УИХ-ын гишүүн А.Телейханы туслах Ш.Айдос, түүний хамсаатан М.Алтанхуяг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж, 2-2.4 жил оноосон билээ. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан юм. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн байцаалтад буцаажээ. Харин УМБГ-аас хэргийг шалгаж дуусаад, прокурорын газарт шилжүүлсэн байна. Тэд ерөнхийлөгч, УИХ-ын даргын нэрийг барьж, “Эм Си Эс”, “Жаст” зэрэг компаниас дөрвөн сая төгрөг хууран мэхэлж авсан юм.
Б.ЧИМЭГ