Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгэлд хүрсэн чин бүхнийг ЗҮРХ МАРТДАГГҮЙ

2023-9-10
0
ЖИРГЭХ

Хүүхдийн гэнэн томоогүй, гэгээн цайлган занг тодотгосон “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” хэмээх зохиолыг Монголын номд хорхойтой хэн бүхэн уншиж, Борзоон шиг зүггүйтэж, адал явдлыг эрэлхийлэхийн хүслэн болж, хэсэгтээ л баясаж явсан гэхэд маргах хүн үгүй биз ээ. Хүүхэд насны цайлган дурсамжийг санагдуулсан энэхүү туужийг Монголын уран зохиолын суут авьяастан П.Лувсанцэрэн бичсэн билээ.

Тэрбээр бичиж хэвлүүлсэн зохиол бүр нь хүмүүний сэтгэл хүрч, цаг үе улирсан ч үнэ цэнээ алдалгүй улам тод гийсээр байгаа цөөн хэдэн монгол зохиолчийн нэг юм. “1960-аад он” энэ л цагт Монголын орчин үеийн утга зохиолын оргил бүтээлүүд гарч, уран зохиолын тогоонд амтат хоолууд ар араасаа бэлтгэгдэж, ард олны таашаалд нийцсээр байсан чухал үе. Өнөөг хүртэл амт нь сулдаагүй, хэмжээ нь багасалгүй хүүхэд залуус хүртэл дуртайн аргагүй тамшаалах тийм тансаг хоолууд.

Тухайн үеийн зохиолчид цөм өөр өөрийн орц найрлагаар бүтээн туурвиж, өвөрмөц өнгө аясаараа хоорондоо ялгарч байсны хувьд П.Лувсанцэрэнгийн бүтээлүүд “сэтгэл зүйн дотоод мэдрэмж, зөрчлийг гаргаж, нийгмийн чухал асуудлыг яг тэр л үетэйгээ холбон сонирхолтой хэлбэрээр хөндөж, зөрчлийг тултал нь гаргаж, тайллыг нь ч хэн хүний бодож санаагүй тэс өөр шийдлээр илэрхийлдгээрээ” онцлог байв.

Эрхэм зохиолчийн намтрыг цухас дурдахад,

Үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч Пэрэнлэйн Лувсанцэрэн 1933 оны долдугаар  сарын 11-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд малчны гэр бүлд төрсөн. 1944 оноос бага сургууль, дараа нь мал эмнэлгийн сургууль төгсөж 16 насандаа малын бага эмч болж хөдөө орон нутагт хэдэн жил ажилласан байна. Хожим энэ үеийн дурсамж нь түүний “Хөдөөгийн дуун“ тууж , “Нүүдэл“ , “Оддын дор“ зэрэг өгүүллэгт нь туссан байдаг. Үүний дараа Төмөр замын техникумд багш, “Энх тайван социализмийн асуудал“ сэтгүүлд орчуулагчаар ажиллаж байгаад 1962-1967 онуудад Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж төгсжээ. Харь оронд мэргэшиж ирээд “Утга зохиол урлаг“ сонины газар болон Зохиолчдын хорооны дэргэдэх залуу зохиолчдын зөвлөлийн даргаар ажиллаж байв.

Уран бvтээлээ 1962 оноос эхэлж “Нар шингээгvй”, “Ус шиг цэнхэр”, “Хаврын шувуу”, “Мөнгөн аяга”, “Сарны сонат”, “Нvvдэл” зэрэг өгvvллэгүүд, “Хөдөөгийн дуун” тууж бичсэн нь “Нар шингээгvй”, “Оддын дор”, “Хаврын шувуу”, “Усны эргvvлэг буюу Борзооны явдал” зэрэг ном болон хэвлэгджээ. Уран зохиолын ертөнцөд зуурдхан гийсэн тэр од 1972 оны нэгэн өдөр Кавказын уулнаа харважээ.

“1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн  зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм” хэмээн зохиолч, орчуулагч Г.Аюурзанын тэмдэглэснийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Цөөнгүй утга зохиол судлаач энэ эгэлгүй хүмүүний тухай, “Ус шиг цэнхэр” тэргүүтэй зарим зохиолынх нь тухай бичсэн байдаг. Тэгвэл энэхүү нийтлэлдээ “Зүрх мартдаггүй” өгүүллэгийг онцлов.

 

СОНГОЛТ үргэлж АСУУЛТ дагуулдаг

“Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр “шийдэх л хэрэгтэй” гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр “шийдэх л хэрэгтэй” гэдэг ганцхан юм л боддог болжээ...” ийнхүү “Зүрх мартдаггүй” өгүүллэг эхэлдэг. Мэдээж хүүрнэл зохиолд хаана хэзээ болж буй орон цагийг тодорхойлдог нийтлэг хэлбэрээр “орой, гэрт буюу дотор хэсэгт” зохиол өрнөх гэж буйг түрүүнд нь дүрсэлжээ. “Халбага сэрээ шажигнуулан угаах”, “хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув” гэсэн хоёр хүний үйлдэл нь чухам уншигчийн сонирхлыг татаж, зохиолын өнгө аясыг тодорхойлно.

Дээрх хэсэгт буй сүүлийн хоёр өгүүлбэрээс Банзар гэх эрийн сэтгэл зүйн байдал хэр тогтворгүй байгааг харж болохоор. Үйлдэл, бодол хоёроор нь л тухайн дүрийн сэтгэл санааг шууд илэрхийлж, энэ хүн чухам юуг шийдэх гээд байна? гэсэн асуултыг уншигчдад дэлгэж өгчээ.

“Цээнээ аяга сав угааж гүйцээд нойтон гараа арчсаар Банзарын сууж байсан өрөөнд орж ирэв. Банзар дуулж байснаа больж суудал дээрээ эргэн Цээнээгийн өөдөөс хараад "энд суу!" гэж өвөр дээрээ гараа тавив” энэ хэсэгт Банзар Цээмаа хоёрыг дотно харилцаатай хүмүүс гэдгийг гэрчилнэ. Үргэлжлүүлэн Банзар Цээнээ хоёр чимээ чагнаж, шивнэж ярилцаж байгаа нь тэр хоёр ямар нэгэн гэм хийснийг харуулж, Банзарын шийдэмгий хэр нь айж хулчийж буй байдал нь “Яадаг юм, очоод асуу” гэж хэлэхдээ шивнэж байгаагаас харагдана. Улмаар Цээмаа эмээн байж үүднээ очиход, "Би байнаа гэх эмэгтэй хvний дуу гарлаа. Эрт орой нэгэн цагт учрах ёстой байсан зvйл ёсоороо учрах нь энэ" хэмээн зохиолын зөрчил оргилдоо хүрнэ. Үүнийгээ "Одоохондоо миний байгаа газрыг мэдэхгүй байгаа. Нэг л цагт тэр сүр хийтэл ороод ирнэ байх" гэж Банзар сэтгэлдээ ёрлон хүлээсээр байжээ. Ёстой юм ёсоороо болов" гэж гарцаагүй байдалд орсныг баталж бичжээ. Гэвч тэр хоёр үүдээ шууд тайлахгүй, эмээн хулжийсаар...

Эцэст нь Банзар юу гэж хэлэхийг нь бодож, уур нь хүрэхдээ шийдэмгий хэлж хаалгаа тайлуулна. Харин Цээнээ хэрүүл шуугиан болох вий гэж эмээвч Банзарын эрс шийдэмгий байдлаас урамшиж хаалгаа тайлна. Тэр хоёрын харилцааны өнгө аяс, халуун дотно байдлыг "Хэрэггvй ээ, чи зvгээр эзэн хvн шиг сууж бай. Гэртээ байгаа хvнийг хvн яадаг юм. Яривал надтай ярина биз. Би чамайг яасан ч доромжлуулахгvй гэж Банзар хэлэхэд Цээнээ, Тэгвэл би тайлъя гэв" хэмээн харуулсан бөгөөд тэд бие биедээ үнэхээр сэтгэлтэй, итгэдэг, хамгийн гол нь Банзар эхнэрээ сонгох уу, Цээнээг сонгох уу гэдгээ нэгэнт шийдсэн гэж харахаар. Гэвч, зохиолч тайллаа тэс өөрөөр хийсэн.

Банзарын эхнэр Рэгзэдмаа "Банзартай уулзъя гэж хэлээд хэзээний мэддэг юм шиг Банзарын байж байгаа өрөө рүү шууд алхлав" гээд зохиолын гол өрнөл болж Рэгзэдмаа Банзарын өмнө очиж ширүүн харж зогсоход өнөөх ШИЙДСЭН Банзар маань эхнэрийнхээ өөдөөс эгцэлж ч эс чадна.

Эхнэр нь үг хүлээн хэсэг зогсож, Цээнээ ч итгэлтэй харцаар инээмсэглэн харжж, хоёул Банзарыг юу хийхийг хүлээнэ. Хэдэн минут өнгөрсний эцэст "Банзар гэнэт сууж байсан сандлаа шажигнуулж, үсээ хойш нь илээд өндийснөө, Рэгзэдмаагийн нүүр рүү бас л харж чадсангүй. Цээнээ рүү баяргүй харцаар нэг хараад дахин доош харав" гэхчлэн зохиолын өрнөл нэг иймэрхүү, онцын үг, үйлдэлгүй мэт харагдах ч аниргүй давалгаалахдаа нуур хэчнээн үзэсгэлэнтэй болоод сонихон байдгийн адил энэ л дүрслэлдээ "Энэ гурав чухам яах бол?" гэсэн асуултыг улам өдөөнө. Банзар эгцэлж харах нь битгий хэл Цээнээ рүү харах харц нь баяргүй болсноор дүрсэлсэн нь тэр шийдвэрээсээ нэгэнт няцах тийш хандсаныг илэрхийлнэ. 

Гэсэн ч энэ чимээгүй, ойлгомжгүй байдал хэтэрхий удаан өрнөх мэт болсон тул Рэгзэдмаа ам нээж, нөхрийнхөө муухай харцыг ч тэвчиж, "Цээнээ рvv эргэж нэг харснаа -За явъя, Банзар аа харья гэж хэлээд ухран үүд рүү ойртож зогсов. Тэгэхдээ огт уурлаж уцаарласан шинжгүй, гэртээ байж байгаад хамт юманд явахаараа "За явъя, Банзар аа" гэж хэлдэгтэй яг адилхан зөөлхөн энхрий дуугаар хэлжээ" гээд зохиолыг туйлд нь хүргэв. Их сургуулийн нэгдүгээр түвшинд сурч байхад багш маань энэ зохиолыг унших даалгавар өгч, оюутан бүр уншиж ирсэн ч Яагаад? яагаад Рэгзэдмаа нүдэн дээр нь өөр хүнтэй, гэрийнх нь эзэн шиг товхиноод буй нөхрөө юу ч болоогүй мэт дагуулж явахаар ирэв? Ямар ч тэвчээртэй хүнээс ийм зан гарах гэж үү? хэмээн олон асуулт багшаас асууж байлаа. Гэвч амьдралд олон өнгө бий, асуудлыг яаж шийдэх нь тухайн хүний тэсвэр тэвчээр, хамгийн гол нь сонголт, шийдвэрээс л хамаарах юм гэдгийг энэ зохиолоос анх ойлгосон юм. 

"Рэгзэдмаа их хvч гаргаж байж энэ vгийг хэлсэн нь байшингийн хананд хvртэл мэдэгдэх шиг боллоо. Цастай, бороотой, баяртай, яаруу, гэрт гадаа, орон дотор, эзгvй талд, олны дунд, аминч хоёулханаа янз бvрийн цагт олонтоо сонсож, чихэнд нь ижил дасал болсон хуучин ханийн дуу Банзарт маш ойрхон, бараг зvрхэн дотор нь ийнхvv дотно сонсогдсонд баярлах шиг санагдав. Хэрvvл маргаанд зэхэж суусан хамаг хорон сэтгэл Рэгзэдмаагийн энэ дуунд юу ч vгvй хайлаад явчих шиг боллоо."

Дээрх хэсэгт зохиолын тайлал оршиж Банзар "явъя аа явъя" гэж эхнэрээ дагаж гарна. Цээнээ ч дуугарах нь битгий хэл хөдлөх ч үгүй үлдэж, харин гарсан хойно нь тагтан дээрээсээ хүндэт зочдоо үдэж буй мэт "Баяртай" хэмээн хашгирна. "Энэ үгийг сонссон Рэгзэдмаа сэтгэл хэзээ ч цэлмэшгүй нууц гэм хийчихсэн юм шиг гэртээ харин харьтал Банзарт ганц ч үг хэлж чадалгvй хөмсгөө зангидан хоолой нь зангирч явжээ" гэж зохиол төгсөнө.

 

"Ам нь асуухгүй ч уншиж суухдаа сэтгэл нь зайлшгүй асууна. Энэ "Яагаад" гэдэг асуудал яв явсаар ур чадварын гол асуудал болдог. Чухам энэ "Яагаад"-ыг нээж үзүүлж чадсан эсэхээрээ бичсэн зүйл зохиол болж чадах эсэх нь шийдвэрлэгдэнэ. Туршлагагүй уншигч, зохиолч нар зохиолын үйл явдлыг анхаараад энэ "Яагаад"-ыг бага анхаардаг дутагдал бий. Гэтэл зохиолын хамаг нарийн чухал юм энэ "Яагаад" дотор гардаг" хэмээн зохиолч нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэр ч утгаараа зохиол бүрдээ "яагаад" гэсэн асуултыг цогцлоож, түүнийхээ хариултыг хязгааргүй чөлбологэй байдлаар уншигчдад үлдээдэг. Өөрийг нь хуурсан нөхрөө дагуулж яваа Рэгзэдмаа, зүрхний гүнээ хоногшсон тэр хоолойнд уярч зөөлрөн, шийдвэрээсээ няцсан Банзар хоёрын сонин гэмээр сонголтууд нь уран зохиолын мөн чанарыг илэрхийлсэн энэхүү зохиолын хамгийн гол шийдэл юм. Энэхүү нийтлэлдээ зөвхөн үйл явдлыг голчилж бичсэн бөгөөд дүрслэл, ур маяг гээд бусад зүйлсийг тоочвоос их зүйл болох тул ийн өндөрлөсү.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 3 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 цаг 7 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 13 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 16 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК