хамгаалах яам болон бусад хууль сахиулах байгууллагатай гэрээ байгуулснаар ОХУ-д үргэлжлүүлэн үйлчлэх, эсвэл гэр бүл, найз нөхдөдөө буцаж очих боломжтой. Хүсвэл хүн Беларусь руу ч явах боломжтой" гэж мэдэгджээ.
Путин ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Вагнерийн удирдагч Евгений Пригожины нэрийг огт дурдаагүй. Түүнчлэн Беларусийн албаныхан Пригожин тус улсад ирсэн эсэхийг баталгаажуулж чадахгүй байна. Путины даваа гаригт хэлсэн үг таван минут үргэлжилсэн юм.
Л.Сайнаа