Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боолын худалдааг устгасныг дурсах олон улсын өдөр тохиож байна

2023-8-23
0
ЖИРГЭХ

Хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээсэн “БООЛЧЛОЛ”-ыг 1791 оны наймдугаар сарын 23-нд шууд утгаараа таслан зогсоожээ. Учир нь эл өдөр хамгийн том боолын бослого Францын колони байсан одоогийн Гаити улсын Сан-Доминго арал дээр болжээ.

Тиймээс боолчлолыг устгах эхлэл тавьсан энэхүү үйл явдлыг жил бүр ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн 150 дугаар хуралдаанаар тэмдэглэх санал дэвшүүлж, боолын наймааны хохирогчдын дурсгалд зориулан “Боолын худалдааг устгасныг дурсах олон улсын өдөр” болгож, боолын наймааны золиос болсон хүмүүс болон амиа золиослон тэмцэж байсан баатарлаг хүмүүсийг дурсан санахыг уриалсан юм.

Энэ өдрийг тэмдэглэхдээ өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын эн тэргүүний асуудалд зориулж гаргасан илтгэл хэлэлцүүлэх арга хэмжээ болдог. Ингэхдээ бүх улс орон иргэдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, албадан хөдөлмөр эрхлэхээс хамгаалахыг уриалж төгсгөдөг байна.

 

 

БООЛЧЛОЛ, БООЛЫН ХУДАЛДААНД ӨРТӨХГҮЙ БАЙХ ЭРХ

Хүний хувийн халдашгүй дархан байх эрхэд эн тэргүүнд заналхийлдэг аюул бол боолчлол юм.

Боолчлол, боолын худалдаа бол хүн төрөлхтний түүхийн нэн эртнээс улбаатай ойлголт бөгөөд одоогоос 11 мянган жилийн тэртээд эзэн, боолын харилцааны үндэс тавигдсан гэж үздэг. Хүнийг амьтнаас ч дор үзэж, боолын хүүхэд боол л болно гэх харгис үзэл давамгайлж байсан түүхийн гашуун үнэн ч бий.

Дэлхий дахинаа боолчлол, боолын худалдааг халахад олон жил болсон. Хамгийн сүүлд 1981 онд Мавритани Улс боолчлолыг албан ёсоор халах шийдвэр гаргаснаар даян дэлхий боолчлолоос татгалзаж чадсан юм.

НҮБ-ын Эрүү шүүлтийн тусгай илтгэгч байсан Манфред Новак боолчлолыг "өөрийн ижил хүмүүсийн хувийн шинж чанар, нэр төрийг үл тоон шууд халдах замаар илрэлээ олдог хүн төрөлхтний эрх мэдлийн хамгийн ноцтой илэрхийлэл" гэж тодорхойлжээ.

Бүх нийтээр боолчлолыг эсэргүүцэн халж чадсан ч нийгэм соёл хувьсан өөрчлөгдөхийн хэрээр боолчлолын шинэ хэлбэрүүд бий болсоор байна. Тухайлбал, цалин хөлсгүй ажиллуулах буюу хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа, хүсээгүй ажлыг хүчээр хийлгэх зэрэг асуудлуудыг нэрлэж болно. НҮБ-ын Дүрэм, олон улсын гэрээнд заасны дагуу хүний үнэ цэн, нэр төрд чиглэсэн аливаа халдлагыг хориглосон ч шинээр бий болсон өрийн төлөөс болгох, хүүхэд эмэгтэйчүүдийг худалдаалах, мөлжих зэрэг орчин цагийн боолчлолын хэлбэрүүдийг олон улсын хамтын нийгэмлэгээс буруушааж үздэг.

 

 

БООЛЧЛОЛ, БООЛЫН ХУДАЛДААГ ХОРИГЛОХ ТУХАЙ КОНВЕНЦ

1889-90 оны Брюсселийн бага хурлын Ерөнхий актад гарын үсэг зурсан улс бүр Африкийн боолын худалдааг устгах бүрэн зорилготойгоо тунхаглан, 1919 оны Сан-Жерменийн конвенцид гарын үсэг зурсан улс болон 1885 оны Берлины ерөнхий акт, 1890 оны Брюсселийн ерөнхий акт болон Тунхаглалыг хянан өөрчлөхөд боолчлолын бүх хэлбэрийг бүрэн хориглох, газар болон далайгаар дамжсан боолын худалдааг зогсоохыг нотлохын зэрэгцээ, 1924 оны зургадугаар сарын 12-ны өдөр Үндэстнүүдийн Холбооны Зөвлөлөөр томилсон Боолчлолын түр хорооны илтгэлийг анхааралдаа авч, Сан-Жерменийн конвенцид гарын үсэг зурсан улсуудаас боолчлол, боолын худалдааны талаар гаргасан зорилтуудыг дэлхий даяар хэрэгжүүлэх үүднээс Брюсселийн актын дагуу хэрэгжүүлэх ажлыг дуусгавар болгон хэрэгжүүлэхийг эрмэлзэн, мөн энэхүү конвенцид тусгагдсан заалтуудаас илүү нарийвчилсан заалт бүхий хэлэлцээр байгуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч, түүнчлэн албадан хөдөлмөр хийлгэх явдал нь боолчлолтой ижил нөхцөл рүү хүргэж болзошгүй юм гэдгээс сэргийлэн, конвенц байгуулахыг шийдэн, бүрэн эрхт төлөөлөгчдийг томилон (бүрэн эрхт 40 төлөөлөгчдийн нэрс), тэдний бүрэн эрхийн хүрээнд 12 зүйлийг хэлэлцэн тохиров.

1926 онд Үндэстнүүдийн Лигээс  "Боолчлолын тухай конвенц"-ыг есдүгээр сарын 25-ны өдөр баталж, 1927 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хүчин төгөлдөр болсон 1953 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн протоколоор өөрчлөлт оруулж, уг протокол нь 1955 оны долдугаар сарын 7-ны өдөр хүчин төгөлдөр болсон.

Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1949 онд Хүн худалдаалах, бусдын биеийг үнэлүүлэн мөлжихийг хориглох тухай конвенц баталж, хүн худалдаалах, биеийг үнэлүүлэх нь хүний үнэ цэнэ, нэр төртэй харшлах талаар заасан. Гэхдээ энэ баримт бичиг нь,

  • 1904 оны Цагаан боолын худалдааг зогсоох тухай олон улсын хэлцэл,
  • 1910 оны Цагаан боолын худалдааг зогсоох тухай олон улсын конвенц,
  • 1921 оны Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахыг зогсоох тухай олон улсын конвенц,
  • 1933 оны Бүх насны эмэгтэйчүүдийг худалдаалахыг зогсоох тухай олон улсын конвенц зэрэг өмнөх олон улсын гэрээний үзэл санааг нэгтгэн тусгасан онцлогтой.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын бүхий л хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг олон баримт бичигт хүн худалдаалах, эдийн засгийн болон бэлгийн зорилгоор мөлжих, албадан хөдөлмөрлүүлэх, хуурамчаар үрчлэх, хүүхдийг гэрлүүлэх, бэлэвсэн эмэгтэйг өөр хүнд дамжуулах явдлаас хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар заасан.

Гэсэн хэдий ч Интерполоос хүн худалдаалах гэмт хэргийг хамгийн ашигтай олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэгт тооцсон хэвээр байна.

 

 

МАНАЙ УЛС БООЛЧЛОЛЫН ЭСРЭГ 

Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж соёрхон баталсан.

Манай улсын хувьд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд боолчлох, албадан хөдөлмөрийг хориглосон ба 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлгээс гадна 2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгайлан зохицуулжээ. 

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    18 цаг 51 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    18 цаг 57 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    19 цаг 0 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    19 цаг 11 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    19 цаг 18 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    19 цаг 27 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    19 цаг 29 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    20 цаг 15 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    20 цаг 26 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    20 цаг 39 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    20 цаг 40 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    21 цаг 37 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    22 цаг 4 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    22 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    22 цаг 38 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК