зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Меркель чуулганы танхимд юу хэлэх бол?

2011-10-13
0
ЖИРГЭХ

   Германы канцлер Ангела Меркель өчигдөр Монголд хүрэлцэн ирэв. Тэрбээр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэлэх юм. А.Меркелийг ирэх сургаар түүний айлчлалын зорилгыг тодорхойлох гэсэн олон таамаг хөвөрсөн билээ. Өмнө нь УИХ-ын хүндэтгэлийн чуулганд гадны томоохон төлөөлөгчдөөс тийм ч олон хүн үг хэлж байсангүй. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч байсан В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, БНХАУ-ын дарга Ху Жинтао, хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш гээд энэ жагсаалт өндөрлөнө. Тухайн үед чуулганы танхимд тэдний хэлсэн үгнээс айлчлалын зорилго, хожмын үр дагаврыг нь тодорхойлж болохоор байв.

   Жорж Буш 2000 оны арваннэгдүгээр сарын 14-нд АНУ-ын үе үеийн Төрийн тэргүүн нараас анх удаа Монголд айлчилж, Улаанбаатарт дөрвөн цаг орчим саатсан билээ. Тэрбээр чуулганы танхимд морилохдоо УИХ-ын гишүүдэд хандан үг хэлсэн. Ж.Буш Азийн цээжинд орших Монгол Улс ардчилсан Ерөнхий сайдтай болсныг магтаж, Иракт цэргээ илгээсэнд талархаж байлаа. "Терроризмын эсрэг дайны тэргүүн шугаманд Монголын эрэлхэг дайчидтай мөр зэрэгцэн алба хааж байгаадаа Америкийн зэвсэгт хүчин бахархдаг" гэх талархлын үгсийг харамгүй урсган Монголын батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэхэд зориулж 11 сая ам.доллар өгөхөөр болсноо мэдэгдсэн. Энэ дашрамд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч талуудын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон юм. Харин хожим АНУ-ын дипломат албадын нууцыг задалсан "Викиликс" сайтын мэдээлэл дунд Монголын нэр хавчуулагджээ. Монгол болон Хойд Солонгосын албаны хүмүүс 2009 онд нууцын зэрэглэлтэй зөвлөлдөх уулзалт хийсэн. Хойд Солонгосын хувьд АНУ-тай эв зүйгээ ололцохыг хичээж байгаа, тэднийг холбох гүүр нь Монгол Улс болох талаар их л нухацтай ярьсан энэхүү уулзалтын протоколыг манай тал АНУ-ын албаны хүмүүст бүрэн эхээр нь хүлээлгэн өгсөн байх юм. Уг нь хүмүүс анзаараагүй л болохоос энэ шинэ мэдээ биш болж таарав. Ж.Буш Монголд айлчлах үедээ энэ тухай дурсаад орхисон юм байж.

   БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 оны зургаадугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы танхимд морилов. Тэрбээр 1990-ээд оноос хойш эрчимтэй хөгжих болсон хоёр орны харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Чухамдаа Монгол Улс 1990-ээд оноос хойш эдийн засгийн хувьд Хятадаас өөрийн эрхгүй хараат болсон нь үнэн юм. Ху Жинтао Хятадын Засгийн газраас өгсөн 200 сая юанийн зээлийн ачаар Төмөртэйн овооны цайрын ордод хоёр орон хамтран олборлолт хийж байгааг ч сануулсан. Үүгээрээ ашигт малтмалын салбарт амжилттай хамтарч буйг нотолсон бололтой. Эрээн, Замын-Үүдийн боомтын замыг сайжруулах болон 50 сая юанийн буцалтгүй тусламж зэрэг "гайхалтай" амлалтуудынхаа араас "Хятадын том, хүчтэй компаниудыг Монголд хөрөнгө оруулалт хийхийг урамшуулна. Бид ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг чухалчлан үзнэ" хэмээн онцолсон юм. Хожим нь Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао Монголд айлчилж, Тавантолгойн сонгон шалгаруулалтад Хятадын "Шинхуа Энержи" тэнцэж, 40 хувийг нь авсан. Үнэхээр ч хоёр орны хамтын ажиллагаагаа амжилттай эхэлжээ.

   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан 2002 оны аравдугаар сарын 16-нд Төрийн ордонд зочилжээ. Тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүд оролцохыг уриалж байлаа. "Жижиг улсуудын хувь нэмэр улс хоорондын хамтын ажиллагаанд нэн чухал. Монгол Улс НҮБ-аас явуулж буй олон үйл ажиллагаанд оролцож, мөргөлдөөний голомтыг унтраах бидний чармайлтын томоохон хэсэг болно гэж найдаж байна" гэх түүний үгсийн үр дүнд Монголын төр Ирак руу 2003 оноос эхлэн цэргээ илгээх болов. Кофи Аннан УИХ-ын танхимд байхдаа ядуурлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах гэх зэрэг жижиг орнуудад байнга тулгамддаг нийтлэг асуудлыг хөндсөн нь мэдээж. Мөн Хүний эрхийн тухай үндэсний хөтөлбөрийг сайшаагаад Монгол Улс терроризмын талаарх 10 конвенцид гарын үсэг зурсан нь хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэг алхам болохыг онцолжээ.

   В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байх үедээ Монголд анх ирж, 2000 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцсон юм. Тухайн үед түүний айчлалын зорилгыг тодорхойлж байсан олон асуудлын нэг болох уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа мөн л энэ үеэр хөндөгдсөн. В.Путины айлчлалын нэг онцлог нь бараг мартагдаад байсан ураны тухай сануулсанд байв. Тухайн үед атомын цахилгаан станц байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан авч үүнээс ямар ч бодит үр дүн гараагүй юм. Тэр үед ашигт малтмал, түүхий эд гэх ойлголт даанч хол хөндий сонсогддог байсан учраас тэр биз. Хожим Монголын албаны төлөолөгч Оросын Думын гишүүн Р.Гималовоор зуучлуулж, Тайваньд очиж Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хийсэн тухай мэдээ Тайванийн сонинд мэдээлсэн нь Орос, Монголын ураны салбар дахь хамтын ажиллагааны нэг сэжим болсон гэж хардах нь ч бий.

   Казахстаны Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев 1993 оны аравдугаар сарын 22-нд Төрийн ордонд зочилж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлжээ. Монгол Улсад хийж буй түүний албан ёсны анхны айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар эхэлж байжээ. Н.На- зарбаев чуулганы танхимд хэлсэн үгэндээ "Монгол Улсад аж төрөн суугаа казахууд хоёр орны хооронд түүх, соёлын овөрмоц маягийн "гүүр" болж байна" хэмээн онцолсон байна. Тэрбээр Монгол дахь гарал нэгт түмэндээ анхаарал хандуулж байжээ. Харин Казахстан 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносны дараа дэлхийн 30 гаруй оронд тархан суурынсан зургаан сая орчим казах иргэдээ нэгтгэх, эх орондоо буцаан цуглуулах бодлого баримтлах болсон тухай олон улсын ажиглагчид онцолдог юм.

   Ямартай ч гадаад орнуудын Төрийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлал үргэлжилж байна. Тэд УИХ-ын чуулганы танхимд индэрийн өмнө зогсоод "Амар байна уу" хэмээн монголоор мэндчилж, эцэст нь "Баярлалаа" хэмээн яриагаа төгсгөдөг. Энэ завсар харь хэлээр хэлсэн үгс нь тэдний зорилгыг аль нэг хэмжээгээр тодорхойлдог бололтой. Энэ удаад Германы Канцлер Ангела Меркель чухам юу айлтгах бол.

Т.Элис

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 8 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    12 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    12 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    13 цаг 17 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    13 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    14 цаг 3 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    14 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    14 цаг 33 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    14 цаг 44 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    15 цаг 44 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    15 цаг 47 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    16 цаг 34 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    16 цаг 46 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    17 цаг 2 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    17 цаг 3 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    17 цаг 11 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    17 цаг 33 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    17 цаг 37 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    17 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 3 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК