ХНХЯ, ГБХЗХГ, ЦЕГ хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар хэвлэлийн мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Арсланхуяг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дорноговь аймгийн камергүй байгаа асуудал их яригдаж байна. Тус аймагт камер байхгүй биш байгаа. Гэхдээ хангалтгүй. Манай орны уур амьсгал эрс тэс учир камер эвдрэх гэмтэх нь их амархан. Гаднын улсууд камераа хоёр жил тутамд сольж байдаг.
Камерын тоо хангалтгүй байгаа нь гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тодорхой хэмжээний хүндрэл учруулж байна. Цагдаагийн байгууллагаас тухайн орон нутгийг бүрэн камержуулах шаардлагыг тавьсан.
Өнөөдрийн хуралдаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлдэг байх, тэр тусмаа олон улсын туршлагын дагуу вэб сайтад байршуулдаг байх асуудлыг ярьж байна. Энэ нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)