Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Турк улсын Анталья хотод энэ сарын 1-нээс 11-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Бразил, Египет, Энэтхэг, Малайз, Голланд, Орос, Шри-Ланк, Турк, АНУ, Монгол зэрэг 16 орны 67 шатарчид оюун ухаанаараа өрсөлдсөнөөс Монголын хоёр шатарчин ялалт байгуулжээ. Монголын шатарчин 14 настай С.Билгүүн 7.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж рейтингээ 2200 хүргэж, ФИДЕ мастер цол авсан бол эмэгтэйчүүдийн ангилалд тоглосон Б.Ану дөрөв хожин, хоёр тэнцэж, гурван өрөгт хожигдсоноор таван оноо авч тэмцээнийг тэргүүлсэн байна. Б.Ану эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер цол, 2050 рейтингээ авч чансаагаа ахиулав. Аварга болсон шатарчныг сонирхогчдын дэлхийн аваргын цом, 10 мянган еврогоор шагнажээ.
Т.Хулан