Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цөмийн туршилтыг хориглох олон улсын өдөр тохиож байна

2023-8-29
0
ЖИРГЭХ

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хар бараан, гунигт түүхийг үлдээсэн цөмийн туршилтыг хамгийн анх 1945 оны долдугаар сарын 16-нд АНУ-ын Нью-Мексико мужийн Аламогордо дахь полигонд хийснээс хойш нэг сарын дараа Японы Нагасаки, Хирошима хоотуудад туршсан билээ. Энэ үеэс өнөөг хүртэл 2000 гаруй туршилт хийгджээ. Цөмийн туршилтын эхний өдрүүдэд агаар мандлын туршилтаас үүдэлтэй цөмийн уналтын аюул бүү хэл хүний ​​амьдралд үзүүлэх хор хөнөөлийн талаар төдийлөн анхаарч үздэггүй байв. Цөмийн зэвсгийн туршилт, ялангуяа хяналттай нөхцөл байдал алдагдсан үед, хор хөнөөлтэй байдлын үүднээс цөмийн туршилтын аймшигтай, эмгэнэлтэй үр дагаврыг түүхийн олон гашуун үйл явдал харуулна.

Тэгвэл энэхүү хор хөнөөлт цөмийн зэвсэгтэй хэрхэн тэмцэх талаар улс орнууд санаа зовниж эхэлсэн бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганаас 64/35 дугаар тогтоолыг санал нэгтэйгээр баталж, наймдугаар сарын 29-ний өдрийг Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр болгон зарласан юм.

Уг тогтоолд “Цөмийн туршилт нь хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хор хөнөөлтэй тул цөмийн туршилтыг зогсоохын тулд бүхий л хүчин чармайлт гаргах ёстой" гэж онцлон тэмдэглээд, "цөмийн туршилтыг зогсоох нь цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгох зорилгодоо хүрэх гол арга замуудын нэг юм" гэжээ. Мөн цөмийн зэвсгийн дэлбэрэлт болон бусад цөмийн дэлбэрэлтийн үр дагаварыг зогсоох хэрэгцээний талаарх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхийг уриалсан байна. 1991 оны наймдугаар сарын 29-нд Семипалатинскийн цөмийн туршилтын талбайг хаасныг дурсах зорилгоор Бүгд Найрамдах Казахстан Улс, олон тооны ивээн тэтгэгч, дэмжигчидтэй хамтран энэхүү тогтоолыг санаачилсан юм.

Хамгийн эхэлж, тогтоол батлагдсанаас хойш жилийн дараа 2010 онд Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг дэлхий даяар симпозиум, хурал, үзэсгэлэн, уралдаан тэмцээн, нийтлэл, лекц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг болжээ.

Тэмдэглэж эхэлсэн цагаас хойш хоёр талт болон олон талт Засгийн газрын түвшний олон бүтээн байгуулалт, иргэний нийгмийн өргөн хүрээний хөдөлгөөнүүд цөмийн туршилтыг хориглох ажлыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж буй.

Их Британи, АНУ, ЗХУ-ын төлөөллүүд 1963 оны наймдугаар сарын 5-д цөмийн зэвсгийг сансар, усан доор, агаар мандалд туршихыг хориглосон "Partial Test Ban Treaty (PTBT)" гэрээг байгуулав. Энэхүү гэрээ нь цөмийн зэвсгийг хориглох анхны чухал хүчин чармайлт гэж тооцогддог.

Цөмийн зэвсгийн туршилтыг устгах гол механизм нь “Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ” юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1996 оны есдүгээр сарын 10-нд баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл 186 орон гэрээнд гарын үсэг зурж, 178 улс соёрхон батлаад байна. Гэрээ хүчин төгөлдөр болохын тулд цөмийн томоохон хүчин чадалтай улс орнууд үүнийг соёрхон батлах ёстой бөгөөд энэхүү гэрээ нь хэзээ нэгэн цагт бүх цөмийн зэвсгийг устгана гэсэн НҮБ-ын итгэл найдвар юм. Тэр болтол дэлхий нийт энх тайван, аюулгүй байдлыг дэмжихийн төлөө ажиллаж байгаа тул цөмийн туршилтын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэх шаардлагатай байна.

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай (Treaty on the non-proliferation of the nuclear weapons-1968) гэрээг Монгол Улс 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай (Comprehensive Nuclear-Test-Ban Treaty-1996) гэрээг 1997 онд тус тус соёрхон баталсан билээ. Улмаар цөмийн зэвсэггүй статусаа тодорхойлон бататгасан дотоодын эрх зүйн акт гаргах шаардлага гарч ирж, 2000 онд Монгол Улсын Их Хурал Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 19 дүгээр тогтоолыг, 2015 онд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тогтоолыг баталсан.

Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр нэгдэн орсноор уг гэрээнд нэгдсэн 57 дахь орон болжээ. Энэ талаар Icanw  ("Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил" олон улсын төрийн бус байгууллагуудын эвсэл) мэдээлэв.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг аравдугаар сард парламентын чуулганы үеэр “Энэхүү гэрээнд нэгдэх нь үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхлыг хангана” хэмээсэн байдаг. Дэлхий нийтээр дайн дажингүй энх тайван, аюул заналхийллээс хол аж төрөхөд цөмийн зэвсгийг устгах, үл ашиглах нь эн тэргүүний чухал асуудал юм. Тиймээс эл өдрийг хүн бүр мэдэж, дуу хоолойгоо нэгтгэхийг НҮБ-аас уриалдаг юм.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    18 цаг 49 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    18 цаг 55 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 цаг 59 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    19 цаг 10 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    19 цаг 17 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    19 цаг 26 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    19 цаг 28 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    20 цаг 14 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    20 цаг 25 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    20 цаг 37 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    20 цаг 39 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    21 цаг 36 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    22 цаг 3 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    22 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    22 цаг 37 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК