Эрүүл мэндийн даатгалын цахим системд 0-18 насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ болон жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын багцын тусламж, үйлчилгээний анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад шилжих тохиолдолд илгээх бичиг шаардахгүй байх зохицуулалтыг оруулсан.
Иймд тус тусламж, үйлчилгээнд гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 13А маягтыг шаардаж, иргэдэд чирэгдэл учруулахгүй ажиллахыг хүсье.
Сэтгэгдэл (1)